loading...

Аяакс Амстердамын 19 настай Дани тоглогч Кристиан Эриксен 2010 онд анх удаа Аяаксийн өмнөөс хийсэн тоглолтондоо шилдэг тоглогчоор шалгарч байв. Үүний дараа Нидерландын хэвлүүдэд Эриксений талаар магтаж, ирээдүйн Деннис Бергкамп болон Весли Снайдэр хэмээн бичиж байв. Тун саяхан Кристиан Эриксен Данийн 2011 оны шилдэг хөлбөмбөгчин болсон билээ. Тэгвэл МанЮ авьяаслаг залууг авах санаатай байна.
МанЮ-гаас өмнө Челси болон Манчестер Сити хагас хамгаалагчыг авах сонирхолтой байсан бөгөөд Аяаксд 35 сая еврог төлхөд бэлэн байгаагаа мэдэгдэж байв. Харин “улаан чөтгөрүүд” энэ өвөл хийх наймаанд хамгийн эхэнд Кристиан Эриксенийг онилоод байгаа аж. “ Тэр бол манай “Радарт” баригдсан онцгой тоглогч. Эриксен яг л бидний хүсэж байгаа тоглогч ” хэмээн Юнайтедийн туслах дасгалжуулагч Рене Мөленстен хэлжээ.
loading...




Europa League-т тоглох өрсөлдөгчөө сулруулах нэг арга юм болов уу даа.
loading...
Sain zaluu bn lee, ertnees sonirhoj bgaa. Avchaasaidaa
loading...
19 тэй бол МАНЮ д ирэх гэж яарсны хэрэг байна уу даа. Ирээд л банз халаана даа. Аякс даа хэдэн улирал өнгөрөөвөл өөрт нь л хэрэгтэй дээ
loading...