Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, TLG 13, Спрайт лиг, Монголын сагсан бөмбөг, Онцлох » БҮХ ҮЕИЙН ШИЛДГҮҮДИЙГ ТОДРУУЛАВ

GD Star Rating
loading...

“TLG 13” төрийн бус байгууллага, “Спрайт” брэндээс санаачлан өнгөрөгч ням гаригт анх удаа сагсчдын шинэ жилийг тэмдэглэлээ. Үе үеийн сагсчдыг хамарсан тус арга хэмжээний үеэр шилдэг дасгалжуулагчийн дунд явуулсан санал асуулгын дүнд Монголын сагсан бөмбөгийн өнөө цагийн болон бүх цагийн шилдэг тамирчид, багуудыг тодрууллаа. Тодруулбал дээд лигийн бүх үеийн гарааны таван тоглогчоор П.Батзаяа, Ж.Майбаяр, М.Отгонбаяр, Т.Түвшинбаяр, Ц.Шаравжамц нарыг нэрлэв. Эдгээр тоглогчдоос Отгонбаяр долоо, Түвшинбаяр зургаа, Шаравжамц дөрөв, Майбаяр гурван удаа лигт түрүүлсэн аж.

Сонирхолтой нь Т.Түвшинбаяр лигт 12 жил тоглохдоо бүгдэд нь аваргын төлөө тоглож, анхны 1000 онооны эзэн болж байжээ. Харин дээд лигийн шилдэг багаар дөрвөн удаа түрүүлсэн “Харцага”, гурвантаа аваргалсан “Тас 1+11”, “Лидер” багуудыг тодруулсан байна. Дашрамд сонирхуулахад одоогийн багуудаас “Хасын хүлгүүд” гурван жил дараалан аваргалаад байгаа билээ. Мөн шилдэг таван дасгалжуулагчаар Ц.Цэвэрбал, Б.Дамба, М.Гантөмөр, Д.Маргад-Эрдэнэ, Д.Уртнасан нарыг өнөө цагийн гарааны таван тоглогчоор Б.Одбаяр, Ц.Мэргэн (хоёул “Харцага”), М.Отгонмөнх (Хасын хүлгүүд), О.Ууганбаяр (Танан импекс), Г.Ихбаяр (Баянзүрх буллз) нарыг тодруулжээ.

Санал асуулгад Одги 80, Ихээ, Уугаа хоёр тус бүр 65, Мэргэн, Отгонмөнх нар 50 хувийн санал авчээ. Тэрчлэн нийт 70 орчим багийн 1200 гаруй залуус хүчээ сорьдог “Спрайт лиг” үүсэн байгуулагдсанаас хойших таван жилийн шилдэг багаар 2008, 2011 оны “Супер лиг”- ийн аварга Батмөнх эзэнтэй, Д.Одбаяр ахлагчтай ИНЕГын “Буянт-Ухаа”, 2010 оны аварга Ж.Түмэн-Аюуш эзэнтэй, Д.Гүнсэнхорол ахлагчтай “Хасу-Мегаватт”, 2009 оны аварга Батцэнгэл эзэнтэй, А.Түмэнбаяр менежертэй, Б.Баясгалан ахлагчтай “Энержи Ресурс” багуудыг тодруулжээ.

Манай сониноос улбаатай “Энержи Ресурс” баг уржнан “Таван цагариг” нэрээр “Супер лиг”-т түрүүлж байсан удаатай. Түүнчлэн өнөө цагийн “Спрайт супер лиг”-ийн гарааны таван тоглогчоор М.Төрмөнх, С.Эрдэнэдалай (хоёул Хаан банк), Д.Нямдаваа (Буянт-Ухаа), М.Онон (“Отгонтэнгэр” их сургууль), Б.Баясгалан (Энержи Ресурс) нарыг, “Спрайт хөгжлийн лиг”-ийн шилдгүүдээр Э.Дөлгөөн (Панасоник), А.Тэмүүжин (DMF), Т.Санчир (МТ), О.Ууганбаяр (Танан импекс), Б.Төрмөнх (УБЦТС) нарыг тус тус нэрлэжээ.

GD Star Rating
loading...
БҮХ ҮЕИЙН ШИЛДГҮҮДИЙГ ТОДРУУЛАВ, 10.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. 123123 says:

    ene Otgonmunh arai bishee, Sedbazar, Boldoo Sanchir ed nariin neg n bh yostoin bishuu

    GD Star Rating
    loading...
  2. sonirhogch says:

    ene uugaa sanchir 2 ni hugjliiin leagueiin shildeg ni yum uuuu. eeeeeeeeeeee huurhii. shigsheegiin 2 ni biz dee ug ni. uruvdmuur yum doo biee unelj yavahaar l ingedeg yum bh daa hehehehe

    GD Star Rating
    loading...
  3. De says:

    Bolij uz

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: