loading...

Туркийн Бекишташ Стамбул английн Сток Ситиг 3:1-ээр буулган авч “Е” хэсгийг тэргүүллээ. Сток Сити туркүүдэд хожигдсон боловч 11 оноогоор дараагийн шатанд шалгарах эрхтэй хоцорч байгаа юм. Англичууд нэгдүгээр үеийг 1:0 харьцаатай дуусгасан. Харин хоёрдугаар үед туркүүд 3 гоол хариу барьж, есдүгээр сард 2:1-ээр хожигдсон даагаа нэхэж чадав.
Энэ хэсгийн нөгөө тоглолтонд Киевийн Динамо Израилийн Маккаб Тель Авивтай 3:3 –аар тэнцэв. Хэрвээ Динамо олон бөмбөгөөр хожиж, Бекишташ хожигдож эсвэл тэнцсэн тохиолдолд тэдэнд шалгарах найдлага байсан билээ.

ГРУППА Е.
![]()
| ДИНАМО (Киев, Украин), БЕШИКТАШ (Стамбул, Турк), СТОК СИТИ (Англи), МАККАБИ (Тель-Авив, Израиль). |
|
|
| N | Баг | Т | Х | Тн | Хдл | Гоол | Оноо |
|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | |
6 | 4 | 0 | 2 | 13-7 | 12 |
| 2 | |
6 | 3 | 2 | 1 | 10-7 | 11 |
| 3 | |
6 | 1 | 4 | 1 | 7-7 | 7 |
| 4 | |
6 | 0 | 2 | 4 | 8-17 | 2 |

“К” хэсгийн дараагийн шатны эхний эрхийг Нидерландын Твенте өмнөх тойргын тоглолтонд халаасалсан билээ. Ингээд хоёрдахь эрхийн төлөө Польшийн Висла Краков болон Фулхем багууд өрсөлдсөн юм. Висла Твентег 2:1-ээр хожсон бөгөөд Фулхем болон Данийн Оденсе багуудын тоглолтоос хамаарч цаашид шалгарах эсэх нь тодорхой болох байв. Фулхем хэсгийн сүүлийн тоглолтын өмнө Вислагаас 1 онооны илүү байсан. Тэд хожил авбал ямар ч асуудалгүй хэсгийн хоёрдугаарт бичигдэх байв. Харамсалтай нь тэднийг аз ивээсэнгүй. Фулхэм нэгдүгээр үед Демпси, Фрай нарын гоолоор тоглолтыг хошуучилж эхэлсэн. Харин Андреасен (64) чөлөөт цохилтоос тооны харьцааг 2:1 болгож ойртуулсан юм. Гэвч Фулхэмийн жинхэнэ азгүйтэл тоглолтын цаг дуусах мөчид тохиов. Оденсегийн Жиби Фаллийн мөргөсөн бөмбөг Фулхэмийн хожлыг хулгайлж, англичуудыг гэрт нь үлдээхээр болов.

ГРУППА К.
![]()
| ТВЕНТЕ (Голланд), ФУЛХЭМ (Англи), ОДЕНСЕ (Дани), ВИСЛА (Краков, Польш). |
|
|
| N | Баг | Т | Х | Тн | Хдл | Гоол | Оноо |
|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | |
6 | 4 | 1 | 1 | 14-7 | 13 |
| 2 | |
6 | 3 | 0 | 3 | 8-13 | 9 |
| 3 | |
6 | 2 | 2 | 2 | 9-6 | 8 |
| 4 | |
6 | 1 | 1 | 4 | 9-14 | 4 |
loading...



