Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Уран гулгалт, Өвлийн спорт » Тэдний мөрөөдөл Сочигийн олимпийн алтан медаль

GD Star Rating
loading...

АНУ-ын уран гулгагч Мэрил Дэвис, Чарли Уайт нар мөсөн талбарт хослон бүжээд 14 жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд тэд “Ванкувер-2010” цагаан олимпоос мөнгөн медаль хүртэн, өнгөрсөн жи¬лийн Дөрвөн тивийн АШТ-д түрүүлж, Америкийн аваргаар гурвантаа тодорсноор мэргэ¬жилтнүүд Танит Белбин, Бен¬жамин Агосто нарын шийрийг хатаасан тамирчид гэсэн  дүгнэлтийг зүй ёсоор өгчээ. Амжилт гаргах торгон ирэн дээрээ байгаа залуус цаашдаа ч  эх орныхоо нэрийг дуурсгах итгэл дүүрэн байна. Мөн тэд 1961 онд нисэх онгоцны ослоор нас барсан, тус улсын өсвөрийн аварга, уран гулгагч Дуга Рамсагийн нэрэмжит шагналыг 2010 онд гардан авсан юм.

Мэрил таван настайдаа гэрийнхээ ойролцоох мөсөн гулгуурын талбайд тэшүүрээр гулгаж сурснаар уран гулгалтад дуртай болох эхлэл тавигдсан. Харин Чарлигийн хувьд гуравтайдаа тэшүүр дээр тэнцэж  сурсан бол нэг хэсэг хоккейн төрөлд хүч сорьсон удаатай. 2004 оны Америкийн АШТ-д тэрбээр ганцаарчилсан төрөлд гуравдугаар байр эзэлсэн юм. Харин дасгалжуулагч С.Чафец нь Мэрил, Уайт нарыг бүжгийн хосын төрөлд амжилт гаргах ирээдүйтэй хэмээн нийлүүлсэн нь оновчтой шийдвэр байлаа. Залуус гар нийлсэн цагаасаа бие биенээ гайхалтай ойлгож, мэдрэх болсон. Ялангуяа Мэрил бүсгүй хөнгөн сэтгэлтэй, баярлаж гомдох нь амар¬хан хархүүгээ халамжаар хэзээ ч дутаадаггүй гэнэ. Тэдний хүсэл сонирхол нь ч ойролцоо. Тэд рок хөгжим сонсож, адал явдалтай кинонд нугасгүй. Мөн амттанд дуртай. Бэлтгэлээ хэчнээн удаан хийсэн ч шантардаггүй. Энэ бүх чанар нь америк бүжигчдийг Ванкуверийн мөснөө од болон гя¬лалзахад нөлөөлжээ.

Цагаан олимп хүртэл залуус хэд хэдэн тэмцээнд амжилт гаргаад байв. Өөрөөр хэлбэл, 2002 онд АНУ-ын аварга шалгаруулах өсвөрийн тэмцээнд анх удаа оролцохдоо зургадугаар байр эзэлж, 2006-2007 оны Гранпригийн цувралд тэргүүлсэн нь ирээдүйн амжилтын эхлэл. Дараагийн жилээс тэдний амжилт огцом дээшилсээр “Skate Canada”-д түрүүлэн, “Оросын цом”-д хоёрдугаарт орж, Гранпригийн шигшээд хүрэл медалиар энгэрээ мялаасан түүхтэй. Харин өнгөрсөн онд тэд олимп, болон дэлхийн аваргын мөнгөн медалиар цуглуулгаа чимжээ. Тэд Мичиганы их сургуульд су¬ралцдаг. Цаашид америк хос “Сочи-2014” олимпод орол¬цох хүсэлтэй буйгаа нэгэн ярилцлагадаа өгүүлжээ. Энэ онд зохиогдох уран гулгалтын томоохон тэмцээнүүдийн мөсөн талбарт алгасалгүй бүжих зорилго өмнөө тавиад байна.  Б.Өлзий

GD Star Rating
loading...
Тэдний мөрөөдөл Сочигийн олимпийн алтан медаль, 7.5 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: