loading...
Ман Ситигийн “дүрсгүй жаал” Балотелли дахин хэрэг өдөөлөө. Тэрээр нэг багийн Мика Ричардстай бэлтгэлийн үеэр гар зөрүүлжээ. Гэхдээ дараа нь гар барьж эвлэрсэн тухайгаа Мика твиттер хуудсандаа бичсэн байв. Ням гаригт Арсеналын эсрэг хийх чухал тоглолтын өмнө ийм зүйл болсонд Манчини бухимдангүй байна. Гэхдээ тэрээр ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа ажээ.
Ситигийн бэлтгэлийн талбайд анх удаагаа ийм зүйл болж байгаа хэрэг биш. Өнгөрсөн жил л гэхэд Балотелли – Боатенгтай гар зөрүүлж байсан юм. Мөн Адебайор, Коло Туре нар маргалдаж байлаа.
Балотелли шинэ улирал эхэлснээс хойш олны анхаарлын төвөөс гарахгүй байгаа. Академийн хүүхдүүд рүү дартс шидсэн, гэртээ гал тавьсан гээд түүний хэргүүдийг дурьдаад байвал дуусахгүй.
Хамгийн сүүлд тэрээр Челситэй хийсэн чухал тоглолтын өмнө хотын төвийн цэнгээний газраар явж байгаа сэтгүүлчдийн дуранд өртсөн юм.
loading...







Зүгээр дээ залуу хүмүүёт иймэрхүү зүйл байх л хэрэг. Бало ч уг нь мундаг авъяаслаг залуу шүү дээ.
loading...
Сайхан зодоон болждээ
loading...
awyas hangalttai bgaa daanch
loading...
Balotelli Kompany 2 bas hoorondoo muudaltsaj bsan, Mancini ooroo hynd deerelhyyldeg tsaraitai bolohleer toglogch nar n bnga hoorondoo muuddag bha, kkk
loading...
haha ene 2 zodoldvol ch richards haga shaah bh city ch 1 bag bologu l bnadaaa
loading...
richards chadahgui bj yah gj tomorsiin. balo jinhneesee uzvel hag shaana shdee
loading...