Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Барселона, Европын хөлбөмбөг, Испаний хөлбөмбөг » Клубуудын ДАШТ : Барселона аварга боллоо

GD Star Rating
loading...

 

Японы Иокохама хотноо Клубуудын дэлхийн аваргын финалд өнгөрсөн улирлын европын аваргуудын лигийн цомын эзэн  Барселона  ,  Либертадоресийн цомыг эзэмшигч Бразилийн Сантос  багууд аваргын  төлөө шалгарсан  билээ. Испаничууд  илт давуу тоглолтоороо  Сантосыг 4:0 –ээр буулган авч , түүхэндээ хоёрдахь удаагаа энэхүү цолыг хүртлээ.

Тоглолтын хувь заяа нэгдүгээр үед бүрэн шийдэгдсэн  юм.  Тоглолт тийм ч  өндөр хурдтай  эхлээгүй.  Гэхдээ  Барселона бөмбөгийг  хяналтаа авч, өөрсдийн үндсэн арга барилдаа түргэн шилжсэн.  Сантосын дасгалжуулагч  Муриси Ромальо 5 хамгаалагчтайгаар Барселонагын дайралтыг няцаах тактиктай байжээ.

Муугүй зохион байгуулалттай Сантосын хамгаалалт  тоглолтын 17 дахь минутад нуран унасан юм.  Эхний гоолыг Лионель Месси (17) хийж,   Шави (24) болон Фабрегас (45)  нар удаахи гоолуудыг  оруулж нэгдүгээр үе 3:0  харьцаатай өндөрлөсөн. Тоглолтын хоёрдугаар үед Сантосын тоглогчдод   гоолын боломж олдсон хэдий ч  ашиглаж чадсангүй. Ингээд каталанчууд дахин нэг удаа Сантосын хаалгыг мялаасан юм. Месси хоёрдахь гоолоо оруулсанаар тооны харьцааг 4:0 болгож тоглолтонд цэг тавив.

САНТОС – БАРСЕЛОНА – 0:4 (0:3)
Месси, 17 (0:1). Шави, 24 (0:2). Фабрегас, 45 (0:3). Месси, 82 (0:4).
Сантос Барселона
 Рафаэл Кабрал  Виктор Вальдес
 Эду Драсена  Даниэл Алвес
 Лео  Херард Пике (56)
 Данило (31)  Карлес Пуйоль (84)
 Бруно Родриго  Эрик Абидаль
 Дурваль  Серхио Бускетс
 Энрике  Шави
 Арука  Андрес Иньеста
 Гансо (83)  Тиаго Алькантара (79)
 Неймар  Сеск Фабрегас
 Умберлито Боржес (78)  Лионель Месси
Сэлгээ
 Элано Брумер, 31  Хавьер Маскерано, 56
 Алан Кардес, 78  Педро Родригес, 79
 Ибсон, 83  Андреу Фонтас, 84
                                                                                    Шар хуудас
 Гансо, 73  Херард Пике, 38
 Эду Драсена, 74  Хавьер Маскерано, 71

GD Star Rating
loading...
Клубуудын ДАШТ : Барселона аварга боллоо, 8.2 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. storm says:

    Santos Barselona-giin haana n ch hurehgui yum bna nogoo Nymar haalgaruu tsohiw uu La lig-iin dundaj baguudaas muu togloj bna lee

    GD Star Rating
    loading...
  2. Red Devil says:

    Neymar odoo hurdan Reald ochivol taarna, Santosd bval iljreed duusah yum shig sanagdlaa

    GD Star Rating
    loading...
  3. javkha says:

    santosdoo hairtai gd bgan mal chin

    GD Star Rating
    loading...
  4. Neymar says:

    Messi tei Argentina Neymar tei Santos adilhan umaa Ganzo Neymar 2 PL ruu yavah heregtei bhaa Esvel Europiin top baguudruu dundaj bagt bol hezee ch amjiltand hurehguim bndaa Dinho shig gantsaaraa toglogoldog toglogch torohguim bna ldaa

    GD Star Rating
    loading...
  5. haha says:

    Neyamar Reald ochij Barcad hoshnogduulj bsnaas Barcad irj Realiig hoshnogdoj bsn ni deer shd uul ni… hahhaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: