Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Жүдо » Tокиогийн Их дуулгын хоёр дахь өдөр медальгүй

GD Star Rating
loading...
Японы Токио хотноо үргэлжилж буй жүдо бөхийн Их дуулга тэмцээний хоёр дахь өдөр манай таван бөх барилдсанаас нэг нь эхний даваанд, бусад нь хоёрдугаар тойрогтоо ялагдлаа. Ц.Мөнхзаяа, С.Ням-Очир нар наймд үлдэх эрхийн төлөө барилдаанд өрсөлдөгчдөдөө нэмэлт цагт дийлдсэн юм.
73 кг-д энэ жингийн 12-рт эрэмбэтэй С.Ням-Очир 2010 оны Мастерсын мөнгө, 2009 оны Европын АШТ-ий хүрэл медальт франц жүдоч Жиль Бонхёмых 3 минут 1 секундэд цэвэр ялаад энэ жил Европын аваргад үзүүрлэсэн ОХУ-ын Мурат Козоковт нэмэлт цаг юүко үнэлгээ алдан хожигдов. Козоков нь 2010 онд Абу-Дабигийн Гранприд, энэ жил багийн ДАШТ-д манай Х.Цагаанбаатарыг ялж байжээ.
Энэ жинд зодоглосон Г.Одбаяр Азербайжаны Рустам Оружовыг эхний даваанд сөхрүүлээд 2009 оны Универсиадын хүрэл медальт, Чехийн Яромир Йезект вазари үнэлгээгээр дийлдлээ. Энэ чех жүдоч 2010 оны “Чингис хаан” дэлхийн цомд ирж оролцоод С.Ням-Очир, Г.Одбаяр нарт ялагдан 7-р байрт орж байсан юм.
81 кг-д Японд суралцдаг залуу жүдоч Н.Дагвасүрэн өрсөлдсөн. УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн амжилттай тэрээр Тайванийн Цен Чан-Шенийг 3 минут 17 секундэд цэвэр буулгасан ч дараагийн өрсөлдөгч, 2005 оны ДАШТ-ий мөнгөн медальт Франческо Брюйеред торгуулиар дийлдлээ. Энэ барилдаанд хэн хэн нь юүко үнэлгээ авсан ба барилдаан эхлэнгүүт Н.Дагвасүрэнгийн хүлээсэн хоёр торгууль нь эцсийн дүнд нөлөөллөө. Италийн Брюйере 2010 онд Токио хотноо болсон ДАШТ-д эхний тойрогт О.Ууганбаатарыг хожиж байв.
Эмэгтэйчүүдийн 57 кгД.Сумъяа Тайванийн жүдочдын нэрийн хуудас нь болоод байгаа Лиен Чень-Линд вазари, юүко үнэлгээ алдан дийлдсэнээр тэмцээнээ дуусгалаа. 2009 оны ДАШТ-д 7-р байрт шалгарч, 2010 онд Азийн наадам болон Токиогийн Их дуулгаас хүрэл медаль хүртсэн энэ тайвань жүдоч энэ жилийн Азийн АШТ-д хүрэл медалийн төлөөх барилдаанд Д.Сумъяаг мөн ялж байсан юм. Харин 2009 оны Азийн АШТ-ий хүрэл медалийн төлөө, өнгөрсөн жил Азийн наадамд шөвгийн наймд тус тус Т.Баттөгсөд хожигдсон байна.
63 кгЦ.Мөнхзаяа Тайванийн Чень Ча-Шинийг 1 минут 26 секундэд цэвэр буулгасан ч Израилийн Ярден Гербид нэмэлт цагийн сүүлчийн минут эхэлж байхад цэвэр ялагдав. Энэ жил Дюссельдорфын гранпри, Сан-Паулугийн Дэлхийн цом, саяхан Амстердамын гранприд таарахдаа ялж, улмаар тухай бүрт медалийн тавцанд гарч байсан манай бөх израиль жүдочийн дэвжээний захад шахаж татах мэхэнд нь тэссэнгүй.
Маргааш Токиогийн Их дуулгын хүнд жингийн барилдаанууд болох ба 70 кг-д Ц.Наранжаргал (Испанийн Сесилья Бланкотой эхний тойрогт таарсан), -78 кг-д П.Лхамдэгд (Японы Рүика Сато), -100 кг-д Н.Түвшинбаяр (Камеруны Мусса Эван), Б.Тэмүүлэн (БНСУ-ын Ким Кён-Тэ), +100 кг-д Б.Төгөлдөр (Голландын Луук Верби) нар барилдах билээ.
GD Star Rating
loading...
Tокиогийн Их дуулгын хоёр дахь өдөр медальгүй, 8.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. balzak1213 says:

    eee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: