loading...

Байерн Мюнхен хэзээнээс германы авьяаслаг тоглогчдыг эгнээндээ нэгтгэж, үргэлж шилдэгүүдийг авахыг эрмэлздэг билээ. Тэгээд ч олон хөлбөмбөгчин Байернд тоглох нь нэр төрийн хэрэг гэж үздэг учир Мюнхенд очихыг хүсдэг. Байерны төлөвлөгөөний талаар өгүүлэхийн өмнө хоёр өгүүлбэр хэлэх нь зүйтэй байх. Байерн Мюнхен бол санхүүгийн хувьд европын топ лигүүдээс хамгийн ашигтай ажиллаж чаддаг баг гэдэгтэй маргах аргагүй. Тэдэнд английн эсвэл италийн топ багууд шиг олон тэгүүд дурайсан өр байхгүй, харин ч өнгөрсөн жил 200 сая гаруй еврогийн ашиг олсон. Гэхдээ ашигтай ажиллаа гэж мөнгөө хамаагүй үрэн таран хийдэггүй онцлогтой. Тийм болхоор “ нарийндаа хатсан” гэж хэлүүлж л байдаг. Жинхэнэ герман занг эндээс харж болно. Одоо гол асуудалдаа оръё. Марко Ройс гэж хэн бэ?
Энэ авьяаслаг залуу тоглогчыг европын хөлбөмбөгийн том багууд сонирхоод эхэлсэн. Эдгээрийн дунд Байерны нэр байгаа нь ойлгомжтой. Тэд хажууд нь байгаа “сувдыг” шүүрэхгүй бол хэний хүү болох билээ дээ.
Марко Ройс 1989 онд Дортмундад төрсөн. Боруссиа Дортмундад очихоосоо өмнө Пост Эс Фау Дортмунд багт тоглож байв. U19 шигшээ багт тоглож, 2006 оноос Рот Вайс Ален багт хүчин зүтгэжээ. 2007/08 оны улиралд энэ багтайгаа 2-р бундеслигд дэвшиж чадсан. 2009 онд бундеслигийн Боруссиа Мөнхеньгладбахтай 2013 оны 7-р сар хүртэл гэрээ байгуулсан юм. 2009 оны наймдугаар сарын 28-нд Майнцын эсрэг бундеслигийн анхны тоглолтондоо ганцаараа 54 метрийн турш бөмбөгөө тууж анхны гоолоо оруулсан. Харин 2010 онд гэрээгээ 2015 он хүртэл сунгажээ. Тэрээр бундеслигийн 79 тоглолтонд оролцож 28 гоол оруулаад байгаа юм. Германы шигшээ багийн дасгалжуулагч Иоахим Лөвь түүнийг 2010 онд шигшээ багийн бүрэлдхүүнд анх дуудсан. Үүнээс гадна Ройс гурван ч удаа шигшээ багт дуудагдсан боловч гэмтлээс болж дөрөвдэх удаагаа очиж чадаагүй. Ингээд 2011 оны аравдугаар сард Евро-2010 тэмцээний урьдчилсан шатны тоглолтонд Туркийн эсрэг анх удаа шигшээ багаасаа тогложээ. Одоогоор Боруссиа Мөнхеньгладбах 30 оноотой хүснэгтийн 4-р байрт бичигдэж байгаа. Энэ амжилтын нилээд хувь нь Марко Ройстой шууд холбоотой юм. Тэр гэмтэлтэй тул сүүлийн хоёр тоглолтонд оролцоогүй.
