loading...
Нидерландийн цомын тэмцээний шөвгийн 16 –д учраа таарсан Аяакс Амстердам болон АЗ Алкмаар багуудын тоглолт үзэгч, хаалгач хоёрын мөргөлдөөнөөс болж тасалдлаа. Алкмаарийн хаалгач Эстебан Алварадо талбайд цөмрөн орж түүн рүү чиглэн ирсэн Аяаксийн хөгжөөн дэмжигчийг дэгээдэн унагаасаныхаа дараа довтолжээ. Хэв журам сахиулагчид мөргөлдөөнийг салгаж, сахиллагүй этгээдийг талбайгаас авч гарсан бол шүүгч дэггүй хаалгачид спортын бус алдаа гаргасан хэмээн улаан хуудас хүртээж талбайгаас хөөсөн байна. Алкмаарийн дасгалжуулагч Герт Ян Фербеек өөрийн багийн тоглогчдоо талбайгаас дуудсанаар тоглолт зогсоход хүрчээ. Аяаксийн дасгалжуулагч Франк де Бур “ Би, тэр этгээд Эстебан луу довтлохыг харсан, тэр биеэ хамгаалахаас өөр аргагүй болсон “ гэжээ.

Мөргөлдөөн ингэж эхэлжээ

Эстебан газар унасан хөгжөөн дэмжигчийг хэд хэдэн удаа довтолжээ

Алкмаарын тоглогчид хаалгачид нь улаан хуудас өгсөнд нь бухимдаж, тоглолт цуцлагдав.
loading...




loading...