loading...

Боруссиа Дортмунд 2 дугаар бундеслигийг хошуучлагч Фортуна Дюссельдорфийг 4:5 харьцаатай 11 метрийн торгуулийн цохилтоор ялж, DFB Покалын төлөөх өрсөлдөөний сүүлийн найман багийн нэгээр тодорлоо.
Дортмундчууд Дюссельдорфийн “ESPRIT” цэнгэлдэхэд 90 гаруй минутын турш 10 хүнтэй хүч үзсэн юм. Тоглолтын 34 дэх минутад Патрик Овомоейла шар, улаан хуудас хүртсэнээр Дортмунд хүн дутуу болсон. Завсарласаны дараа талбайн эзэд хүнээр илүү давуу байдлаа ашиглан хэд хэдэн гоолын боломжуудыг гаргасан бөгөөд хаалгач Вайденфеллер тухай бүрт нь хаалгаа манаж чадав. Ингээд үндсэн болон нэмэлт цагт ялагч тодроогүй тул 11 метрийн торгуулийн цохилт хийх болсон. Дортмунд өнгөрсөн хоёр улиралд цомын тэмцээнээс эрт хасагдаж байсан. Тэд өнгөрөгч улиралд цомын тэмцээний хоёрдугаар шатанд Киккерс Оффенбахад 11 метрийн торгуулийн цохилтоор ялагдаж тэмцээнээ орхиж байсан гашуун туршлагтай. Энэ удаад Вайденфеллер Томас Брюкерийн цохилтыг хааж, Иван Перишич шийдвэрлэх гоолыг оруулсанаар “хар шарууд” яллаа.
“Фортуна” Д – “Боруссия” Д – 0:0 ( пенальт – 4:5)
Энэ тоглолтоос гадна явагдсан тоглолтуудад Хоффенхайм болон Гройтер Фюрт багууд учраагаа буулган авч дараагийн шатанд шалгарав.
“Нюрнберг” – “Гройтер Фюрт” – 0:1 (0:1)
“Хоффенхайм” – “Аугсбург” – 2:1 (1:1)
Өнөөдөр DFB Покалын шөвгийн наймын эздийг тодруулах 4 тоглолт явагдана.
“Херта Берлин”- ” Кайзерслаутерн”
“Киел” – “Майнц 05″
“Штутгарт”- “Хамбург”
“Боруссиа М” – “Шальке 04″
loading...



