Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шатар, даам, хөлөгт тоглоом, Шинэ мэдээ » “Ганц дайчин” маань VII байрын төлөө

GD Star Rating
loading...

Б э э ж и н д болж буй “Sport Accord World Mind Games”- ийн олон улсын даамын төрөлд ө р с ө л д ө ж буй гавьяат т а м и р ч и н , их мастер Д.Эрдэнэбилэг VII байрын төлөө өрсөлдөхөөр ш а л г а р а н үлдээд байна. Г у р в а н тавилын дараах б а й д л а а р 17 оноотой х э с э г т э э дөрөвдүгээрт б и ч и г д э ж байсан тэрбээр дөрөв дэх тойрог дээрээ 2011 оны Хятадын аварга Жоу Вэйтэй тоглож, 12:0-ийн харьцаатай ялсан. Өнгөрсөн жил Ичүний олон улсын тэмцээнд шагналт VIII байр эзэлж, Азийн АШТ-д оролцож байсан тэрбээр Голланд, Латви, Оросын томчуудтай тоглосон өмнөх тойргийн эхний өргүүдэд дандаа тэнцэж, нэмэлт түргэн тоглолтод л ялагдаж байсан гэхээр ур чадвар ноднингийнхоос хавьгүй сайжирсан харагдана. Гэвч манай тамирчин түүнд ямар ч боломж олгосонгүй, байрлалын давуу байдлаас комбинаци хийж, даам гараад үндсэн тавилдаа хожсон юм. Энэ ялалт Эрдэнэбилэгийг хоёрдугаар байрт дэвшүүлсэн ч сүүлийн тойрогт түүнийг одоогийн дэлхийн аварга, дэлхийн чансааг манлайлагч Александр Георгиев хүлээж байлаа.

Улмаар ОХУ-ын их мастер манай даамчныг 12:0- ээр ялаад хэсгээ итгэл төгс тэргүүлсэн юм. Ийнхүү 29 оноотойгоор хэсэгтээ гуравдугаар байрт орсон Эрдэнэбилэг V-VIII байрын төлөө өрсөлдөх эрхтэй болсон. Хагас шигшээд тэрбээр нөгөө хэсгийн дөрөвдүгээр байрын тоглогч, 2005 оны өсвөр үеийн дэлхийн аварга, өдгөө залуучуудын ангилалд дэлхийд чансаагаараа хоёрдугаарт яваа ОХУ-ын Айнур Шайбаковтой учраа таарлаа. Оросын даамын “уурхай”-нуудын нэг Башкиртостаны сургуулийн “бүтээгдэхүүн” энэ хөвгүүнтэй манай их мастер 2008 онд Оюуны спортын анхдугаар наадамд тоглож санамсаргүй гэмээр хожигдож байсан удаатай. Гэвч энэ удаа хариугаа авч чадсангүй. Эрдэнэбилэг үндсэн тавилын дунд үед ялимгүй давуу байрлалтай болж, нэг хүүний илүү, харилцан даамтай төгсгөлд орсон ч Оросын вундеркинд алдаа гаргасангүй.

Дараа нь 25 минутын рапид тоглолт дээрээ ахин тэнцэж, таван минутын блиц тоглолтод өрсөлдөгчийнхөө анаж байсан комбинацид орж, хожигдох нь тэр. Одоо их мастер маань хэсэгтээ таарч байсан Латвийн Робертс Мисанстай өнөөдөр (XII.05) VII байрын төлөө тоглоно. Аваргын төлөө дэлхийн таван удаагийн аварга Александр Георгиев, экс-дэлхийн аварга Латвийн Гунтис Валнеристай, хүрлийн төлөө Голландын их мастер Роел Бумстра, ОХУын Александр Гетманский, V байрын төлөө Шайбаков ДАШТ-ий хүрэл медальт Камеруны Жан-Марк Ндьофангтай тоглох тус тус тоглох ажээ. Мөн эмэгтэйчүүдийн тэмцээний медальтнууд тодорно.

Арын өрсөлдөгчөөсөө дөрвөн онооны давуутай тэмцээнийг тэргүүлж яваа Беларусийн аварга (эрэгтэй, эмэгтэй аль алинаар нь) Ольга Федорович сүүлийн тойрогтоо дэлхийн дөрөв, Европын хошой аварга Украины Дарья Ткаченкотой тоглох бол түүний гол өрсөлдөгч Зоя Голубева 2011 оны ДАШТ-ий мөнгөн медальт Сахагийн Матрена Ноговицынатай оноолт таарчээ.

М.ОРГИЛ

GD Star Rating
loading...
“Ганц дайчин” маань VII байрын төлөө, 9.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. Зочин says:

    Amjilt aguu hun shu aziin 4udagiin avarga geheer l gaviyat bizde sain yma

    GD Star Rating
    loading...
  2. amjilt says:

    mongoliin oyunii sportiin gants nuur tsarai baharhal blson hundee europiinhontoi en tentsuu uzdeg gants mongol txdiigui aziin daichin ymdaa gmi daa amjilt husey

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: