loading...
Энэ сарын 13-15-нд Яармагийн дэнж дэх Буянт-Ухаа спорт цогцолборт Монгол Улсад шинэ тутам хөгжиж буй жюүжицү, бүстэй барилдааны УАШТ болох гэж байна. Эдгээр спортыг сурталчлан таниулах, мөн ирэх жил зохиогдох Азийн АШТ, дэлхийн АШТ-д оролцох баг тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой энэ тэмцээн насанд хүрэгчид, өсвөр үеийн ангиллаар болох ажээ. Жюүжицүгийн УАШТ эрэгтэйчүүдийн 6, эмэгтэйчүүдийн 4, хөвгүүдийн 13, охидын 7 жингээр болох бол бүстэй УАШТ-д эрэгтэйчүүд 7, эмэгтэйчүүд 5 жинд өрсөлдөх юм.
loading...



