loading...

ПСЖ Атлетик Бильбаог 4:2 харьцаатай хожсон боловч “F” хэсгээс гарч чадсангүй. Атлетик Бильбаогийн хувьд хэсгээсээ гарах нь тодорхой болсон тул энэ тоглолтонд чухал ач холбогдол өгөөгүй мэт. Гэхдээ тоглолтын 3 дахь минутад Бильбаогоос ирсэн “ баскууд” тоглолтыг хошуучилж эхэлсэн юм. Пасторе (21) тооны харьцааг 1:1 тэнцүүлж, нэгдүгээр үеийн төгсгөлд Бодмер (42) багтаа тэргүүлэл авчирчээ. Завсарлагааны дараа Лопес гайхалтай цохилтоор тоог дахин тэнцүүлэв. Гэхдээ Иньиого Перес (85) өөрийн хаалганд гоолдож, Оаро торгуулийн цохилтоос тоог 4:2 болгосоноор хожил авсан. Тэдний хувьд дараагийн шатанд шалгарах нь нөгөө хоёр багийн тоглолтоос хамаарч байв. Гэвч Австрийн Зальцбург Словакийн Слованыг 2:3 харьцаатай хожиж, ПСЖ бөмбөгний зөрүүгээр гуравдугаарт бичигдэв.

ГРУППА F.
![]()
| ПСЖ (Франц), АТЛЕТИК (Бильбао, Испани), ЗАЛЬЦБУРГ (Австри), СЛОВАН (Братислава, Словак). |
|
|
| N | Баг | Т | Х | Тн | Хдл | Гоол | Оноо |
|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | |
6 | 4 | 1 | 1 | 11-8 | 13 |
| 2 | |
6 | 3 | 1 | 2 | 11-8 | 10 |
| 3 | |
6 | 3 | 1 | 2 | 8-7 | 10 |
| 4 | |
6 | 0 | 1 | 5 | 4-11 | 1 |

Лацио Ром Евро лигийн “D” хэсэгт Португалийн Спортингийг 2:0 –ээр хожиж, сүүлийн 32 багийн тоонд багтлаа. Ромчуудын хэсгийн гол өрсөлдөгч Румыний Васлуй клуб Швейцарийн Цюрихт хожигдсоноор тэмцээнийг орхиж байна.
Сери А-д хүснэгтийн дөрөвдүгээр байрт яваа Лациогын эхний гоолыг Мирослав Клозег орлож тоглосон Либер Козак (42) болон Скулли (55) нарын гоолоор хожил авчээ. Спортинг Лиссабон хожигдол амссан боловч 12 оноотой хэсгээ тэргүүлж дараагийн шатанд шалгарч байна.

ГРУППА D.
![]()
| СПОРТИНГ (Лиссабон, Португал), ЛАЦИО (Рим, Итали), ЦЮРИХ (Швейцарь), ВАСЛУЙ (Румын). |
|
|
| N | Баг | Т | Х | Тн | Хдл | Гоол | Оноо |
|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | |
6 | 4 | 0 | 2 | 8-4 | 12 |
| 2 | |
6 | 2 | 3 | 1 | 7-5 | 9 |
| 3 | |
6 | 1 | 3 | 2 | 5-8 | 6 |
| 4 | |
6 | 1 | 2 | 3 | 5-8 | 5 |
![]()
loading...



