loading...
Феликс Лох сэтгэл хангалуун байна. Хамаг учир Дэлхийн цомын цуврал тэмцээнүүдийн ихэнхид манлайлсантай холбоотой бөгөөд цаашид “Болор бөмбөрцөг”-ийг өөрийн болгох итгэл төгс явна. Эрсдэл дагуулсан энэ спортын талбарт өрнөсөн ширүүн өрсөлдөөн дунд зорилго нэгт нөхөр нь хорвоог орхин, цог заль нь бадарсан шонхрууд хүнд гэмтэл авч, өөрөө ч биеэ гэмтээн эмнэлгийн орон дээр олон хоногийг өнгөрөөсөн боловч тэрбээр чаргаа орхихыг хүсээгүй. Тэр байтугай, хамгийн залуудаа буюу 18- тайдаа дэлхийн аваргаар шалгарч, 21- тэйдээ олимпийн алтан медальд хүрсэн түүнийг цаашид оргил амжилтууд хүлээж буй нь лавтай. Тодруулбал, бүр ганцаарчилсан төрөлд шүү. Чарга хөлөглөх замыг түүнд эцэг Норберт нь анх заажээ.
Хүүгээ ямар ч бэрхшээлээс үл шантрах дайчин эр болоосой гэж хүссэн аав нь чарганы эрдмийг заасан цагаас тамирчны замнал зурагдсан юм. Удалгүй Германд болдог өсвөрийн тэмцээнүүдэд өнгөлж, олны анхаарлыг өөртөө татсан олимпийн ирээдүйн аварга 16 настайдаа улсынхаа шигшээ багт багтлаа. Тус улсын чаргачид хилийн чанадад хэзээнээс л алдраа дуудуулж ирсэн бөгөөд Туриний олимпод ах нар нь эх орныхоо дууллыг эгшиглүүлж байхад дүү нь эх нутагтаа болсон өсвөрийн ДАШТ-ээс хос алтан медалиар энгэрээ мялаасан түүхтэй. Дараагийн жил нь ч мөн дээрх тэмцээнд хоёронтаа аваргалсан. 2008 онд хүнд гэмтэл авсан хэр нь богино хугацаанд тэнхэрч, насанд хүрэгчдийн дэлхийн аваргын титмийг хүртсэнээр хамгийн залуу аваргаар түүхэнд тэмдэглэгджээ.
Бэлтгэлээ өндөр түвшинд хийж, чаргаа зөв жолооддог учраас түүнд хэн ч саад болж чаддаггүй. 2006 онд “тэтгэвэрт гарсан” алдарт Георг Хакл Лохыг өөрийнхөө шийрийг хатаасан тамирчин болно гэж өгүүлсэн нь тохиолдлын хэрэг биш байв. Одоогоос гурван жилийн өмнө Уистлерт болсон Дэлхийн цомд шигшээ багийнхныгаа тэргүүлэгчийн байр суурь эзлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн дөрвөн мөнгө, хоёр хүрэл медалийн эзэнтэй рекламны гэрээ байгуулах компани олширсон. Лейк-Плэсидэд болсон ДАШТ-ий дараа түүнийг чарганы спорт сонирхогчид андахгүй мэдэх болсон юм. Нөхдөөсөө онцлох нэг шинж байдаг нь түүний хүчний чанар өндөр хөгжжээ. “BMW” компанитай хамтарч ажилласан явдал хожмын амжилтад нөлөөлсөн гэж дүгнэх хүн ч цөөнгүй.
“Ванкувер-2010” олимпийн ганцаарчилсан төрөлд түрүүлсэн нь үүнтэй холбоотой гэнэ. Түүний гол өрсөлдөгч Нодар Кумариташвили Ванкуверийн олимпод оролцох үеэрээ тархиндаа хүнд гэмтэл авч хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн харамсалтай хэрэг гарсан юм. 2010 оны олимпийг хараар будсан энэ гунигт явдал зорилго нэгт нөхдийг нь ч гунигт автуулжээ. 2008, 2009 оны ДАШТ-ий гол өрсөлдөөн тэдний л дунд өрнөж байв. Чарганы спорт ийм эрсдэлтэй төрөл. Дэлхийн цомын нийлбэрээр өрсөлдөгчдөө хошуучилж яваа Лох Хар далайн хотод болох 2014 оны олимпод амжилтаа бататгах хүсэлтэй. 191 см өндөр, 92 кг жинтэй тэрбээр чөлөөт цагаараа фитнессээр хичээллэж, усанд сэлэх дуртай. Загварын сэтгүүлүүд үзэж сэтгэлээ баясгадаг нэгэн. Түүнд загварын ертөнцөд хөл тавих санал ирсэн боловч хүлээж аваагүй аж. Чаргачдын дунд ширүүн өрсөлдөөн өрнөж байгаа энэ үед дээд амжилт тогтоохыг хамгийн ихээр хүсэж буй. Феликсийг хэн ч зогсоож чадахгүй.
Б.ӨЛЗИЙТОГТОХ
loading...




arai chde yu bicheed bgaan be yun haan be yumaa medej bicheechee. george hackl armin zoggeler 2iig medeh uu setguulchee yumaa medej bichne shu. ter 2iin negiig l haan gene. ene zugeer suuliin olimpod l turuulsen nohor shde 2008 onii delhiin awarga l baih. suuliin barag 10 garan jil delhiin tsomiig niilber dungeer zoggeler awsan. yadaj googleer oroochee. ter nas bardag gurj bol ene sportod yamarch suraggui jiriin l tamirchin shu. gol orsoldogch ntr geed yu bichtsiin bee. ene medeegee yanzlaa humuust buruu oilgolt ogood bhiin
loading...
bodwol neg yumnaas l orchuulsan baih . gurj zaluu uneheer nas barsanaaraa l olnii anhaaral tatsan bolohoos rankaa 44t bsan zaluu shuu. 22 nastai ene zaluu olimpiin 1 delhiin 4 alttai /2 n bagiinh/l yum bn. hamgiin gol uzuulelt boloh delhiin tsomiin gniilbereer awch uzegui yum bn. armin zoggeler olimpiin 2 delhiin 6 /hamgiin suuliin delhiin awargad turuulsenn/delhiin tsomiin niilbereer 10 udaa /suuliin 6 jil daraalan/turuulsen aguu hun sshde. georg hackl olimpiin 3 delhiin 10 delhiin tsomiin niilbereer 2 turuulsen. owliin sportuudiin delhiin tsom bol buten uliral bolohoor bi huwidaa hamgiin tom n gej boddiin
loading...