loading...
Олон улсын спортын холбоодын нэгдсэн ассоциаци (GAISF)-аас зохион байгуулсан “Sport Accord World Mind Games” энэ сарын 8-16- нд Бээжинд боллоо. Оюуны спортын таван гол төрлөөр таван тивийн шилдгүүд өрсөлдсөн, нэг сая еврогийн шагналын сантай тус наадамд зохион байгуулагч орон БНХАУ найман алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль авсан амжилтаар тэргүүлж, АНУ, ОХУ удаалав.
Нийт 22 улс ямар нэг байдлаар медаль авсан байна. Зохион байгуулагчид өөрсдийн үндэсний хөлөгт тоглоом болох сянци (хятад шатар), шатрын төрлөөс ихэнх медалиа “олборлосон” юм. “Sport Accord”-д манай улсаас цорын ганц тамирчин буюу Азийн дөрвөн удаагийн аварга, их мастер Дөлийн Эрдэнэбилэг зуун буудалт даамын төрөлд ухаанаа уралдуулсан. Тэрбээр хэсгээсээ гурваар шалгарсан тул 5-8 байрын төлөө өрсөлдөх эрхтэй болсон бөгөөд хагас шигшээд 2005 оны өсвөр үеийн дэлхийн аварга, залуучуудын а н г и л а л д ч а н с а а г а а р а а дэлхийд аман хүзүүддэг ОХУ-ын Айнур Шайбаковт хоёр дахь нэмэлт тоглолтод дийлдсэн тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.
Улмаар манай тамирчин пүрэв гаригт болсон шигшээ тоглолтод VII байрын төлөө Латвийн Робертс Мисанстай тоглосон. Тэд хэсгийн гурав дахь тойрогт учраа таарахад Мисанс 8:4-өөр ялж байсан бөгөөд энэ удаа ч Д.Эрдэнэбилэгийг хоёр дахь өрөгтөө хожлоо. Ийнхүү “ганц дайчин” маань дэлхийн шилдэг 12 даамчнаас VIII байр эзэллээ.
Тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд дэлхийн таван удаагийн аварга А.Георгиев аваргалж, Латвийн Г.Валнерис мөнгө, Голландын Р.Бумстра хүрэл медаль хүртэж, эмэгтэйчүүдийн ангилалд Беларусийн О.Федорович, Латвийн З.Голубева, Украины Д.Ткаченко нар эхний гурван байрыг эзэллээ. Харин шатрын рапид тоглолтод БНХАУын Ван Хао (чансаа нь 2736), ОХУ-ын А.Костенюк (2439) блицэд Ф р а н ц ы н М . В а ш е – Лаграв (2705), БНХАУ-ын Хоу Ифань (2578), цээжээр нүүх төрөлд Унгарын З . А л м а ш и (2707), БНХАУын Хоу Ифань нар тус тус түрүүлжээ.
МЕДАЛЬ АВСАН ОРНУУД
Улс Алт Мөнгө Хүрэл Нийт
1.БНХАУ 8 2 1 11
2.АНУ 4 1 4 9
3.ОХУ 3 2 1 6
4.Франц 1 1 1 3
5.Голланд 1 - 1 2
6.Беларусь 1 – – 1
6.Унгар 1 - - 1
8.Их Британи - 2 - 2
8.БНСУ - 2 - 2
8.Латви - 2 - 2
11.Азербайжан - 1 2 3
11.Украин - 1 2 3
13.Норвеги - 1 1 2
14.Хонконг - 1 - 1
14.Литва - 1 - 1
14.Вьетнам - 1 – 1
18.Япон – – 2 2
19.Австрали - - 1 1
19.Гүрж - - 1 1
19.Сингапур - - 1 1
19.Словен – - 1 1
Р.МАНЛАЙ
loading...



