loading...
Японы нэрт жүдоч, олимпийн гурван удаагийн аварга Тадахиро Номүра өнөөдөр 36 насч хүрч байна. Тэрбээр 1974 оны арванхоёрдугаар сарын 10-нд Нара мужийн Корё сууринд жүдогийн гэр бүлд төрсөн юм. Түүний өвөө нь энэхүү спортын зааварлагч байсан бол аав нь нэртэй дасгалжуулагч байв. Номүрагийн аавын гараас 1984 оны олимпийн аварга Шинжи Косокова зэрэг олон шилдэг тамирчин төрөн гарчээ. Харин авга ах Тоёоказү Номүра нь 1970-аад оны шилдэг жүдоч байлаа. Тоёоказү 1972 оны Мюнхений олимп, 1973 оны Лозанны ДАШТ, 1970 оны Гаосюны Ази тивийн АШТ-д түрүүлж байсан юм.
Тадахиро зургаан настайдаа өвөөгийнхөө шавь болж, жүдогийн “А” үсэг заалгажээ. Тэрбээр Японд болдог өсвөрийн бүхий л тэмцээнд хүч үзэж, ур чадвараа дээшлүүлсээр 1993 онтой золгосон. Номүра 19 настайдаа алдарт Тенригийн их сургуульд элссэн нь ирээдүйд гаргах их амжилтынх нь эхлэл байлаа. Тэрбээр 1996 оны дөрөвдүгээр сард болсон Бүх Японы АШТ-ий 60 кг-ын жинд түрүүлснээр гурван сарын дараа болох Алтантын олимпод оролцох эрхтэй болсон. “Алтан” олимпод ч гайхалтай байж, Наран улсынхны итгэл найдварыг алдаагүй. Тэгэхдээ хагас шигшээд манай улсын шилдэг тамирчин Д.Нармандахтай таарч ялсан билээ. Монгол Улсын гавьяат тамирчин Д.Нармандах хожим “Тухайн барилдаанд би хий хөмрөөд цэвэр ялагдсан юм. Жаахан ахиу барьц олсондоо шунаад шийдсэн мэх хийсэн ч хариу мэхэнд орсон нь тэр. Номүратай олимпийн өмнө нэг барилдахдаа ялагдаад байсан. Миний хувьд энэ хүний хурд, арга барилыг арай гүйцэж гарамгүй барилдаанууд болж өнгөрсөн дөө” хэмээн дурссан нь бий. Япон жүдоч шигшээ барилдаанд Италийн Жироламо Жовинаццог ялж, олимпийн анхны алтан медалиа хүртсэн түүхтэй.
Дараа жил нь Парист болсон ДАШТ-д ч босоо байж 60 кг-даа аваргалсан. Ингэснээр 23 насандаа Бүх Японы АШТ, олимп, ДАШТ гэсэн жүдогийн гурван ноён оргилыг эзэлсэн билээ. Номүрагийн гайхамшигт амжилт ногоон тивд ч үргэлжилж, 2000 оны Сиднейн олимпоос хоёр дахь шар өнгөтэй медалиа хүртлээ. Ерөнхийдөө хуучин, шинэ зууны заагт түүнийг дийлэх тамирчин үгүй болсон байв. Энэ хугацааанд хувийн амьдралаа ч амжуулж, 2001 оны тавдугаар сард модель Ёко Сакайтай гэрлэсэн. Тэд Японы хамгийн алдартай хост тооцогддог билээ.
Номүра 2004 онд олимпийн гурав дахь алтан медалиа хүртэхээр Афинд ирлээ. Хагас шигшээ барилдаанд манай Х.Цагаанбаатартай таарсныг спорт сонихогчид андахгүй. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар энэхүү барилдаанаа дурссан нь бий. “Номүра надаас туршлага, жүдогийн техник гээд бүх талаараа илт давуу байжээ. Манайхан бүгд л “Чи ялна”, “Тэр бол хөгшин” гэж намайг ирлэж байсан. Би ч дэвжээн дээр гараад шууд л дайрсан. Өдий хүртэл олон бөхтэй барилдаж үзлээ. Намайг хонгодох мэх хийгээд дайрахад хэн ч гэсэн биеэ бүтэн эргүүлж, зугтдаг. Ганцхан Номүра л шууд өөдөөс цээжээ наагаад хутгасан. Би түүнийг зугтана гэж бодсон ч өөдөөс ороод ирэхээр нь сандарсандаа барьцаа тавиад, хутгуулаад цэ¬вэр ялагдсан. Гараад унагаачихъя гэж яарсан тал бий” хэмээсэн юм. Энэхүү өгүүллийн баатар шигшээ барилдаанд Гүржийн Нестор Хергианиг ялснаар түүхэн амжилтын эзэн болсон. Тэрбээр гурван олимп дараалан түрүүлсэн анхны жүдочоор тодорчээ. Түүн шиг хүн төрөлхтний спортын наадамд гурав дараалан түрүүлсэн ази тамирчин өмнө нь аль ч спортын төрөлд байсангүй. Ингэснээр Номүра “агуу” гэх тодотголыг зүүх болсон.
Түүнд Бээжингийн олимпод зодоглож, дөрөв дэх алтан медалиа хүртэх мөрөөдөл байсан. 2007 онд Бүх Японы АШТ-д зургаа дахиа түрүүлж, бэлтгэл сайтай байв. Нэг ёсондоо бүх юм ном журмын дагуу явж байлаа. Харамсалтай нь 2008 оны тэмцээний хагас шигшээд Дайсүкэ Асанод ялагдсанаар хамаг юм орвонгоороо эргэх нь тэр. Ингэснээр хэдхэн сарын дараа болох олимпод оролцох багийн гадна үлдсэн юм. Түүнээс хойш Номүра олон улсын тэмцээнд төдийлөн оролцоогүй. Түүнийг “Зодог тайлсан” гэх яриа ч хүчээ аваад байв. Харин энэ оны долдугаар сарын Улаанбаатарт болсон “Чингис хаан” дэлхийн цомын тэмцээнд зодоглож, хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан билээ. Энэхүү тэмцээний шигшээ барилдаанд манай улсын шилдэг залуу тамирчин Д.Төмөрхүлэг олимпийн гурван удаагийн аваргыг юүко үнэлгээгээр ялснаар “Номүраг номхотгосон” Монголын анхны жүдоч болсон түүхтэй. Хэдийгээр япон эр дөч дөхөж буй ч 2012 оны Лондоны олимпод оролцохоор бэлтгэл сургуулилалтаа базааж байна.
loading...




jinhen domog aziin baatar l gj ene huniig heleh bhdaa.
aguu aguu uur heleh ug alga
loading...
Aguu hun shuu neeree KANo bagshin tsomd 9 daraalan turuulsen yum bnalee shd bas. Hoorhi mgl-chuud min 40 hurj yavaa hogshin huniig l yalna doo. 2012 oniii olimpid oroltsoosoi tsagaanbaatariig ahiad hayasai muu ongiroo novshiig.
loading...
beejingin olimpiig uzej baihad nomura baihgu baihad neg l sonin sanagdaad bsan shuu. hehe
loading...
NOMURA 60KG BARILDDAG TSAGAANBAATAR 66KGD BARILDDAG SHDEE
loading...
hooy hamaa 2004 onii olimpoor tsagaanbaatariig evhsiin tuhuu hogshoon ter uyed chin tsaganbaatar nomura 2 neg jind barildaj bsiin chi sport medku bol amaa tatad gargasan medee duugui unshaad naad hunee shuteed bjii za
loading...
vneheer baharhah setgel turj bna shvv aguu bje bas l
loading...
KOBO HUGSHUN ODOO TSAGAANAA AH 66 BOLTSIISHDEE
loading...
BI ENE HUNIIG ERTUNTSIIN 3 N 1 GJ HELNE BUGD SANAL NEG BIZ
loading...