Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Чөлөөт бөх » Н.Ганбаатар багшийн нэрэмжит тэмцээн явагдана

GD Star Rating
loading...

Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер, нэрт дасгалжуулагч Нямдаваагийн Ганбаатарын нэрэмжит насанд хүрэгчдийн тэмцээн ирэх ням гаригт буюу 2011 оны 12 дугаар сар 9 хд Спортын төв ордонд болох гэж байна.

Н.Ганбаатар агсан 1981 оны Дэлхийн цомын мөнгө, 1979 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медаль хүртэж, Интернационал олон улсын тэмцээний таван удаагийн аварга болсон шилдэг бөх билээ. Улмаар 1991 онд “Тулгат” бөхийн клубийг үүсгэн байгуулж, маш олон бөхийн гарыг ганзаганд, хөлийг дөрөөнд хүргэж өгчээ. Тэдгээрийн дунд Монгол Улсын даян аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, Монгол Улсын аварга Д.Сумьяабазар, ДАШТ-ий олон удаагийн шагналт Т.Зүүнбаян, Азийн аварга шалгаруулах тэмцээний медальт Т.Гансүх, А.Болдсүх, Б.Батбаяр нарын олон шилдэг бөхчүүд байдаг билээ.

Нэрэмжит тэмцээнийг түүний гэр бүл, шавь нар, ивээн тэтгэгчид хамтран зохион байгуулах бөгөөд тэмцээнийг 55 кг, 60 кг, 66 кг-ийн ангиллаар явуулах аж. Аварга болсон бөхийг насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн шагналтай (600 мянган төгрөг) тэнцэхээр бай шагналаар урамшуулах юм. Түүнчлэн олон улсын хэмжээний мастер Н.Ганбаатарын барилдаж явсан 60 кг-ийн жингийн түрүү бөхөд мөн тусгай шагнал хүртээхээр болжээ.
ТЭМЦЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

12 дугаар сарын 11-ний өдөр                   НЯМ

09:00-13:00         Барилдаан
Эрэгтэй: 55 кг, 60 кг, 65 кг

15:00-15:50         Нээлтийн ажиллагаа

16:00            Тэмцээний үргэлжлэл, шигшээ барилдаан
Шагнал гардуулах ёслолын ажиллагаа

Дэлгэрэнгүй мэдээллийг www.wrestling.mn ээс авна уу.

МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО

GD Star Rating
loading...
Н.Ганбаатар багшийн нэрэмжит тэмцээн явагдана, 9.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: