Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх » Ц.Сэрээтэр шүүгчийн зэрэглэлээ ахиуллаа

GD Star Rating
loading...

“Лондон-2012” олимп болон паралимпийн наадмыг Зохион байгуулах хорооноос олимпийн наадмын чөлөөт бөхийн сорилт тэмцээнийг энэ сарын 9-11-нд Англид зохион байгуулсан билээ. Энэ үеэр Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо (FILA) шүүгчдийн зөвлөлийн хурлаа хийж, Ц.Сэрээтэрт олимпийн зэрэглэлийн шүүгч, Х.Ганболдод олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгчийн “үнэмлэхийг” нь гардуулав.

Ц.Сэрээтэр 1990 оноос тэмцээн шүүж, олон улсын шүүгчийн III зэрэглэлийг 2001, хоёрдугаар зэрэглэлийг 2003 онд, нэгдүгээрхийг 2006 онд тус тус авсан бол өнгөрсөн долдугаар сард Румыний Бухарест хотноо болсон залуучуудын ДАШТий үеэр олимпийн зэрэглэлийн төлөө зүтгэж, шалгалтыг нь амжилттай давсан юм. Харин Х.Ганболд 1996 онд улсын шүүгч болж, 2007 онд олон улсын тэмцээний талбарт ажиллаж эхэлсэн юм.

Сонирхуулахад FILA-д олимпийн зэрэглэлийн шүүгч 56, олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч 276 байдаг аж.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: