loading...
Монголын хөлбөмбөгийн холбоо улиран одож буй оны шилдгүүдээ тодруулах ёслолын ажиллагааг өнгөрсөн бямба гаригт “Футзалын ордон”-доо зохион байгууллаа. Олон улсын хөлбөмбөгийн холбоо дэлхийн шилдэг, “Франс футбол” сэтгүүл Европын (Өнгөрсөн жил хүртэл олгосон), улсуудын холбоод тус тусынхаа шилдэг хөлбөмбөгчийг тодруулдаг уламжлалтай. Харин өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард шинэ бүтэцтэй болсноосоо хойш олон шинэлэг үйл ажиллагаа зохион байгуулж буй МХБХ иймэрхүү арга хэмжээг анх удаа зохион байгуулсан нь нүдээ олсон шийдвэр байв. Тус холбоо 2011 оны онцлох 11 үйл явдлаа нэрлэж, шилдэг тамирчин, дасгалжуулагч, албан ёсны түнш, шүүгч, хамтран ажиллагч байгууллага, хамтран ажиллагч хэвлэл мэдээллийн байгууллага, салбар зөвлөл, үйл ажиллагаатай клуб, үйл ажиллагаатай хүүхдийн клуб, баг, хүүхдийн баг гэсэн 11 номинацийн эзнийг тодруулсан.
Мэдээж энэ үдшийн оргил нь 2011 оны шилдэг хөлбөмбөгч тодрох мөч байлаа. Энэхүү нэр хүндтэй шагналыг анхлан хүртэхийн төлөөх сүүлчийн шатанд Монгол Улсын шигшээ багийн тоглогчид болох “Мазаалай” клубийн хагас хамгаалагч Баясгалангийн Гарьдмагнай, “Эрчим”-ийн хамгаалагч Цэрэнжавын Энхжаргал, “Улаанбаатар” дээд сургуулийн багийн довтлогч Пагмасүрэнгийн Алтантулга нар тунан үлдсэн юм. МХБХ-ны ерөнхийлөгч Б.Ганболд, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар нарын задалсан дугтуйн дотроос “Б.Гарьдмагнай” гэсэн нэр гарч ирснээр Монголын хөлбөмбөгт нэгэн шинэ түүх бичигдлээ.
Хэдийгээр “Мазаалай” клуб энэ жил дотоодын тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлээгүй ч, Б.Гарьдмагнайн шигшээ багийн түвшинд хийсэн тоглолтууд жин даржээ. Тэрбээр Азийн хөлбөмбөгийн холбооны “Challenge Cup” тэмцээний урьдчилсан шатанд Улаанбаатарт болсон Монгол-Филиппиний хариу тоглолтод гоол хийж, ялалт байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Түүнчлэн 2014 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд Мьянмартай хийсэн хос тоглолт, футзалын 2012 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд шигшээ багийн ахлагчийн хувиар оролцож, багаа оройлон тоглосон билээ. Шилдэг тоглогчид олгосон цом хуучны “Алтан бөмбөг” шагналыг санагдуулам загвар, хийцтэй байсан нь олон хүний талархлыг хүлээсэн юм.
Энэ үдэш 2011 оны “Боргио цом”-ын аварга, Супер цомын эзэн “Эрчим”-ийнхэн тун одтой байсан. Тэд 2011 оны “Шилдэг баг”-аар тодрохын сацуу ерөнхий дасгалжуулагч Д.Батнасан нь мэргэжил нэгтнүүдээ манлайлсан. Оны шилдэг хөлбөмбөгчийн шагналыг хүртсэн Б.Гарьдмагнай тус багт эргэн ирж байгааг тооцох юм бол “Эрчим”-ийнхэн хамгийн нэр хүндтэй гурван цомыг нь хамлаа. Түүнчлэн 2011 оны шилдэг шүүгчээр МХБХ-ны шүүгч Э.Ариунболд, үйл ажиллагаатай клубээр “Улаанбаатар” дээд сургуулийн “Унаганууд”, үйл ажиллагаатай хүүхдийн клубээр “Дэрэн Сүмида”, шилдэг хүүхдийн багаар Идэрчүүдийн лигийн алт, УАШТ-ий хүрэл, футзалын УАШТ-ий мөнгөн медальт “Дархан-Хаан хүнс”-ийн 17 хүртэлх нас, салбар зөвлөлөөр Г.Жаргалсайхан нарийн бичгийн даргатай Дархан-Уул аймгийн салбар зөвлөл тодорлоо. МХБХ хамтран ажилладаг байгууллагуудаа ч мөн алдаршуулсан бөгөөд шилдэг түншээр “АПУ трейдинг”, хамтран ажиллагч байгууллагаар НЗДТГ, мэдээллийн хамтран ажиллагч байгууллагаар “UBS” телевиз шалгарсан юм. Басхүү 2011 оны өсвөрийн шилдэг 11 хөлбөмбөгч шагнал гардсан. Уншигч та бүхэн МХБХ-ны 2012 оны тэмцээн уралдаан, календарьчилсан төлөвлөгөөг манай сонины ойрын дугаараас үзээрэй.
loading...




hudlaa site bnaaa medeelel yroosoo hiihgvi yum yu hj bdagiin boldooo sda
loading...
BAYAR HURGII GARIDAA. CHI MONGOLDOO NOMER1 GEDEGEE BATALSAN BN. CHINII TALBAI DEER TAIWAN UHAALAG TOGLOLT UZUULDEG CHINI ULGER DUURIAL AWMAAR SANAGDDAG SHUU. BI CH GESEN LIGT TOGLOHIIG HUSEJ BN. CHAMD AMJILT HUSII.
loading...
Byar hurgii Garidddaa,bid hamtdaa United Friends FC-eeree sonirhogchdiin futsaliin avragiin alt,tsomiig avsan shuu,
loading...
Шилдэг 11 дутуу байнаа.
loading...
Messi gdeg ni yamar uchirtai yum. Ene medee oruulsan huni ni Barcagiin fan yumu?
loading...
shildeg atman bagaar selenge press
loading...
Messi-s hamaagui tsarailag saihan zaluu bhad chin dutuu torson hachin tagjgar sdatai zuirleed bhda yahav de bi ali deerees hoish heleed bgashd HUVIIN AJIL HUVSGALIIN AJIL 2o yalga suga admina
loading...
Erchim bag 2 tsomd daraallan turuulsen Enhjargal ligiin shildeg hamgaalagch awsan shde bas shigshee bagtaa sain togloson. Garidmagnaigiin orond Enhjargal baih baisan baih minii bodloor Garidiagiin bag sain amjilt uzuuleegui shde uug ni bol.
loading...
zass! odo ene ter gd yaax we? ymarta ch bayar xvrgie!
gewch dara daragin songolt n mergen bx bltugai
loading...