loading...
Ла лигийн хүснэгтийг тэргүүлэгч Барселона клуб Клубын дэлхийн аваргын тэмцээний хагас шигшээд Катарын Аль Садд багтай оноолт таараад байна.
Пеп Гвардьолагийн баг өнгөрсөн долоо хоногт Эль Класикод хүндхэн тоглолт хийж Реал Мадридыг 3-1-ээр буулган авсан юм.
Энэ хожлыг авснаар Каталоны баг лигийн хүснэгтийг дахин тэргүүлж эхэлсэн билээ.
Гэхдээ Барсагийн дасгалжуулагч Пеп Гвардвьола Реалтай хийсэн тоглолтын сэтгэл хөөрлөө мартаж ирэх тоглолтонд гол анхаарлаа хандуулахыг сануулж байна.
“Мадридтай хийсэн тоглолтыг мартах хэрэгтэй. Тэнд юу болсныг бүгдээрээ мэдэж байгаа болохоор одоо Аль Саддын эсрэг 100 хувь анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Тэдний тоглолтыг бид сайн мэдэхгүй учраас финалд үлдэхийн тулд маш сайн бэлтгэсэн байх хэрэгтэй”
Пеп Гвардвьола – Барсагийн дасгалжуулагч
Каталоны баг 2006 онд энэ тэмцээнд аман хүзүүдэж байсан. Аль Саддтай хийх тэдний тоглолт Ёкохама цэнгэлдэхэд явагдах ажээ.
Одоогоос 5 жилийн өмнө тэд хагас шигшээд Мексикийн Клуб Америка багийг 4 : 0-ээр буулган авч байсан. Гэвч шигшээ тоглолтонд ялагдал хүлээсэн юм.
Гэхдээ 2009 онд Барса тэрхүү алдаагаа давталгүй клубын дэлхийн аварга болж байсан билээ.
“Энэ дэлхийн аваргын дараа сэтгэл хангалуун амралтаа авна гэж найдаж байна. Өмнө нь энэ тэмцээнд болж байсан зүйлсийг тийм ч сайн санахгүй байна. Учир нь болж өнгөрсөн зүйлсийг сөхөөд өөрсдийгөө зоригжуулаад байх шаардлага байхгүй. Бид нар энэ тэмцээнд түрүүлэх гэж л ирсэн учраас өөрсдөөсөө шалтгаалах бүхнээ л хийнэ. Үүндээ ч итгэлтэй байна”
Пеп Гвардьола – Барсагийн дасгалжуулагч
Катарын Аль Садд шөвгийн наймд Эспэраснийг хүндхэн тоглолтын эцэст буулган авсан.
Тэдний эмх цэгцтэй зохион байгуулаллтай тоглолт Барсад нилээн төвөг учруулна гэж мэргэжилтнүүд тааварлаж байна.
“Аль Садд бол Азийн аварга баг. Тийм болохоор тэдний эсрэг хийх тоглолтонд маш хариуцлагатай хандах хэрэгтэй. Бидний өрсөлдөгч өөрийнхөө тивийн шилдэг нь учраас тэднийг хүндлэх хэрэгтэй. Үүнээс гадна бид үзүүштэй, нээлттэй тоглолт үзүүлж хөгжөөн дэмжигчдээ баярлуулахыг хичээх болно”
Андрес Иньеста- Барсагийн хагас хамгаалагч
Пеп Гвардьола багийнхаа бүрэлдэхүүнд Иньеста, Леонел Месси, Ческ Фабрегас гээд ихэнхи шилдэг залуусаа багтаасан.
Клубын дэлхийн аваргын цом багийнх нь шагналын өрөөнд байх ёстой шагнал хэмээн Пеп Гвардьола ярьж байна.
“Оролцож байгаа тоглолт болгондоо би бүрэн бэлтгэлтэй байдаг. Ийм болохоор хүмүүс биднээс үргэлж амжилт хүлээдэг болчихоод байгаа. Энэ бол мэдээж хэрэг хөлбөмбөгт байдаг зүйлсийн нэг. Бид ч фенүүдийн энэ хүлээлтийг биелүүлэхийг хичээх болно.
Катарын багийн тоглогчдын ур чадварт эргэлзэхгүй байна. Бас тэдний дасгалжуулагч Хорхе Форсаттиг ч сайн танина. Тэр бол үнэхээр өндөр чадвартай дасгалжуулагчдын нэг.
Пеп Гвардвьола – Барсагийн дасгалжуулагч
Бразилийн Сантос клуб Японы аварга Кашива Рэйсол багтай тоглож 3 : 1—ээр буулган авсан. Клубын дэлхийн аваргын финал энэ сарын 18-нд явагдах юм.
loading...




http://www.facebook.com/groups/wearereddevils/ Mongoliin 530 garui Ulaan Chutguruudiin bureldhuuntei Man United.n fan group, negdeerei Ulaan Chutguruudee!!!!!!! (zuwhun Ulaan Chutguruuded zoriulagdsan group) jich: Manai group bguulagdaad 3 sariin l nuur uzej bgaa
loading...
Энэ клубуудын ДАШТ-д акул багууд тухайлбал Байерн Мюнхэн, МанЮ, Реал, Лион зэрэг багууд яагаад ордоггүй юм бэ?
loading...
yagaad gevel champions leagued turuulsen bag l ene erhiig avdag yum. urdnan jil inter CL-d turuuleed tgd clubuudiin delhiin avragad turuulsen shu de.
loading...