loading...

Амаргүй тоглолтонд ядарсан ч “бяцхан Рафиньяаг” эрхлүүлэх чадал Гомесд бий
Германы бундеслигийн өвлийн амралтын өмнө “ намрын аварга” хэмээх хэргэмийг хүснэгтийг тэргүүлэгч багт хүртээдэг уламжлалтай. Тэгвэл Байерн Мюнхен Ням гарагийн сүүлийн тоглолтонд Штутгартыг 1:2-оор ялсанаар намрын аварга цолонд ойрхон ирээд байна. Хоорондоо 220 гаруй км зайтай орших хоёр багийн тулааныг “өмнөд дерби” гэж нэрлэдэг. “Өмнөд дерби” –д Штутгартын дасгалжуулагч Брунно Лаббадиа дасгалжуулагчийн хувиар лигийн 100 дахь тоглолтоо хийсэн нь түүний хувьд тэмдэглэлт үйл явдал байлаа.
Байерны гараанд Роббен эргэн ирсэн нь онцлох явдлын нэг байсан бөгөөд тэрбээр үндсэн байрлал болох зүүн жигүүртээ тоглосон юм. Зочид тун хүчтэй эхлэлийг тавьж, анхны гоолын боломжыг нээсэн боловч хаалганы торыг хөдөлгөж дөнгөсөнгүй. Харин талбайн эзэн багийн Кристиан Гентнер (7) эрт Байерны хаалгыг мялаав. Гэхдээ Штутгарт энэ давуу байдлаа удаан хадгалж чадаагүй. Өмнө нь Штутгартад 8 жил тоглож, 2009 оны зун 30 сая еврогоор Мюнхенд ирсэн Марио Гомес (12) ердөө таван минутын дараа төрөлх багийнхаа хаалганд гоолдож тоог тэнцүүлэв. Гомесийн гоолын цуврал үүгээр зогсолгүй тоглолтын 57 дахь минутад хожлын гоолыг нэмсэн юм.
Байерн тоглолтын турш илүүрхсэн шалтгаан нь Штутгартын хамгаалагч Молинаро дөнгөж 30 дахь минутад хоёрдахь шар хуудсаа авч талбайг орхисонтой холбоотой. Нөгөөтэйгүүр шүүгч Мануэль Греффегийн хатуу шүүлт Штутгартын тоглолтын эрчинд тодорхой хэмжээгээр чөдөр болж байсан мэт ажиглагдсан. Тоглолтын явцад жижиг алдаа олон давтагдсанаас гадна эхний үед 5, хоёрдугаар үед 4 шар хуудас өгөгджээ. Үүнээс эхний 30 минутад өгсөн 4 шар хуудсыг Штутгартын тоглогчид хүртсэн байна. Энэ нь “Мерседес Бенц” цэнгэлдэхэд цугласан фэнүүдийн дургүйцэлийг багагүй төрүүлсэн юм. Молинаро хоёр удаа Арьен Роббений араас довтолж унагаасан бөгөөд Роббен унахдаа дуу чимээтэй, сүрхий газардсан нь шүүгч шар хуудсыг хайр найргүй өгөхөд нэмэр болсон нь гарцаагүй. Үүнээс өмнө Молинаро Роббенд тун ойрхон, нягт хамгаалж байсан бөгөөд итали эр талбайг орхисон нь тоглолтын хувь заяаг шийдэхэд том нэмэр болсон юм. Шүүгчийн гаргаж буй шийдвэрүүдийг дасгалжуулагч Брунно Лаббадиа болон менежер Фредди Бобич нар ихэд эсэргүүцэж байв.
Хоёрдугаар үед Штутгарт хүн дутуу учир өөрийн хэсэгтээ гүн шигдэж, хамгаалан тоглож байв. Хаалгач Свен Улрайхын ихээхэн хүч зарцуулсан тоглолтын дүнд Байерны цөөнгүй аюултай довтолгоо амжилтгүй болсон. Нэг үгээр хэлбэл Свен Улрайх зарим орж явсан гоолуудыг хааж чадсан юм. Мөн хамгаалагч Маца бөмбөгний төлөөх тулааны 82 хувийг ялж Марио Гомесийг тун сайн хамгаалж байлаа. Тони Кроос нийт 116 удаа бөмбөгөнд хүрч, Байерны довтолгоо үргэлж түүний дамжуулалтаас эх авч, Рибери, Мюллер болон Роббеноор дамжиж байв. Гэхдээ Штутгарт үргэлж нуугдаад байсангүй. Тэд хэд хэдэн сөрөг довтолгоог хийх оролдлогыг хийсэн боловч иймэрхүү хурдан довтолгоонд ур чадварын хувьд дутагдалтай байсныг дурьдах хэрэгтэй. Лаббадиа довтлогч Какау болон Погребняк , Георг Нидермайер нарыг талбайд гаргасан нь үнэхээр багийг хөдөлгөөнд оруулж, хоёр ч удаа Байерны хаалганд аюултай довтолгоог ойрхон зайтай хийсэн юм. Какау бараг тооны харьцааг тэнцүүлэх боломжтой байсан ч бөмбөг хаалган дээгүүр давсан юм. Үүний дараа хашир туршлагатай Хайнкес Мюллер, Рибери болон Роббен нарын оронд Густаво, Алаба мөн Боатенг нарыг талбайд гаргаж хамгаалалтаа зузаатгах арга хэмжээ авхад хүрсэн. Энэ нь үр дүнгээ өгч Байерн хожлоо хамгаалж дөнгөсөн билээ.
| ШТУТГАРТ – БАЙЕРН- 1:2 (1:1) | |
| Штутгарт | Байерн |
| Свен Ульрайх | Мануэль Нойер |
| Артур Бока | Марсио Рафинья |
| Сердар Таски | Даниэль Ван Бюйтен |
| Франциско Родригес | Хольгер Бадштубер |
| Кристиан Молинаро | Филипп Лам |
| Вильям Квист | Анатолий Тимощук |
| Кристиан Гентнер, 70 | Тони Кроос |
| Тимо Гебхарт | Франк Рибери, 79 |
| Тамаш Хайнал, 87 | Томас Мюллер, 79 |
| Мартин Харник | Арьен Роббен, 85 |
| Юлиан Шибер, 70 | Марио Гомес |
| Сэлгээ: | |
| Какау, 70 | Луис Густаво, 79 |
| Павел Погребняк, 70 | Давид Алаба, 79 |
| Георг Нидермайер, 87 | Жером Боатенг, 85 |
|
Шар улаан хуудас: |
|
| Кристиан Гентнер, 12 | Томас Мюллер, 25 |
| Кристиан Молинаро, 24 | Хольгер Бадштубер, 69 |
| Артур Бока, 27 | Марсио Рафинья, 83 |
| Кристиан Молинаро, 30 | Марио Гомес, 87 |
| Георг Нидермайер, 90 | |
Сайтын нэрийг дурдалгүйгээр хуулбарлахыг хориглоно
loading...




GooooMeeeeez
loading...
Niitlegchee bolio. Iim niitlel bihich humuusiin tolgoig erguulehee boliochee. Bi ta nariig medne. NTV-g shuud damjuulna geed huleedeg humuus odoo huleehee boliod shuud neteer uzdeg bolchihson shuu. Uzeegui yum shig hudlaa yarih yumaa. Robeniid uneheer araas ni hul ruu ni 2 udaa ushigluud ungaa bizdee hervee chi uzsen bol batsaanaa. NTV bolon sportnews odoo ingej shuud damjuuldag gj hudlaa yarihaa bolio ard tumniig, hul bumbug sonirhogchid ter dundaa bundes ligag uzdeg humuusiig badamjlan doromjlohoo bolio busad tv shuud damjuulaad chadaad bna, esvel ta nart ter heden haltar hulgain kino chuhal yumuu. Uug ni bol ehleed bundes liga daraa ni kino baimaar yum.
loading...