Байерн Мюнхений удирдлагуудын зүгээс Марко Ройсын талаар үргэлж эерэг зүйлүүдийг ярьдаг бөгөөд түүнийг Байернд авчирах сонирхолоо нуудаггүй. Хэрэв Ройс Байернд ирэх аваас жигүүрийн довтлогч Арьен Роббенийг “золиослох” хэрэгтэй болно гэж “ Билд” сонин таамаглажээ. Роббен байнга бэртэл , гэмтэлтэй байгаа нь түүний ирээдүйг бүрхэг болгосон мөн Нидерланд тоглогчын гэрээ 2013 оны зун дуусна. Роббен хуучин шигээ сайн тоглож, Евро-2012 тэмцээнд амжилттай оролцвол, Байерн түүнийг багаггүй үнэ хүргэж зараад Марко Ройсыг авах мөнгөө босгож авна гэсэн таамаг дэвшүүлээд байгаа юм. Дээр бид Байерны мөнгөний бодлогын талаар цухас дурдсан нь үүнтэй холбоотой. Тэд байгаа мөнгөө үрэх биш харин шинээр мөнгө босгож зарцуулдаг. Хэрвээ Ройсыг авах төлөвлөгөө бүтэлгүйтвэл Шалькегийн Жефферсон Фарфаныг урвуулах бодолтой гэсэн “Б” төлөвлөгөө бас бий гэнэ. Магадгүй Байернд Роббений ирээдүй бүрхэг байж болох л юм. Зарим хүмүүс үүнтэй санал нэг биш байгаа. Тэдгээрийн дотор “кайзер” Франц Бекенбауэр энэ таамагын талаар өөрийн бодлоо хэлэхдээ Роббений гэрээг сунгах тал дээр ажиллана гэж мэдэгдээд байна. Тэрээр “ Би үүнийг хийх болно. Түүнийг эмзэг гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Гэхдээ тэр ганцаараа тоглолтын хувь заяаг шийдэж чаддаг” гэж өмгөөлсөн юм. Удахгүй Ройс болон Роббений талаар дэвшүүлээд байгаа оньсого тайлагдаж үнэмлэхүй аваргын төлөвлөгөө ил болохыг хүлээж сууя.
loading...




Марко Ройс хичнээн сайн ч бай үгүй ч бай. Роббен бол дэлхийн хамгийн шилдэг зүүн жигүүр 3-н вингерийн нэг шүү дээ. Түүний хурд, дрибблинг, зүүн хөлийн эргүүлэгтэй цохилт үнэхээр гайхалтай.
Гэмтэл авдаггүй Роббены авьяас, чадварыг зөвхөн Месси, Рональду-тай харьцуулна шүү дээ, хө
Юун сураггүй мангар бацаантай харьцуулаад байгаа юм бэ?
loading...
magadgui l yum. gemtel gedeg chin unenedee bol uzuulelt shuu. tehnik muutai hun amarhan gemteld ortdog gedeg yum bilee. ayuliiig medreh l yostoi. ene bol shildeg toglogchiin bas neg uzuulelt shuu.
loading...
ogt gemtehgui bh tuhai bicheegui shuu. bnga gemteld oroogdood bgaa hun bol neg sul taltai l bn gehuudee.
loading...
Роббенийг шилдэг тоглогч гэдэгтэй хэн ч маргахгүй лдээ. Энд Ройс Роббен хоёрын чадварыг хооронд нь огт харьцуулаагүй байгаа нь ойлгомжгүй байна гэж үү.Роббенийг гэмтээд байвал Байерн цалин өгөөл байлгаад байхгүй шүү дээ.
loading...
Robben zailaa, Reus hyreed iree
loading...
http://www.facebook.com/groups/wearereddevils/ Mongoliin 530 garui Ulaan Chutguruudiin bureldhuuntei Man United.n fan group, negdeerei Ulaan Chutguruudee!!!!!!! (zuwhun Ulaan Chutguruuded zoriulagdsan group) jich: Manai group bguulagdaad 3 sariin l nuur uzej bgaa
loading...
SAF’s 25 years -эээ
facebook-ийн групп байдгийг чинь ойлгосоон. Битгий энд тэндгүй сэтгэгдэл бузарлаад бай. Зайлж үз
loading...
A.Robben gemtej bertdeggui gj bi buruu unshaagu bizdee . harinch bertej gemtehdee amarhan, gemteh durt toglojch shuu sn ni sn gehdee ter der hudla burjeeee
loading...