GD Star Rating
loading...
loading...
Токиогийн Их дуулгын эхний өдөр монгол жүдочдоос ганцаараа медалийн болзол хангасан Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар хагас шигшээд Японы Такажё Томофүмид цагийн төгсгөлд иппон үнэлгээ алдан хожигдлоо. Хоёр бөхийг шүүгч хоёр, хоёр торгосноор үнэлгээ тэнцүү цаг дуусах дөхөж байхад манай тамирчин шийдсэн мэх хийх гэж байгаад сөрөг довтолгооноор тийн иппон буусан юм. 1991 онд төрсөн энэ япон жүдоч өнгөрсөн жил БНСУ-ын Сүвонд зохиогдсон Дэлхийн цомоос хүрэл медаль хүртсэн нь олон улсын тавцанд үзүүлсэн ганц амжилт нь бөгөөд энэ удаа Их дуулгад түрүү булаацалдлаа.
Х.Цагаанбаатарын хувьд Токиогийн Их дуулгад сүүлийн дөрвөн жил дараалан медалийн төлөө барилдаж буй бөгөөд 2008, 2009 онд 5-р байрт шалгарч, 2010, 2011 онд хүрэл медалийн тавцанд гарав.
Тэмцээний эхний өдөр болсон дөрвөн жинд бүгдэд нь зохион байгуулагч орныхон аваргалж, нийт 16 медалийн 10-ыг нь авлаа.
ТОКИОГИЙН ИХ ДУУЛГЫН ЭХНИЙ ӨДРИЙН ДҮН
Эрэгтэй, 60 кг
1.Хирофүми Ямамото (Япон)
2.Рёо Кавабатэ (Япон)
3.Хироаки Хираока (Япон)
3.Наохиса Такато (Япон)
5.Чой Гван-Хён (БНСУ)
5.ДАВААДОРЖИЙН ТӨМӨРХҮЛЭГ (МОНГОЛ)
5.Ким Вонь-Жинь (БНСУ)
5.Илгар Мушкиев (Азербайжан)
66 кг
1.Такажё Томофүми (Япон)
2.Муса Могушков (ОХУ)
3.Масаши Эбинүма (Япон)
3.ХАШБААТАРЫН ЦАГААНБААТАР (Монгол)
5.Чой Мин-Хо (БНСУ)
5.Димитри Драгин (Франц)
5.Сергей Лим (Казахстан)
5.Сугои Уриарте (Испани)
Эмэгтэй, 48 кг
1.Харүна Асами (Япон)
2.Томоко Фүкүми (Япон)
3.Жён Бо-Кён (БНСУ)
3.Шарлин Ван Сник (Бельги)
5.Чун Жун-Ён (БНСУ)
5.Ева Черновишки (Унгар)
5.Наталья Кондратьева (ОХУ)
5.Тамами Ямазаки (Япон)
52 кг
1.Такүми Миякава (Япон)
2.Пришчила Гнето (Франц)
3.Янет Бермой (Куба)
3.Юүки Хашимото (Япон)
5.Росальба Форчинити (Итали)
5.Лаура Гомес (Испани)
5.Мисато Накамүра (Япон)
5.Роми Тарангул (Герман)
GD Star Rating
loading...
loading...



