loading...
Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүссэний 100 жилийн ойд зориулсан, Чин ван Ханддоржийн нэрэмжит
“Монгол туургатан 2011” шатрын олон улсын тэмцээн ГХЯ-нд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Олон улсын шатрын холбоо (FIDE)-ны ивээл дор зохиогдож буй тус тэмцээнд Монгол, ОХУ, Турк, Казахстаны арван шилдэг шатарчин тойргоор өрсөлдөж байгаа билээ.
Өчигдөр өглөө тавдугаар тойргийн тоглолтууд болж Д.Шаравдорж Б.Мөнгөнтуулыг, Б.Хатанбаатар Т.Батчимэгийг, Ц.Бат – чулуун Б.Асановыг тус тус хожиж, Б.Гүндаваа О.Бадмацыренов, К.Хазне дароглу А.Шомоев нарын өрөг тэнцээгээр өндөрлөжээ. Ингэснээр манай гурван тамирчин их мастер Д.Шаравдорж, ОУМ Б.Гүндаваа, Ц.Батчулуун нар 3.5 оноотой тэмцээнийг тэргүүлж явна. Б.Гүндаваа, Ц.Батчулуун нарын хувьд үлдсэн дөрвөн өргөөс гурван хожил авахад олон улсын их мастерын нэг балл биелүүлэх юм.
Р.МАНЛАЙ
loading...




dun ni garsan mon rapid torliinh ni temtseen g oruulj ogoch
loading...