Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » TLG 13, Спрайт лиг, Монголын сагсан бөмбөг » Спрайт лигийн шилдгүүд тодорлоо

GD Star Rating
loading...

“TLG13” ТББ болон “М Си Эс Кока Кола” компани зохион байгуулдаг  сагсан бөмбөгийн “Спрайт лиг” шилдэгүүдээ өнгөрсөн ням гаригт болсон “Спрайт лигийнхний анхны шинэ жил”-ээрээ тодрууллаа. Сагсан бөмбөг сонирхогч залуусын дундах хамгийн нэр хүндтэй тэмцээн болох  “Спрайт” лигд одоогийн байдлаар Спрайт супер лигт 24, Спрайт хөгжлийн лигт 48, эмэгтэй 6 баг нийт 80 орчим багийн 1200 гаруй залуус тоглож байна. Монголд анх удаа сагсан бөмбөгч сонирхдог залуусын шинэ жил маш амжилттай болж Спрайт лигт тоглодог залуусынхаа шилдгүүдээ шалгаруулж өргөмжлөл үнэ бүхий зүйлс гардуулсан. Тус шинэ жил тогтмол зохион байгуулагдах ажээ. Ингээд шилдгүүдийг танилцуулья.

Спрайт супер лигийн үнэ цэнэтэй гарааны шилдэг таван тоглогчоор

1.М.Төрмөнх (Хаан банк)

2.Д.Нямдаваа (ИНЕГ, Буянт Ухаа)

3. М.Онон (ОТИС)

4. Б.Баясгалан (ER)

5. С.Эрдэнэдалай (Хаан банк)

Спрайт хөгжлийн лигийн үнэ цэнэтэй гарааны шилдэг таван тоглогчоор

1.Э.Дөлгөөн (Panasonic)

2.А. Тэмүүжин (DMF)

3. Т. Санчир (МТ групп)

4. О.Ууганбаяр (Танан импекс)

5. Б. Төрмөнх (УБЦТС ХК)

Спрайт лиг зохион байгуулагдсанаас  хойш хамгийн өндөр амжилт үзүүлсэн шилдэг багуудын мөн тодруулсан.

1.ИНЕГ –ын Буянт Ухаа баг (2008, 2011 оны Спрайт супер лигийн аварга)

2. Хасу мегаватт- (2010 оны Спрайт супер лигийн аварга)

3. ER- (2009 оны Спрайт супер лигийн аварга)

GD Star Rating
loading...
Спрайт лигийн шилдгүүд тодорлоо, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Лигийн шилдгээр шалгарсан тамирчдад баяр хүргэе. Цаашид эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгах болтугай

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: