loading...
Карлос Тевес өдгөө Манчестер Ситигийн харьяалалд хэвээр байгаа. Гэвч тэрээр Англид буцаж очихгүй гэдгээ шууд хэлсэн байна. Аргентин довтлогч нэг сараас эхлэн нутгийнхаа Бока Жуниорс багт тоглоно гэдгээ ч мэдэгджээ.
Тевес өнгөрсөн 9 сард Аваргуудын лигт Байерн Мюнхений эсрэг хийсэн тоглолтонд биеэ халаахаас татгалзаж улмаар Манчинитэй түнжин хагарсан юм. Түүний энэ үйлдлийг клуб болон Английн хөлбөмбөгийн холбооноос буруушааж торгууль хүлээлгэсэн. Одоогоор Тевес Аргентиндаа байгаа бөгөөд гольф тоглон амарч байгаа аж.
АС Милан түүний өвлийн цонхоор зээлээр авч дараа зун нь 21 сая еврогоор худалдан авах санал хүргүүлсэн. Мөн Ювентус ч түүнийг сонирхож байгаа юм байна.
Гэвч Сити түүнийг зээлэх бодолгүй байгаа бөгөөд дор хаяж 35 сая еврогоор зарна хэмээн мэдэгдээд байна.
“Би ийш тийшээ аялахаас залхаж байна. Надад хөрөнгө мөнгө огт сонин биш. Одоо дахиж Англи луу лав буцаж очихгүй. Эндээ үлдээд Бокатай цуг Копа Либертадорест тоглох болно” хэмээн Тевес ярьжээ.
Хэдийгээр Бока Жуниорс Тевесийн авдаг өндөр цалинг өгч дийлэхгүй ч тэрээр өөрөө энд тоглохыг хүсч байгаа учраас цалингаа багаар тогтоож болох юм байна.
Тевес өмнө нь Бокад 2001-2004 оны хооронд тоглож өндөр амжилт үзүүлж байсан билээ.
loading...




zuv shiidjee ene zaluu mancini gj muu sda 1 hairan tamirchang ballaadaa zvgeer tevez manu daa bj bhgui mancini bol shal hogiin dasgajuulagch city giin fan guud baival dugaraad yavaaraidaa
loading...
tegeed menegeriinhe vgend orohgui durtai vede toglood durgui vede toglohgui yvj bha ymuu sonin ym bichdeg zaluu ve
loading...