Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Байерн Мюнхен, Германы хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Көльн » Байерн Мюнхен “ Намрын аварга”

GD Star Rating
loading...

Бундеслигт тогтсон уламжлал ёсоор өвлийн амралтын өмнө “Herbstmeister”  буюу “ намрын аварга “ багийг тодруулдаг билээ. Тэгвэл  Баасан гарагын шөнө явагдсан 17-р тойргын эхний тоглолтонд Байерн Мюнхен өөрийн таагүй өрсөлдөгч Көльнийг 3:0 харьцаатай буулган авч “намрын  аварга “ боллоо. Байерн Көльнийг  сүүлийн 5 тоглолтонд  хожиж чадаагүй , мөн өөрийн талбай дээр хамгийн сүүлд “ухнануудыг” 10 жилийн  өмнө хожиж байсан учир яах аргагүй таагүй өрсөлдөгчийнх нь нэг юм.

Байерн өнгөрсөн тойргын тоглолтонд гарсан бүрэлдхүүнээ өөрчлөөгүй бол Көльний зарим тоглогчид бэртэл гэмтэлтэй улмаас  бүрэлдхүүнд нь  бага зэргийн өөрчлөлт орсон. Сонирхолтой нь дасгалжуулагч Стале Сольбакен хамгаалалтын гинжин дөрвөлийг тав болгон нэмэгдүүлж, хагас хамгаалалтанд ердөө нэг тоглогч гаргажээ. Энэ нь Байерны довтолгоог нэвтрүүлэхгүй  шигүү хамгаалалт  боловч хагас хамгаалалтанд хоосон  зай  үлдээж байлаа.  Тоглолтын эхний үед энэхүү тактик өөрчлөгдөөгүй өндөрлөсөн юм. Талбайн эзэд буюу Байерн бүх талаараа давуу тоглолтыг үзүүлж эхэлсэн. Тэдний байнгын довтолгоо Көльний хамгаалагчдад  зав өгөхгүй ээлжлэн бууж байв. Ерөнхийдөө Байерны давамгайлалаар тоглолт өрнөж, Көльн цөөн хэдэн удаа сөрөг довтлохыг оролдсон ч тухай бүртээ амжилт олоогүй. Тоглолтын 33 дахь минутад Көльнийн хамгаалагч Серена болон Франк Рибери нарын хооронд болсон маргааны улмаас хоёр тоглогч шар хуудас хүртсэн. Гэвч Рибери биеэ  барьж дийлэлгүй дахин шар хуудас хүртсэнээр талбайг орхив. Ингээд талбайн эзэд хүн дутуу болсон. Гэхдээ байдал эсрэгээрээ эргэж, харин ч энэ нь Байерныг улам ноцоогоод өгөв. Көльний идвэхгүй тоглолт, хоосон дамжуулалтууд Байернд бөмбөг эзэмших давуу байдлыг олгосоор.  Тоглолтын хоёрдугаар үед Көльн тактикаа өөрчилж хагас хамгаалалтанд хүч нэмэгдүүлж,  үндсэн хамгаалалтаа 4 болгов.  Энэ нь урагшаа  довтолгоонд илүү  анхаарах оролдлого байлаа. Багийн ахлагч Жеромел бөмбөгөө тогтоож чадалгүй алдсанаас  Марио Гомес тоглолтын салхийг хагалав. Хүн дутуу хэдий ч тоглолтыг эргүүлж чадсан нь Байернд  давуу тал болсон бөгөөд  тоглолтонд  бүхэлд нь хяналтаа тогтоож,  эмх цэгц муутай   Көльнийг улам л  хүнд байдалд оруулав. Томас Мюллерийн оронд Давид Алаба талбайд оров. Хашир дасгалжуулагч Юп Хайнккесийн сэлгээ  нүдээ олж, Байерны 10 дахь булангын  цохилтоос Алаба тооны харьцааг 2:0 болгож, тоглолтын төгсгөлд Тони Кроосын (88) гоол хожлоо бүрэн баталгаажуулав.  Ийнхүү Көльн   Байерны эсрэг сайн тоглодог уламжлал тасалдлаа. Гарааны үндсэн тоглогчид болох Петит, Матишук,  Ланиг мөн  довтлогч Новакович гэмтэлтэй байгаа нь багийн амжилтанд сөргөөр нөлөөлсөөр байгаа нь ойлгомжтой.

 

                                                  Рибери үнэхээр биеэ барьж дийлсэнгүй

Тоглолтын хамгийн шилдэг тоглогч бол Тони Кроос байсан. Байерны довтолгоо Кроосын дамжуулалтаас эх авч  байлаа. Хамгийн гол нь түүний дамжуулалтууд оновчтой, хамгийн зөв байсан. Тэрээр Алабагын гоолын дамжуулалтыг өгсөн мөн өөрөө тоглолтонд цэг тависан билээ.

Юп Хайнккес (66) 1965 оноос хойш тоглогч болоод дасгалжуулагчийн хувиар  нийт 960 удаа бундеслигд оролцож, үүнээс 455 ялалт авсанаар алдарт Отто Рехагелийн амжилтыг эвдлээ.

Марио Гомес 16 дахь гоолоо оруулж, мэргэн буучдын жагсаалтыг , Хунтелаар (14 гоол) болон Подольскийн (14 гоол ) нарын өмнө тэргүүлсэн хэвээр үлдлээ.

 

БАЙЕРН – КӨЛЬН – 3:0 (0:0)
 Гомес, 48 (1:0). Алаба, 63 (2:0). Кроос, 88 (3:0).
Байерн Көльн
 Мануэль Нойер  Михаэль Ренсинг
 Марсио Рафинья  Аммар Жемаль
 Даниэль Ван Бюйтен  Жеромел
 Хольгер Бадштубер  Кевин Маккенна
 Филипп Лам  Энрике Серену
 Анатолий Тимощук  Мишо Бречко, 14
 Тони Кроос  Кристиан Клеменс, 69
 Франк Рибери  Саша Ритер
 Томас Мюллер, 52  Славомир Пешко
 Арьен Роббен, 76  Мато Джаджало
 Марио Гомес, 78  Лукас Подольски, 69
Сэлгээ:
 Давид Алаба, 52  Томоаки Макино, 14
 Луис Густаво, 76  Себастьян Фрайс, 69
 Ивица Олич, 78  Одис Роши, 69

Шар хуудас:

 Франк Рибери, 33  Энрике Серену, 33
 Франк Рибери, 33  Мато Джаджало, 65
   Славомир Пешко, 67
   Кевин Маккенна, 85
GD Star Rating
loading...
Байерн Мюнхен “ Намрын аварга”, 10.0 out of 10 based on 8 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

7 Сэтгэгдэл

  1. j says:

    ene saitiin setguulch bayern iig hymrald oruulaad bailuu 2r togloltond hojigson chine shuud haymrald oruulaad tegsen nogoo hymarsan bag ni namriin avargaar todrool

    GD Star Rating
    loading...
  2. a says:

    super baguudiig yalagdhaar hyamrald orloo gd bdagshtee ho…tegsiin boluudaa

    GD Star Rating
    loading...
  3. moogii says:

    bayern ene jil turuulex bxa

    GD Star Rating
    loading...
  4. oogii says:

    ene Austria iin Alaba geed zaluu unheer sn togloj bn shuu 20 ch hureegui zaluu gehed ih yum duulgana daa amjilt

    GD Star Rating
    loading...
  5. Xac says:

    Харин тийм хямралд орсон баг Намрын аварга болоод дээрээс нь Аваргуудын лигийн үхлийн бүсээс 1 ээрээ гарч байдаг. манай сэтгүүлч нар нээрээ алнаа ална. Хөлбөмбөг мэдэхгүйгээ гайхуулж байгаа юм уу хаашаа юм хэхэ.

    GD Star Rating
    loading...
  6. moon says:

    Bayern Munchen энэ жил Бундеслигтээ түрүүлчих байх шүү. харин Аваргуудын лигт Барсаг хожих ганц баг чинь энэ Байерн шүү дээ. Бусад нь бол энэ жил Барсаг барахгүй биз дээ.

    GD Star Rating
    loading...
  7. j says:

    10 huntei baijiij bombogiig elt davangai ememshij tuugeerch zogsohgui 3 gool hiij hojino basl aguu bag shuu getel esreg bag ni 11 le baisan shuu de

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: