Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » ""Пэпси" дээд лиг, 2.Сагсан бөмбөг, Монголын сагсан бөмбөг » Пэпси лигийг дөрвөн баг хожигдолгүй тэргүүлж байна

GD Star Rating
loading...

МСХБ-ны пэпси хөгжлийн лигийн тоглолтууд үргэлжлэн явагдлаа.Пэпси хөглийн лигт шинээр орж ирсэн Касс SBL баг нөхөж тоглолтуудаа хийж байна. Бямба гарагт тэд Нийслэлийн нийгмийн даатгалын багтай эхэлж тоглон 78-24 харьцаатай хожсон бол үдээш хойш UB андууд багийг 91-31 харьцаатай илт илүүрхэн буулган авснаар аваргын төлөө өрсөлдөх боломжтой гэдгээ батлан харуулж байна. Харин ням гарагийн хоёрдахь тоглолтыг олны анхаарлыг татсан тоглолт болсон. Уртнасан дасгалжуулагчтай Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн баг Хасын хүлэгүүд багтай учраа таарсан. Хүлэгүүд энэ тэмцээнд орж байгаа хамгийн туршлагатай баг. Гэсэн хэдий ч үндсэн цагт 85-78 харьцаатай ҮБТДС энэ тоглолтонд илүүрхснээр тэд тавдахь хожлоо авч нэг ч хожигдолгүй баг хэвээр үлдлээ. Зүүн бүсийг Залуус Сан, ҮБТДС багууд хожигдолгүй тэргүүлж байгаа бол барууныг Соёмбо даатгал, Касс SBL Багууд мөн хожигдолгүй тэргүүлж байна. Эдгээр багууд плэйоффын эрхээ хамгийн түрүүнд авах магадлал өндөртэй багуудад тооцогдож байгаа. 27 баг оролцон өрсөлдөж байгаа Пэпси хөгжлийн лигийн дараагийн шатанд буюу плэйоффт 16 баг шалгаран өрсөлдөнө.

 

 

GD Star Rating
loading...
Пэпси лигийг дөрвөн баг хожигдолгүй тэргүүлж байна, 9.5 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: