Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шатар, даам, хөлөгт тоглоом » Их мастерийг төрүүлж, бас нэгэн их мастерийг урин дуудсан “Монгол туургатан-2011″

GD Star Rating
loading...

Гадаад харилцааны яамнаас Монгол Улсын орчин үеийн дипломат алба үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулан зохион байгуулсан “Монгол туургатан-2011” өндөр чансаатай шатарчдын олон улсын тэмцээний аваргууд өчигдөр тодорлоо. Чин Ван М.Ханддоржийн нэрэмжит 21 дэх удаагийн тэмцээний “А” зэрэглэлд Монгол, ОХУ, Казахстан, Туркийн өндөр чансаатай, эмэгтэйчүүдийн ФИДЕ мастераас эрэгтэйчүүдийн их мастер хүртэлх цолтой 10 шатарчин оюун ухаанаа уралдуулав. Тэмцээний дүн гарахад есөн өргийн тоглолтод тав хожиж, дөрөв тэнцэж, 7.0 оноо авсан ОУМ Ц.Батчулуун түрүүлж, 5000 ам.долларын эзэн боллоо. Тэрбээр энэхүү нэр хүндтэй тэмцээн торгон жолоо өргүүлээд зогссонгүй 6.5-аас дээш оноо авсан амжилтаараа их мастерын болзлыг гурав дахиа биелүүлж, энэхүү цолыг хүртэх болзлоо хангасан. Түүнчлэн ОУМ Б.Гүндаваа 6.5 оноо авч дэд байр эзлэхийн сацуу дээрх гурван болзлын эхнийхийг биелүүлсэн юм.

Сонирхуулахад тэмцээний шаг­налын сан болох 25 мянган ам.долларыг ОУШХ гаргасан бөгөөд үүнээс 17.5 мянга нь “А” зэрэглэлийнх аж. Тодруулбал, топ 10 шатарчин эзэлсэн байрынхаа дарааллаар 5000, 3000, 2500, 2000, 1500, 900, 800, 700, 600, 500 “ногоон” өвөртөлсөн юм. Тэмцээний хаалтын ажиллагааны үеэр Ц.Батчулуун, Б.Гүндаваа нарын сэтгэгдлийг хуваалцлаа.

 

Ц.БАТЧУЛУУН: ШОМОЕВТОЙ ХИЙСЭН ӨРӨГ ХАМГИЙН ХҮНД БАЙЛАА

 

-“Монгол туургатан-2011” тэм­цээнд түрүүлэхийн хамт их мастер цолын болзол хангасанд баяр хүргэе?

-Баярлалаа. Сэтгэгдэл маш өндөр байна. Тэмцээн үнэхээр өндөр түвшинд сайхан зохион байгуулагдлаа. Нутагтаа тоглосон нь давуу тал байсан.

-Аль өрөг хамгийн хүнд байсан бэ?

-Энэ тэмцээний хамгийн өндөр чансаатай тамирчин болох ОХУ-ын их мастер Антон Шомоевтой хийсэн өрөг хамгийн хүнд байлаа. Хараар тоглож тэнцсэн.

 

Б.ГҮНДАВАА: САЙХАН ТЭМЦЭЭН БОЛЛОО

 

-Их мастер цолын гурван болзлын эхнийхийг биелүүлсэнд баяр хүргэе?

-Баярлалаа. Манай улсын таван их мастер болон гадны шилдэг тамирчид оролцсон сайхан тэмцээн боллоо. Их мастер цолын гурван болзлын эхнийхийг нутагтаа биелүүлсэндээ маш их баяртай байна.

-ОХУ-ын их мастер Антон Шомоевтой их хүнд тоглолт хийлээ шүү дээ?

-Тэгэлгүй ах вэ. Түүнийг хожсон нь энэ амжилтад чухал нөлөөлсөн. Эгзэгтэй байрлалаас хожсондоо баярлаж байна.

 

Тэмцээний дүн:

Нэр

Улс

Цол

Чансаа

1

2

3

4

5

6

7

8

9

10

О

К

Б

1

А.Шомоев

ОХУ

ИМ

2578

-

0.5

0

1

0.5

0.5

1

0.5

0.5

1

5.5

20.75

IV

2

Ц.Батчулуун

Монгол

ОУМ

2446

0.5

-

0.5

1

0.5

1

1

1

1

0.5

7

I

3

Б.Гүндаваа

Монгол

ОУМ

2478

1

0.5

-

0.5

0.5

1

1

1

0.5

0.5

6.5

II

4

Б.Асанов

Казахстан

ИМ

2442

0

0

0.5

-

0.5

0.5

0.5

0

0.5

0

2.5

X

5

К.Хазнедароглу

Турк

ИМ

2426

0.5

0.5

0.5

0.5

-

1

0.5

0.5

0.5

1

6.5

22.75

III

6

Б.Хатанбаатар

Монгол

ИМ

2356

0.5

0

0

0.5

0

-

0.5

0.5

1

0.5

3.5

13.50

VII

7

Д.Шаравдорж

Монгол

ИМ

2440

0

0

0

0.5

0.5

0.5

-

1

0

1

5.5

12.25

VIII

8

Б.Мөнгөнтуул

Монгол

ОУМ

2459

0.5

0

0

1

0.5

0.5

0

-

0.5

1

4

VI

9

Т.Батчимэг

Монгол

ЭИМ

2324

0.5

0

0.5

0.5

0.5

0

1

0.5

-

1

4.5

V

10

О.Бадамцэрэнов

ОХУ

ФМ

2464

0

0.5

0.5

1

0

0.5

0

0

0

-

2.5

IX

 

GD Star Rating
loading...
Их мастерийг төрүүлж, бас нэгэн их мастерийг урин дуудсан "Монгол туургатан-2011", 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. sara says:

    dung harj bhad shal hudlaa temtseen bjee huurhii du

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: