Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » TLG 13, Спрайт лиг, Монголын сагсан бөмбөг » Монголын сагсан бөмбөгчдийн шилдгүүд тодорлоо

GD Star Rating
loading...

“TLG13” ТББ Монголд анх удаа сагсан бөмбөгийн үе үеийн дасгалжуулагч, багийн эзэд, дасгалжуулагчдын шинэ жилийг энэ сарын 11-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус шинэ жилийн үеэр сүүлийн 16 жилийн түүхэн дэхь шилдэг гарааны таван тоглогч, хамгийн өндөр амжилт үзүүлсэн 3 баг, одоо цагийн монголын сагсан бөмбөгийн шилдэг гарааны таван тоглогчдыг  тодруулж өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнасан.

Монголын сагсан бөмбөгийн шилдэг дасгалжуулагчаар Д.Маргад-Эрдэнэ, М.Гантөмөр, Д.Уртнасан, Б.Дамба, Ц.Цэвэрбал  нар шалгарлаа. Харин Монголын  сагсан бөмбөгийн 16 жилийн түүхэн дэх шилдэг үнэ цэнэтэй тоглогчоор П.Батзаяа (Алтайн бүргэд багийн тоглогч, ОУХМ), Ж.Майбаяр (Лигийн гурван удаагийн аварга, 1+11, Генералууд, Хараагийн Харцага багийн тоглогч, ОУХМ), М.Отгонбаяр (Лигийн долоо удаагийн аварга, Бизнесийн чөтгөр, 1+11, Монгол даатгалын Лидер, Азарга зэрэг багийн тоглогч, ОУХМ), Т.Түвшинбаяр (Лигийн зургаа удаагийн аварга, Азийн чоно, Бизнесийн чөтгөрүүд, Хараагийн Харцага, Азарга зэрэг багийн тоглогч, ОУХМ),  Ц.Шаравжамц (МУГТ, ОУХМ, Лигийн дөрвөн удаагийн аварга, 1+11, Монгол даатгалын Лидер, Баянзүрх Булзс багийн тоглогч) нар тус тус тодорлоо.

Мөн Монголын сагсан бөмбөгийн 16 жилийн түүхэн дэх хамгийн өндөр амжилт үзүүлсэн шилдэг гурван багийг тодруулсан. Үүнд: н.Баасандорж эзэнтэй, Д.Уртнасан дасгалжуулагчтай Харцага баг (2004,2006, 2007, 2011 оны лигийн аварга), 1+11 баг (Лигийн гурван удаагийн аварга, 1992,1999 оны  спартикадын аварга), М.Гантөмөр дасгалжуулагчтай Монгол даатгал компанийн “Лидер баг” (Лигийн гурван удаагийн аварга, 2005 оны Насанд хүрэгчдийн улсын аварга) гэсэн гурван шалгарсан. Түүнчлэн одоо цагийн Монголын сагсан бөмбөгийн хамгийн шилдэг, үнэ цэнэтэй гарааны таван тоглогчийг монголын шилдэг гэсэн дасгалжуулагчдаар санал асуулга явуулан тодруулсан. Одоо цагийн шилдгүүдээр  Г.Ихбаяр, О.Ууганбаяр, Т.Отгонмөнх, Ц.Мэргэн, н.Одбаяр нар  шалгарлаа. Анх удаа зохион байгуулагдсан тус шинэ жил маш амжилттай болсон  бөгөөд жил бүр тогтмол хийх ажээ.

 

GD Star Rating
loading...
Монголын сагсан бөмбөгчдийн шилдгүүд тодорлоо, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

7 Сэтгэгдэл

  1. m says:

    shan l arga hemjee bolj.huuchnii hediin zurgiig harsan goe bna shuu.

    GD Star Rating
    loading...
  2. kobe says:

    nba giin talaar suuliin ueiin medee oruulaach ee

    GD Star Rating
    loading...
  3. Tsaba says:

    zov shalgaruulalt boljee. tulgaad amjilt huseye

    GD Star Rating
    loading...
  4. nyambayar says:

    otgonmunhiin orond sanchir bhgui busad ni shildguud l dee

    GD Star Rating
    loading...
  5. zochin says:

    Tulgaa daa bayar hurgie.ene goyo yumig anh udaa hiij bgaad,mongolin sagsni toloo mash ih yum hiij bgaad chin sagschidiihaa omnoos uneheer ih bayarlaj bga shu.

    GD Star Rating
    loading...
  6. baagii says:

    Tulga sagsanbumbugt ih yum hij bga zaluu demjij ywdag shuu amjilt husi Sanchir Boldoo 2 Otgonmunkh Mergenii orond bh bsan bnda

    GD Star Rating
    loading...
  7. Zooz says:

    baagii muu yum medehgui huuhed yu yariad bga yum be
    Mergenees ali ni iluu yum be?

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: