loading...

Манчестер Сити Премьер лигийн 17-р тойргын тоглолтонд ялалт байгуулсанаар хүснэгтийн тэргүүллээ хадгалж үлдлээ. ”Сити оф Манчестер” стадионд айлчилсан Сток Ситигийн чадал чансаа мэдээж арлын орны шилдэг багийн хэмжээнд хүрэхгүй. Ман Ситигийн хувьд тоглолтонд ялалт байгуулахыг чухалчилсан хэдий ч буруу алхам хийвээс араас нь хоёр онооны зөрүүтэй нэхэж яваа “улаан чөтгөрүүд” өршөөхгүй гэдгийг ойлгож байсан. Тийм болхоор гараагаа тайван эхлүүлж, яван чангарсаар Агуэро тоглолтын анхны гоолыг оруулсан. Удалгүй Жонсон 25 метрийн зайнаас хүчтэй цохилтоор тооны харьцааг 2: 0 болгов. Тоглолт ерөнхийдөө Ман Ситигийн талд шийдэгдэж, зочид үүнтэй эвлэрсэн мэт хүч зарцуулалгүй хамгаалж байв. Нэгдүгээр үед Сток Ситигийн зүгээс ердөө нэг цохилт л иржээ. Завсарлагааны дараа өмнөх дүр зураг давтагдаж Кун Агуэро дахин гоолдож дубль хийлээ.
| МАНЧЕСТЕР СИТИ – СТОК СИТИ – 3:0 (2:0) | |
| Манчестер Сити | Сток Сити |
| Жо Харт | Томас Соренсен |
| Мика Ричардс, 60 | Роберт Хут |
| Венсан Компани | Жонатан Вудгейт, 80 |
| Джолеон Лескотт | Мэтью Апсон |
| Гаэль Клиши | Марк Уилсон |
| Адам Жонсон | Райан Шоттон |
| Гарет Бэрри, 83 | Уилсон Паласиос |
| Яя Туре | Дин Уайтхэд |
| Самир Насри | Камерон Жером, 69 |
| Давид Сильва, 68 | Жонатан Уолтерс |
| Серхио Агуэро | Кенуайн Жонс, 74 |
| Сэлгээ: | |
| Стефан Савич, 60 | Рикардо Фуллер, 69 |
| Марио Балотелли, 68 | Жермэйн Пеннант, 74 |
| Жеймс Милнер, 83 | Салиф Диао, 80 |
|
Шар хуудас: |
|
| Мика Ричардс, 23 | Рикардо Фуллер, 71 |
| Адам Жонсон, 89 | |
loading...




Этихад болсон
loading...