Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » ""Пэпси" дээд лиг, Монголын сагсан бөмбөг » Б.Дашдорж: Олон улсын лицензтэй шүүгчтэй болно

GD Star Rating
loading...

Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Дашдоржтой ярилцлаа.

-Он гараад Монголын сагсан бөмбөгийн холбооны 50 жилийн ой тохионо. Ойдоо зориулж ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?

-Сагсан бөмбөгийн спорт Монголд үүсч хөгжсөн талаар ном гаргахаар болсон. Ойгоо бусад холбоодтой адил тэмдэглэж өнгөрүүлнэ. Ерөнхийдөө ирэх оны  тэмцээн уралдаанууд ойн хүрээнд явагдах болно. ОУ-ын хоёр ч тэмцээнийг эх орондоо зохион байгууллахаар төлөвлөсөн. Энэ жилээс эхлээд дэлхийд тэргүүлэгч “Pepsi” брэндийн албан ёсны төлөөлөгч Жи Эн Бевережис  компани манай холбоотой хамтарч ажиллаж байна. Таван жилийн хугацаанд хамтарч ажиллах юм л даа.

-Хөгжлийн лигийн тэмцээн эхлээд дөрвөн тоглолт  явагджээ. Багуудын өрсөлдөөн хэр чангарч байх юм?

-Дээд лигийн тамирчидтай эн тэнцэхүйц баг тамирчид маш олон байна. Тоглолтын ур чадвар гээд л. Эдгээр баг тамирчдаас сонгон шалгаруулж дээд лигт тоглуулах болов уу.

-Дээд лигийн тамирчдын дунд шилжилт хөдөлгөөн их явагдах болж. Жишээ нь ямар тамирчин аль багт орсон мөн легионер тоглогчид аль аль багт ирсэн талаар Сагсан бөмбөгийн холбоо ямар мэдээлэлтэй байна вэ?

-Энэ сарын 14-18-нд дээд лигийн баг тамирчдын хооронд тэмцээн зохион байгуулахаар болсон.  Энэ нь нэг талаараа тэднийг тандсан тэмцээн болох юм. Тамирчид багш дасгалжуулагчдадаа хэлэлгүй өөр багтай гэрээ хийсэн тохиолдол олон бий. Энэ тэмцээнээр л бүгд ил болно доо. Мөн энэ жилийн дээд лигийн тэмцээнд легионер тоглогчид нэлээн ирэх нь. Тоглолт ч улам ширүүснэ. Тийм болохоор ОУ-ын сагсан бөмбөгийн холбооны лицензтэй шүүгчтэй болох талаар ярилцаж байна.

-Эмэгтэй сагсан бөмбөгийн хөгжил хоцрогдож байна гэдэг. Анх удаа эмэгтэй шигшээ багтай болсон байгаа. Тэд анхны ОУ-ын тэмцээнээ хэзээ хийх вэ?

-Тийм ээ. Монголд анх удаа эмэгтэй шигшээ баг байгуулагдлаа. Эмэгтэй шигшээ багийн албаны  даргаар МУБИС-ийн  биеийн тамирын сургуулийн сургалтын албаны дарга спортын дэд мастер Энэбиш эгч ажиллаж байгаа. Залуудаа бас л  шилдэг  тоглогч байсан. Энэ сарын 22-нд Бээжин рүү шигшээ багийн тамирчдын хамтаар  нөхөрсөг тоглолтод оролцоно. Мөн он гараад ОХУ-ын Ангарск хотын баг ирж  мөн нөхөрсөг тоглолт хийх байх. Тиймээс бид нэн түрүүнд тамирчдын гадаад арга хэмжээг дэмжиж өгөх ажлыг эрчимтэй эхлүүлж буй юм. Цаашдаа зөвхөн нөхөрсөг тоглолт бус, Ази тивийн тэмцээнд оролцуулах болно. Мөн энэ онд Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулах хүсэлтээ илгээсэн. Нэлээн нааштай шийдэгдэх болов уу. Энэ ажил бүтвэл тус тэмцээнийг манайхаас зургаан шүүгч шүүнэ. Шүүгч нараас маань олон улсын лицензтэй шүүгч гарах эхлэх тавигдаж буй нь энэ юм.

-Хөдөө орон нутагт шүүгч,  дасгалжуулагчдын сургалт семинар явуулсан байх аа?

-Орон нутгийн багш  дасгалжуулагчдыг  сургалтад хамруулж, тэдний ур чадварыг дээшлүүлэх үүднээс шат дараатай ажил зохион байгууллаа. Мөн архи, тамхигүй эрүүл орчинд энэ спортоор хичээллэх талаар 21 аймагт сургалт, хэлэлцүүлэг явуулсан. Мөн энэ аймгуудын салбар зөвлөлүүдийг бүртгэж авсан.   Азийн сагсан бөмбөгийн холбооны шүүгч нар манай улсад ирж шүүгч багш дасгалжуулагчдын дунд сургалт семинар зохион байгуулсан нь маш үр дүнтэй ажил болсон.

- Монгол Улсын шигшээ багийг жил бүр бүрдүүлэх юм. Гэтэл тэд ОУ-ын тэмцээн уралдаанд оролцоход нэг баг болж бүрэлдэхгүй байна гэх шүүмжлэл бий?

-Жил бүр өөрчлөх нэг үндэс байна л даа. Жил бүрийн Зүүн Азийн наадамд оролцох тамирчдын бүрэлдэхүүн байнга өөрчлөгддөг. Энэ нь нэг талаараа тамирчид их залуужиж, доороосоо шинэ залуу тамирчид түрж гарч ирж байгаатай холбоотой. Ур чадвар нь бусдаас ялгарч байвал бид шигшээ багт авах л болно.

-Дээд лигийн найман багт мэргэжлийн бус орон тоо бөглөж байгаа ганц хоёр баг байх юм. Орон тоо бөглөсөн багуудыг хасах хэрэгтэй гэсэн шүүмжлэл гардаг. Нуулгүй хэлэхэд “TLG-13”, “Sharks” баг хожил авахаасаа илүүтэй туршлага суух гээд байгаа юм шиг л харагддаг?

- Тэр цензурийг энэ жилээс тавьж эхэлж байна. Яагаад гэхээр урьд нь бид зөвхөн дээд лигийн тэмцээнтэй байсан. Энэ нь хэн дуртай нь мөнгөө төлөөд ороод ирнэ гэсэн үг. Тэгвэл энэ жилээс  “Хөгжлийн лиг”-ийн тэмцээн шалгуур нь болж өгнө. Тамирчдын ур чадвар мэргэжлийн төвшинд хүрч чадвал дээд лиг рүү орох юм.  Энэ жилээс тамирчин оюутны лиг, хөгжлийн лигээр дамжиж байж дээд лиг рүү ордог тогтолцоотой болно.  Бүх тэмцээнд шүүгчид  статистик хөтөлж байна. Баг тамирчид  үнэхээр сайн байвал дээд лигийн үүд хаалга нээлттэй.

-Хөлбөмбөгийн холбоотой  МСБХ-г харьцуулахад ядуу гэж хэлж болно. Тэд өөрсдийн гэсэн байр, талбай, бүр энэ жил фут заалын ордонтой болсон. Гэтэл сагсан бөмбөгийн холбоонд өөрсдийн гэсэн заал ч алга. Хүмүүс болохоор та нарыг л ажлаа хийхгүй байна гэдэг?

-Тийм ээ. Хүмүүс яг ийм бодолтой явдаг юм билээ. Тэгвэл би өөрийнхөө хоёр чихээр сонссон юм аа одоо хэлэх нь зүйтэй байх. 2010 оны аравдугаар сард ОУ-ын сагсан бөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга, спорт хариуцсан захиралтайгаа ирсэн. Мөнх-Оргил гишүүн бид хэд энэ заал танхимын асуудлаар ярилцсан. Хөрөнгө оруулалт хийгээч гэж хүртэл хүсэлт гаргасан.  Гэвч ОУ-ын  сагсан бөмбөгийн холбоо урьд нь хоёр гурван газар хөрөнгө оруулалт хийсэн. Харамсалтай нь, тэр заал танхим нь баригдаагүй зүй бусаар зарцуулагдаад алга болсон юм билээ. Ийм учир гишүүн орнууддаа тусламж өгөхөө больж зөвлөгөө өгөх маягаар ажилладаг болсон гэсэн.

-Тэгвэл заалны асуудлыг хэрхэн шийдэх вэ?

- Мөнх-Оргил гишүүн хотын дарга, БТСГ-ын дарга Наранбаатартай энэ талаар ярилцсан. Бүтэлтэй болж байгаа юм шиг байсан. Одоо бидэнд хөрөнгө оруулалтын ажил л үлдээд байна. Ойрын хоёр гурван жилдээ өөрийн гэсэн ордонтой болно оо. Сагсан бөмбөгийн үзэгчид  олонхи нь хүүхэд залуус байдаг учир хотоос холдуулахгүй л бариулах байх.

 Ж.Цэцэг

 

GD Star Rating
loading...
Б.Дашдорж: Олон улсын лицензтэй шүүгчтэй болно , 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

10 Сэтгэгдэл

  1. AO says:

    ene iim zahialgatai medeelelig tavij bdag.TLG13 Sharks yasan gene uu.tlg13 chin ligid buur 5-d orson.12 hojison.Sharks 7-d orson 6 hojison tegehr ene sportin salbarin nariin bichigiin zahialgaar medee hiihee bolioch.ene dashdorj jinhene huuli bus narin bichig shu de.manai sagsnihand yamar ch ner nuurgui hulgaich da.

    GD Star Rating
    loading...
  2. bat says:

    ene baliar bampier shde,sagsaar jinhene luivar hiij bga,ajilaa avaad 2.3 tm luivar hiisen dee,nugel chin udahgui nudeeree garnaa.

    GD Star Rating
    loading...
  3. zochin says:

    oo nogoo nahaalni oorigoo ih yumand bodtson gar bna shde.ene butehgui garaa ordond bid narig togloj bhad muuhai soyolgui gar blaa shde,iim dargatai bol sags ongorsoon.

    GD Star Rating
    loading...
  4. bayar says:

    OORIGOO IH YUMAND BODTSON ANDUURTSAN GAR.HUDALAA YARIAAD L YAVAAD BHIN.

    GD Star Rating
    loading...
  5. zochin says:

    ene setguulchin asuultig yaanaa yamar 2 bag genuu,tlg13 sharks gene uu.hudaldaag chin buur tisees 1 hojil guij bgad avsan bag shde.tlg13 chin 5t orson tis chin 7d orson hoyolaa ongorson jilin zaluuchuudin ulsin avargin alt mongo medaltai.tlg chin 12 hojison bag tis chin 7 hojison bag ene setguulch bish sagsan bombogin holboo ni zahialsan bhaa.asuult ch geh shig eneig taviad ogooroo gej zahialj l dee.

    GD Star Rating
    loading...
  6. ene dashdorj bolioo boli ichij amidaraasaa bayanzurhig coach bh daa.hastai togloj bhad bagiihaa amjiltig nuuts huvildaanaar nariin bichigin ajilaa hudaldsan shde.manai bullsihan bugd chamaig medej bga shde,bas ih hogin gardaa.

    GD Star Rating
    loading...
  7. qwerty says:

    huralaa hiideggui huuli bus holboo,sagsidin hols hucheer holjij bga heden shunalin tulamnuud.ligi butuu huntei 2000 togrogoor ih mongo hiij bga hulgaich nar da.ongorson jiliihee bairand orson bagiihaa medalig ogchood hudalaa unen shaagaach,deerees turuulehd ogson ereeni hulhi tsag chin odortoo l evdersen.MSBH ichj amidaraasaa

    GD Star Rating
    loading...
  8. MSBH ene Dashdorjiig husaj hayaachee naadah chine hugjuuleh bish uruuduulaad bna, bas toglogchidoo aldaad hunee ch tanihgui iim hereggui amitan haana l bol haana bgaashdee., dandaa yos bus zuil hiij ywahin

    GD Star Rating
    loading...
  9. UNEN says:

    Holboo ni hrn ajilaa hiigd tlg ni hrn sagsnii tuluu ih ym hj bn gd buun shou hiiij bgaag teneg humuus ni oilgohku bh ymdaa huurhiis. tm mundag l ym bol olon ulsiin ym hiigeejdee tlg

    GD Star Rating
    loading...
  10. Yaguu? says:

    Олон улсын юм хийхийн тулд ФИБА-с зөвшөөрөл авдымаа тэгээд ФИБА-н ганц эрх нь энэ хүний гарт байдышд ууг нь юм хийвэл сайн л юмсан залуучуудад маань хэрэгтэй ….

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: