loading...
NBA-гийн түүхэнд аваргын төлөө тоглож үзээгүй зургаан баг байдаг аж. Тэдгээрийн талаар хэдэн зүйл өгүүлье.
ТОРОНТО РЭПТОРС
Х а р ь ц а н г у й хожуу буюу 1995 онд байгуулагдсан энэ баг түүхэндээ таван удаа л п л е й – о ф ф т шал гарч байжээ. 2000-2001 оны улиралд Винс Картерын гялалзсан тоглолтын ачаар плей-оффын цувралд анх удаа ялж (“Никс”-ийг 3:2-оор), бүсийн хагас шигшээд үлдсэн боловч дараа нь А.Айверсоны “Филадельфи”-д 4:3-аар дийлдсэн юм. Тухайн үед “Рэпторс” шийдвэрлэх долоо дахь тоглолтод ганцхан оноогоор хожигдож байлаа. Үүний дараа Винс багаа орхисноор тэдний доройтол эхэлсэн. Харин 2003 оны драфтаар К.Бошийг авснаар хомоол хамагч багаас дундчуудын эгнээнд шилжиж, хоёр ч удаа плейоффт шалгарсан. Гэвч тухай бүрт нь эхний шатыг давж чадаагүй юм. Харин одоо Бош бас л багаа орхисон болохоор тэд өөр нэг залуу авьяастан ирэх мөчийг хүлээхээс аргагүй болсон юм.
ДЕНВЕР НАГГЕТС
“Торонто”- гоос ялгаатай нь “Наггетс” 40 гаруй жилийн баялаг түүхтэй баг. 80-аад онд Даг Мо хэмээх ч а д в а р л а г мэргэжилтний удирдлага дор тэд өсөн дэвжиж, лигийн шилдгүүдийн нэгд багтах болсон. Гэвч бүсийнхээ шигшээд хоёр удаа шалгарснаас илүүг бүтээж чадаагүй. Харин 2003 оны алдарт драфтаас К.Энтониг элсүүлснээр Денвер хотынхонд итгэл найдвар төрсөн юм. Энтониг ирснээс хойш “Наггетс” плей-оффт тогтмол шалгарч байгаа. Улмаар 2009 онд бүсийнхээ шигшээд гарч үзэв. Гэвч аварга болох ерөөлтэй “Лейкерс”-т 4:2- оор дийлдэж, улирлыг өндөрүүлсэн. Харин өнгөрсөн жил итгэл найдварын оч Энтони нь “Никс”-ийг зорьсноор “Денвер” жирийн нэг дундаж баг болон хувирсан билээ.
МИННЕСОТА ТИМБЕРВОЛВЕС
Энэ багийн плейоффын түүх Ке вин Гарнетт хэмээх ганц тоглогчтой салш гүй холбоотой. KG энэ багт 12 жил үнэнчээр хүчин зүтгэхдээ 1997-2004 оны хооронд найман жил дараалж плей-оффт шалгаруулсан. 2004 онд “Миннесота” анх удаа плейоффын цувралд ялж, тэр эрчээрээ бүсийн шигшээд шалгарч байв. Гэвч өнөөх “Лейкерс” тэдний хүслийг үгүй хийсэн юм. Үүний дараа Гарнетт багтаа дахин гурван жил тоглосон ч плей-оффт оролцож чадаагүй. Улмаар 2007 онд тэр “Бостон”-ыг зорьсноор “Чононууд”-ын сүүлийн найдвар алга болсон билээ. Одоо энэ багт К.Лав, М.Бисли гэсэн авьяаслаг залуус бий. Тэд “Миннесота”-д удаан хүлээсэн ялалтыг авчрах эсэхийг хүлээх л үлдэж байна.
ЛОС-АНЖЕЛЕС КЛИППЕРС
“Клипперс” 27 жилийн түүхэндээ дөрөвхөн удаа плей-оффт тогложээ. 2006 онд тэд М.Данливигийн удирдлага дор хамгийн анхны том амжилтаа гаргаж, плей-оффын цувралд “Денвер”-ийг хожсон. Гэсэн ч үүнээс хойш плей-оффт ч шалгарч чадахгүй байсаар өдийг хүрлээ. Харин одоо багийн б а л и а ш г у у д Гриффин, Полын хослолоос ихийг хүлээж байна.
МЕМФИС ГРИЗЛИС
“Баавгайнууд” өдгөө З.Рэндольф, Р.Гэй, М.Газоль зэрэг авьяаслаг тоглогчдыг эгнээндээ нэгтгэсэн. Тиймээс ойрын жилүүдэд өндөр амжилтын төлөө зүтгэнэ гэж хөгжөөн дэмжигчид нь итгэж хүлээсээр суугаа. Тэд өнгөрсөн жилийн плей-оффт наймаар гарчихаад бүсийн лидер “Сан-Антонио”-г онхолдуулж, дуулиан тарьсан. Улмаар дараагийн шатанд “Оклахома”-тай ана мана үзэлцээд долоон тоглолтын эцэст дийлдсэн билээ. Эндээс харахад тэдэнд бага ч гэсэн найдвар бий.
НЬЮ-ОРЛЕАН ХОРНЕТС
Уг нь Крис Пол байхад тэд плейоффт тогтмол ш а л г а р ч и х д а г , цувралд ганц нэг ялчихдаг байлаа. Тэгвэл одоо багийн гол хөдөлгүүр нь алга. Тиймээс “Хорнетс” бүтээн байгуулалтын нүсэр ажлыг дахин эхлүүлэхээс аргагүй болов. Хэрвээ үүнийг зөв хийж чадвал тэдэнд дахин сэхэх боломж бий. Гэхдээ тэр болтол дор хаяж 4-5 жилийг үдэх нь тодорхой.
Б.ЭНХЖИН
loading...




suguud
loading...
Шарлот Бобкатс алга байнаа
loading...
charlotte avarga avj bsn shde
loading...
odoo tguul aztai 6n bagig bicheech!
loading...
Onooh Lakers l saad bolood….
Unaj sergeseer Lakers uyeiin uyed shildeg baguudiin neg baisaar.
loading...
Eh survalj Tavan tsagirgaas avlaa gedgee yadaj bichildee
loading...
yoooooo shal t1 yum ug ni clippers goe bag shdee toronto ug ni boshiig aywuulaagvi bsan bol ene jil zaawal play offt shalgah bsan bhaa te
loading...
hyye ed nar chin biye unelegchid ymu haashin ym shal t1 ym oo hol bombog bish bsan ymuu
loading...