loading...

Өчигдөр явагдсан цомын тэмцээнд Байерн Мюнхен Бохумыг 1:2 харьцаатай хожив. Хожлын гоолыг Арьен Роббен тоглолтын нэмэлт цагт оруулсанаар Байерн DFB Покалын шөвгийн наймд шалгарч , фенүүддээ зул сарын бэлэг барилаа. Нидерланд тоглогчийн гоол сүүлийн үед түүнийг шүүмжлэгчдийн бодолд өгсөн хариу цохилт болох нь гарцаагүй. Нэгэнтээ кайзер Беккенбауэр Роббен тоглолтын хувь заяаг дангаараа шийддэг гэж хэлж байсан нь үнэхээр нотлогдох шиг.
Талбайн эзэн 2 дугаар бундеслигийн Бохумын хувьд энэ жилийн хамгийн том тоглолтондоо бүх л анхааралаа хандуулсан нь харагдаж байв. Үүний нотолгоо бол Федериконгийн 26 дахь минутад үнэмлэхүй аваргын хаалганд оруулсан гоол байлаа. Нэгдүгээр үеийн турш Байерн тоглолтыг хянаж чадсан ч Бохумын хамгаалалт тун чамбай байсан бөгөөд хоёр жигүүрт давхар хамгаалалтыг идвэхжүүлсэнээр Роббен болоод Рибериг бага боловч тушиж чадсан. Бохумын 16-гийн шугам дотор Марсель Малтриц Роббеныг унагаасан боловч шүүгч Михаэль Вайнер 11 метрийн торгуулийг заасангүй харин Роббенд шар хуудас өгөв. Тоглолтын хоёрдугаар үед Тони Кроос (52) тэнцээний гоолыг оруулж, Байерны тоглогчид үлдсэн хугацаанд тоог ахиулах боломжтой бүх арга хэмжээг авсан ч үндсэн цаг дуусав. Ингээд нэмэлт цагт Риберийгийн дамжуулалтыг Роббен шууд хаалганд цохиж оруулсанаар ялалт байгуулав.
“Бохум” – “Байерн” – 1:2 (1:0)
Гоол: Федерико, 26 (1:0). Кроос, 52 (1:1). Роббен, 90 (1:2).
loading...



