loading...
Энэ оны 12 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод Спортын төв ордны “А” танхимд ДАШТ-ний хүрэл медальт, Гавьяат тамирчин, Улсын начин Лу.Энхбаярын нэрэмжит өсвөр үе, залуучуудын тэмцээн болно. 10 дахь удаагаа зохиогдож байгаа уг тэмцээнд хөвгүүд 29, 32, 35, 38, 42, 46, охидууд 40, 46, 51, 55, 59, 63, 67, залуучууд эрэгтэй төрөлд 69, 74, эмэгтэй төрөлд 63, 67 кг-ийн жинд өрсөлдөх юм байна.
Тэмцээний нээлт 2011 оны 12 сарын 14-ны\лхагва гаригт\ 1500 цагт Спортын төв ордны А зааланд болно.
ДЭЛХИЙН АЛДАРТ БӨХ ЛУВСАНГИЙН ЭНХБАЯР
1959 онд Улаанбаатар хотод төрж, Увс аймгийн Улаангомд өссөн. Улаангом хотод ерөнхий боловсолын сургууль, 1978 онд МУИС-ийн физикийн анги. 1992 онд МУИС-ийн эдийн засгийн анги дүүргэсэн.
Эцэг Дашийн Лувсан Архангай аймгийн Өндөр-Улаан /Батцэнгэл/ сумын уугуул. Улсын баяр наадамд 1950 онд тав давж “Улсын начин” цол, 1951 онд долоо давж “Улсын заан” цол хүртэж, 1952 онд долоо давж “Улсын заан” цолоо баталсан. 1953, 1956, 1957, 1958 онд шөвгөрч байсан хүчтэн.
Эх Бамбын Үржин Увс аймгийн Сагил сумын уугуул. Арваад хүүхэд түрүүлж өсгөсөн ачит эх. Түүний эцэг Бамба нь Чингисийн Монголчуудын язгуур бөх Бух-Ноолдооноор алдаршиж явсан бөх билээ.
Эхнэр Диваагийн Алтанцэцэг Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, МУИС-ийн физикийн ангийн багшийн мэргэжлээр дүүргэсэн. Хүү, 3 охинтой.
Лу.Энхбаяр нь хоёр талын бөхийн удамтай, өвөрмөц барилдаантай, унаа холтой гайхамшигт бөхийн нэг билээ.
1978 оноос чөлөөт бөхийн шишээ багт тамирчнаар, 1990 онд Дархан хотын Төмөр замд ажиллаж байгаад 2000 оноос Улаанбаатарын 72-р сургуульд бөхийн багш, 2004 онооос бөхийн “Тэмүүжин” клубт чөлөөт бөхийн дасгалжуулагч-багшийн ажлыг хийж байсан.
Лу.Энхбаяр нь чөлөөт бөхийн улсын 3 удаагийн аварга, олон улсын “Интернационал” тэмцээний хошой аварга, дэлхийн аваргын хүрэл медаль, олимптой дүйх “Найрамдал-84” тэмцээний хүрэл медальт, Дэлхийн цомын аваргын мөнгө, хүрэл медальт. Дэлхийн аваргатай дүйх Тбилисийн олон улсын тэмцээний хүрэл медальт, Ази, Европ, Америк тивийн улсуудад болдог олон улсын уламжлалт тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль 20 гаруйг хүртсэн. Ази тивийн аварга, дэлхийд алдаршсан нэрт бөх. 1990 онд Үндэсний бөхөөр БНМАУ-ын начин цол. 2006 онд Монгол Улсын Гавъяат Тамирчин цол хүртсэн билээ.
loading...



