Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг » Марадонагийн тархи хар тамхинд ХОРДСООР БАЙНА УУ

GD Star Rating
loading...

Дубайн хөлбөмбөгийн “Аль Васл” клубийн ерөнхий дасгалжуулагч Диего Марадона ээлжит дуулианаа дэгдээлээ. АНЭУ-ын “Аль Айна” клубтэй хийсэн тоглолтын үеэр хэл ам таталсных нь төлөө түүнд 2,7 мянган долларын торгууль оногдуулсан байна. “Бурхны гар”-ын шавь нар “Аль Айна”-д 0:2-оор хожигдсоны дараа уг маргаан дэгдсэн аж. Улмаар хоёр дасгалжуулагч нь бие бие өөдөө муу үг шидэлцэж, барилцаж авахад хүрсэн гэнэ. Тус улсын хөлбөмбөгийн холбооноос румын дасгалжуулагч Космин Оларойд арга хэмжээ авсан боловч буруугаа хүлээгээгүй тэрбээр нүдээ олсон шийдвэр гаргахгүй бол ажлаа хүлээлгэж өгөхөөс буцахгүй гэдгээ ч өгүүлэв.

Ямар ч тэмцээний үеэр маргаан тэмцэл өрнөх нь бий. Гэхдээ дасгалжуулагчид биесээ занан зүхэж, нударга зөрүүлэх нь зохисгүй үйлдэл. Уг тоглолтын дараа аргентин эр “Өрсөлдөгч багийн дасгалжуулагч нь манай шилдэг тоглогч Мариано Дондаг гэмтээх даалгавар өгсөн. Тэд зорилгодоо хүрсэн. Би хөлбөмбөгч байхдаа, дасгалжуулагч болоод ч ийм гажиг, амиа бодсон мэх хэрэглэж байгаагүй” хэмээн өгүүлжээ. Үүний хариуд румын дасгалжуулагч “Марадонагийн тархи урьд нь хэрэглэж байсан хар тамхиндаа хордсон хэвээр байна” гэж хэлсэн аж.

Нэрт хөлбөмбөгчинд Арабын ертөнц зохихгүй байгаа шинжтэй. Учир нь тэрбээр “Аль Шабаб” багтай хийсэн тоглолтын үеэр шүүгчидтэй маргалдан, бухимдлаа газар дээр нь илэрхийлсэн юм. Түүний удирддаг клуб долоон тоглолтын дараах байдлаар 11 оноо цуглуулж жагсаалтын зургадугаарт бичигдэж буй. Энд “илгээлтээр” ирэхээсээ өмнө алдарт хөлбөмбөгч “Марадонагийн хэв маягийг тэнд мэдрүүлнэ” гэж ам гарсан удаатай. Б.ӨГДЭЙ

GD Star Rating
loading...
Марадонагийн тархи хар тамхинд ХОРДСООР БАЙНА УУ, 6.8 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. arsenalFC says:

    ugiin maradono giin aash muutai deerees ni sayhan eej ni ungursun bolhoor zan ni bur eemr boljeee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: