loading...
Спортын төв ордонд 2011 оны 12 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Гавьяат тамирчин, ДАШТ-ний хүрэл медальт Лу.Энхбаярын нэрэмжит өсвөр үе, залуучуудын чөлөөт бөхийн Х дахь тэмцээн болж өнгөрлөө. Тус тэмцээнд нийслэлийн БГД, БЗД, Сонгино-Хайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, ХУД, Налайх дүүрэг, Булган аймаг, Дорноговь аймаг, тус аймгийн Замын-Үд сум, БТСДуС, “Алдартан”, “Тэмүүжин”клуб, “Олимп” сургууль, “Алдар”, “Сүлд”, “Хилчин”, “Хүч” спорт хороо, 73 дугаар сургууль зэрэг 22 нийгэмлэг, клубын 255 залуу бөхчүүд өрсөлдлөө.
Жин тус бүрт түрүүлсэн бөхчүүдийн нэрсийг дор толилуулж байна.
Хөвгүүд 29 кг: Содномын Ижилбаяр /”Алдар” спорт хороо/ 32 кг: Мэндийн Энхбат /“Ирээдүй” цогцолбор сургууль/ 35 кг: Мятавын Даваасүрэн /“Ирээдүй” цогцолбор сургууль/ 38 кг:Төмөрийн Тулга /”Тэмүүжин” клуб/ 42 кг:Алдарын Золжаргал /БТСДуС/ 46 кг:Батын Гүндсамбуу /БТСДуС/ 50 кг:Чимэдийн Жамсранжав /”Ирээдүй” цогцолбор сургууль/
Охидууд 40 кг: А.Наранжаргал /”Алдар” спорт хороо/ 46 кг: Цэндийн Намуунцэцэг /БТСДуС/ 51 кг: Батын Хатантуул /”Тэмүүжин” клуб/ 55 кг: Эрдэнийн Гантуяа /”Замчин” нийгэмлэг/ 59 кг: Болдын Баярдулам /Төв аймаг/ 63 кг: Эрдэнийн Намжим /БТСДуС/ 67 кг:Цогзолын Номин-Эрдэнэ /БТСДуС/
Залуучууд
Эрэгтэй 69 кг:Батын Нямдорж /”Шонхор-Олимп” сургууль/ 74 кг:Болдын Нямбаяр /”Ирээдүй” цогцолбор сургууль/
Эмэгтэй 63 кг: Мятавын Баярмаа /”Ирээдүй” цогцолбор сургууль/ 67 кг:Замын Болортунгалаг /”Замчин” нийгэмлэг/
Багийн дүн: 1. 70 оноо, БТСДуС, дасгалжуулагч Цэндийн Энхбаяр 2.52 оноо, “Алдар” спорт хороо, дасгалжуулагч, Цэрэнбаатарын Хосбаяр 3. 30 оноо, “Ирээдүй” цогцолбор сургууль, дасгалжуулагч Авирмэдийн Энхээ
Шилдэг дасгалжуулагч Булган аймгийн БТСГ-ын дасгалжуулагч А.Дарханбаатар
Шилдэг шүүгч Улсын шүүгч Лхагвадоржийн Жаргалсайхан
Шилдэг бөхчүүд Болдын Нямбаяр /”Ирээдүй” цогцолбор сургууль/ Замын Болортунгалаг /”Замчин” нийгэмлэг/
loading...



