Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Боруссия Дортмунд, Германы хөлбөмбөг, Европын хөлбөмбөг » Дортмундын хар долоо хоног

GD Star Rating
loading...

Германы аварга Борруссиа Дортмунд бундеслигийн 16-р тойргын Ням гарагийн тоглолтонд Кайзерслаутерн багтай 1:1 харьцаагаар тэнцэв. Ингэснээр тэд үнэмлэхүй аварга Байернаас 3 онооны дутуу боллоо.

Өмнөх тойрогт Дортмунд  Гладбахтай оноогоо хуваасан тоглолт мөн аваргуудын лигт Олимпик Марсельд хожигдож,  дээд зиндаанаас юу ч үгүй хоцорсоны дараа лигийн дундаас доогуур  багтай тэнцэв. Дасгалжуулагч Юрген Клоп энэ тоглолтыг гэртээ хийсэн хамгийн муу тоглолт гэж дүгнэв. Үнэхээр  тааруу тоглолт болсон гэдэгтэй хэн ч маргах аргагүй байлаа. Дортмундын гарааны үндсэн тоглогчид болох Небен Субботич, Свен Бендер, Себасьтян Кель мөн довтлогч Барриос талбайд гараагүй  түүнчлэн бага зэргийн гэмтэлтэй  Марио Гөтце сэлгээнд суусан байлаа.

Дортмунд өөрийн талбай дээрээ Кайзерслаутернийг хүнд байдалд оруулах,   давуу тоглолтыг үзүүлэх ,  арга чарга тун хомс байв. Харин зочид идвэхтэй, зоригтой тоглож байсан боловч аюул учруулах довтолгоо ховор хийгдэв. Ёстой л аваргын буурь зааж байж Шинжи Кагава (27)  тоглолтын эхний гоолыг оруулав.  Үүний дараа “хар шарууд” тоог ахиулах хэдэн боломжоо алдав.

Хоёрдугаар үед Кайзерслаутерний Олжай Шахан (60)   агаарт хөөрсөн бөмбөгийг шууд хаалган цохиж  тоог тэнцүүлэв. Гоол алдсандаа бухимдсан  Дортмундчууд довтолгоо, дайралтаар бөмбөгдөж байсан авч аз дутсан хэвээр хоцров. Клоп  талбайд Марио Гөтце, Антонио да Силва мөн Патрик Овомоейлаг сэлгэж оруулсан  ч зочид үр дүнг хамгаалж чадав.

БОРУССИА Д – КАЙЗЕРСЛАУТЕРН – 1:1 (1:0)
 Кагава, 27 (1:0). Шахан, 60 (1:1).
Боруссиа  Д Кайзерслаутерн
 Роман Вайденфеллер  Кевин Трапп
 Лукаш Пищек  Флориан Дик
 Фелипе Сантана  Матиас Абель
 Матц Хуммельс  Родни
 Марсель Шмельцер, 78  Александер Бугера
 Илкай Гюндоган  Оливер Кирх, 51
 Антонио Да Силва, 73  Пьерр Де Вит, 83
 Якуб Блащиковски, 66  Кристиан Тифферт
 Кевин Гросскройтц  Константинос Фортунис
 Шинжи Кагава  Олжай Шахан
 Роберт Левандовски  Дорже Кумаха, 78
Сэлгээ:
 Марио Гөтце, 66  Итай Шехтер, 51
 Иван Перишич, 73  Адам Немец, 78
 Патрик Овомойела, 78  Танос Пецос, 83

Шар хуудас:

 Илкай Гюндоган, 52  Дорже Кумаха, 18
   Флориан Дик, 83

 

 

Сайтын нэрийг дурдалгүйгээр хуулбарлахыг хориглоно

GD Star Rating
loading...
Дортмундын хар долоо хоног, 10.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Agi says:

    Bundes ligiin neriig gutaasan batsaanuud zailtsgaa. Avarguudiin ligees archigdsantai adil bundes ligees archij hayah heregtei novshnuudiig.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: