Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Жүдо, Ярилцлага » Ч.НАСАНТОГТОХ: О.БАЛЖИННЯМ НАДААС ИЛҮҮ АМЖИЛТ ГАРГАНА ГЭСЭН

GD Star Rating
loading...

Монгол Улсын ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтохтой ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн есдүгээр сард Улаанбаатарт болсон Дэлхийн цомын дараахан шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн ажлаа хүлээлгэн өгсөн юм.

-Монголын жүдо бөхийн холбоогоор сонин сайхан их биз дээ?

-Ихтэй. Манай холбоо энгийн ажиллаж байна. Х.Баттулга ерөнхийлөгч жүдо бөхөө яаж дээшээ гаргах бүхий л арга хэмжээг авч, ажиллаж байгаа. ДАШТ-ий дараа удирдлагуудад өөрчлөлт хийсэн шүү дээ. Миний бие ерөнхий зөвлөх дасгалжуулагчийн үүрэг гүй­цэтгэж байгаа.

-Ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан хүн зөвлөх дасгалжуулагчаар ажиллахад ямар байна вэ?

-Гол үндсэн дасгалжуулалтыг Х.Болдбаатар хийж бай­гаа. Миний хувьд ахлах дасгалжуулагчийн ажлаас чө-лөөлөгдсөн ч энэ спортын төлөө амьдралаа зориулж яваа болохоор туршлага, мэдлэгээрээ харамлалгүй туслахын төлөө ажиллаж байна. О.Балжинням бид хоёрт ярьсан юм бий.

-Гэхдээ МЖБХ-ны шийдвэр гараагүй байхад та ажлаа өгсөн. Яагаад ийм шийдвэр гаргасан юм бэ?

-Дэлхийн цомын үеэр миний чихэнд “Намайг буулгах гэж байгаа” гэх зүйл сонсогдсон. Тиймээс би түрүүлээд өр­гөд­лөө өгчихсөн юм. Тэгээд ч О.Балжинням “Би шигшээ багийн дасгалжуулагч болмоор байна” гэсэн санал гаргасан юм билээ. Тэр хүн миний гаргаагүй амжилтыг гаргаж чадна гэж бодож байгаа юм чинь саналыг нь зөвшөөрөхөөс аргагүй. Том зорилт тавьж, амлалт өгсөн хүн л илүү амжилт гаргана шүү дээ. Би “Бээжин-2008” олимпоос нэг алтан медаль авсан бол О.Балжинням “Лондон-2012”-оос хоёроос дээш алтан медаль авах юм байна гэж ойлгосон.

-Ажлаа өгснийхөө дараа танд эвгүй санагдсан байх даа?

-Яах вэ. Миний зорилго “Лондон-2012” олимпод тамирчдынхаа амжилтыг бататгаж, ахиад алтан медаль авахын төлөө байсан. Манай баг ч амжилт гаргах боломжтой. Энэ залуусыг зөв удирдаад явбал гаргаж чадахгүй амжилт гэж үгүй.

-О.Балжинням аваргыг ажлаа хүлээж авч байх үеэр БТСГ-ын удирд­лагууд “ДАШТ-ий үеэр дасгалжуулагч нар сахилга батын зөрчил гаргасан” гэж байсан. Ямар асуудал гаргасан юм бэ?

-Асуудал гаргасан юм байхгүй ээ. Тааруухан л барилдсан. ДАШТ-д нэг улсаас хоёр тамирчин ордог. Тиймээс гурав ялаад байхад наймд багтаж чадахгүй байгаа юм чинь. Өмнө нь нэг улсаас нэг тамирчин өрсөлддөг байхад гурав ялаад наймд орж, медалийн төлөө барилддаг байгаа.

-О.Балжинням аварга жүдо бөхийн дасгалжуулагчийн ажлаасаа нэлээн хэдэн жил хөндийрсөн. Төсөөрсөн зүйл ажиглагдав уу?

-10 гаруй жил дасгалжуу­лагийн ажлаа орхисон байсан. Хэдийгээр нэг их ажиглагдахгүй байгаа ч түүнд хэцүү зүйл бий. Үүнийг дасгалжуулагчийн ажил хийж явсан би сайн мэдэж байна.

-Ирэх олимпод танд нэг алтан медалиа хоёр болгох зорилт байсан гэлээ…

-Тамирчин хүн медаль хүртэж, эх орныхоо нэрийг дэлхийн давцанд гаргахын төлөө хичээдэг болохоор ийм бодол байсан. Гэхдээ энэ зөвхөн зорилт. Дэвжээн дээр гараад барилдах өөр.

-“Лондон-2012” олимпийн наадам эхлэхэд хэдхэн сар үлдлээ. Н.Түвшинбаяр аваргаас эхлээд таны удирдаж бай­сан тамирчид өмнөх олимпийн үетэй харьцуула­хад бэлтгэл сургуулилалтийн хувьд өөрчлөгдсөн зүйл байна уу?

-Урьдчилсан төлөвлөгөө гэж байгаа шүү дээ. “Бээжин-2008” олимпод ороход тухайн үеийнхээ төлөвлөгөөгөөр л явж байсан. Энэ удаа ч мөн адил. Тиймээс өөрчлөгдсөн зүйл байхгүй.

-Тамирчдын үндсэн бэлтгэл хангагдсан биз дээ?

-Хийгдсэн. Судалгаа болон гурван жил гаруй хугацаанд хийгдсэн бэлтгэлжилтийг хадгалах хэрэгтэй. Энэ тал дээр анхаарч байна. Нэг жинд нэг улсын хоёр тамирчин орохоор 50 гаруй тамирчин өрсөлддөг. Харин Олимп бол өөр. Нэг жинд 32 тамирчин өрсөлддөг болохоор гурав ялахад л медалийн төлөө хүч үзэх боломжтой.

-Таны бодлоор ирэх олимпод хэн хэн медаль хүртэх бол?

-Шинэ хүн гарч нутаг бэлчих нь ч хаашаа юм бэ. Харин найдвар бол бий.

-Хэн хэнийг нэрлэх вэ?

-Эрэгтэйчүүдээс Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар, Д.Төмөр­хүлэг, С.Ням-Очир, эмэг­тэй­чүүдээс М.Бундмаа, П.Лхамдэгд.

-Лондоны олимпоос тамир­чид маань ганзага дүүрэн медальтай ирэхэд таныг үнэлэх болов уу. Эсвэл О.Балжинням аваргын долоон сар зүтгэсэн ажлыг үнэлэх болов уу?

-Энэ сонин асуудал л даа. Үүнийг ард түмэн шүүх байх. Саяхан би сонин уншаад сууж байтал миний нэрийг оны шилдэг дасгалжуулагчаар дэвшүүлсэн байна билээ.

-Та шигшээ багийн зөвлөх дасгалжуулагчаар хэр удаан ажиллах вэ?

-Олимп дөхөж байгаа болохоор гар бие оролцох нь миний үүрэг. Цаашдаа ч оролцох ёстой. Тамирчид чинь гэрээгээр ажилладаг шүү дээ. Гэрээ ирэх оны наймдугаар сар гаргаад дуусна. Тиймээс цаашдаа яаж ажиллах нь тодорхойгүй байна.

-Та цаашид ямар ажил хийх гэж байна вэ?

-Холбооноос өгсөн энэ үүрэгт ажлыг өөрийнхөө хэмжээнд хийнэ гэсэн зорилготой байна.

GD Star Rating
loading...
Ч.НАСАНТОГТОХ: О.БАЛЖИННЯМ НАДААС ИЛҮҮ АМЖИЛТ ГАРГАНА ГЭСЭН, 4.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. Judo fan says:

    Temtseenii uer tamirchdaa bish shiltei tsenheriig dasgaljuulahaar ingedeg yum daa Nasantogtokh guai. Ta nariin tovarishuud temtseend ochchood arhidaad baihaar tamirchid yaj oligtoi barildahav de. X.Battulga tanid bayar hurgey. Mongoliin Judo-g uruudahaas ni omno avarsand.

    GD Star Rating
    loading...
  2. Зочин says:

    Yr ni ene huniig halsan ni zovldoo shinechlel heregtei bsiin suuliin 1jild unende amjilt bsangui tgd shinechlel heregtei bsaniig hiisen battulga guaid bayrlalaa ene hunii dasgaljuulah arga baril arai l hotsrogdson ym shig sanagdaj bna durem oorchlogdood shal oor bolson!!!

    GD Star Rating
    loading...
  3. zochin says:

    olimp delhiin avraga toruulsen Bagsh nariig hydlaa gytgej ataarhaad uy hiihevde huniig gytaaj ataarhahdaa sain uym UBS hovdiinhan . Baljinnyam ooroo bi bolie ge jyilj gyij baigaad bolson gesen Odoo boloo bishuu harin Zov byryyg olimpiin daraa hartsgaaya … Odoo humuusiin hoorond yas hayad yahavdee Ataarhagch naraa.

    GD Star Rating
    loading...
  4. Sonirhogch says:

    Ene hunii hiisen buteeseniig tertee tergui uls unleed ogdog yumiig ni ogchihson tgd ch ene hunii zaasan zovolsnoor mongoliin judo onoodoriin zeregt hursen bh Baljinyam avargin zaaj zovloj bga yum gej yu bhav ter bichleg uzej bhad dugtar tongoilgo ntr gedgel yum bn le Boldbaatar dasgaljuulagch ahlah dasgaljuulagch ni boloh bsin

    GD Star Rating
    loading...
  5. naran says:

    өөр өө сайн дураараа халагдах өрөгдлөө өгчихөөд юунд тэгж байдийн

    GD Star Rating
    loading...
  6. ss says:

    nasaa bagsh bol delhiin hun shuu dee londongoos 2 alt bitgii hel medal awahad hetsuu dee nasaa bagshiig bailgaj bahgui baljinnyam bol zugeer ……. yu ch bish tsergiin naadmiig uimuuldeg budlianii horongo

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: