Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Байерн Мюнхен, Боруссия Дортмунд, Германы холбооны цом, Германы хөлбөмбөг, Майнц 05, Хамбург, Хоффенхайм, Шальке 04 » DFB Покал: Боруссиа Мөнхенгладбах, Штутгарт дараагийн шатанд

GD Star Rating
loading...

“Боруссия” М – “Шальке” – 3:1 (1:0)

Мөнхенгладбах өөрийн талбай дээрээ  өнгөрсөн улирлын цомын аварга Шалькег хүлээн авч  3:1 –ээр ялсанаар цомын тэмцээний  шөвгийн наймд шалгарлаа. Марко Ройсийн дамжуулалтаар Хуан Аронго (18) эхний гоолыг оруулж тоглолтын салхийг хагалжээ. Хоёрдугаар үе эхлээд удалгүй Клаас Ян Хунтелаар хоёрдахь шар хуудсаа хүртэж талбайг орхив. Шалькегийн   тааруухан тоглолт Гладбахчуудад хүч  нэмсэн бөгөөд Марко Ройс (56)  алсын цохилтоор тоогоо 2:0 болгон ахиулав. Юлиан Дракслер  хаалгачаас ойсон бөмбөгийг нэмж  нэр төрийн нэг гоолыг  оруулав. Тоглолтын төгсгөлд Марко Ройс хоёрдахь гоолоо оруулж хожлоо баталгаажуулав. Цаг дуусахаас өмнөхөн шүүгч  сахилга алдсан Жермейн Жонесд хоёрдахь шар хуудсыг нь өгч талбайгаас хөөжээ. Марко Ройс хоёр гоол, нэг гоолын дамжуулалттай тоглолтын баатар  боллоо.

Гоолууд: Аранго, 18 (1:0). Ройс, 55 (2:0). Дракслер, 70 (2:1). Ройс, 88 (3:1).

 

 

“Штутгарт” – “Хамбург” – 2:1 (1:0)

Штутгартын довтлогч Какаугын давхар цохилтын ачаар  4 жилийн дараа анх удаа DFB Покалын  шөвгийн наймд үлдлээ. Дасгалжуулагч Финкийн хувьд  Хамбургт ирсэнээс хойшхи анхны ялагдлаа амсаж байна.

Гоолууд: Какау, 23 (1:0). Петрич, 54 (1:1). Какау, 62 (2:1).

 

Киел” – “Майнц” – 2:0 (1:0)

Цомын тэмцээнд том багуудыг нугасалж гарч ирсэн Киел энэ удаад бундеслигийн Майнц 05 –ыг 2:0 харьцаагаар хожиж ээлжит шуугианыг тарьлаа.

Голы: Ужа, 6 автогоол (1:0). Мюллер, 64 (2:0).

 

Херта” – “Кайзерслаутерн” – 3:1 (1:0

Гурав хоногын өмнө дасгалжуулагч Маркус Бабелиас салсан нийслэл хотын баг “ Бетценберг”-ээс ирсэн зочидыг 3:1 –ээр хожиж, шөвгийн наймд шалгарав. Энэ ялалт нь одоогоор хямрал нүүрлээд байгаа багт ихээхэн сэтгэл санааны дэм  боллоо хэмээн тус багийнхан олзуурхаж байна.

Гоолууд: Рамос, 43 (1:0). Шехтер, 51 (1:1). Ласогга, 59 (2:1). Эберт, 90+1 (3:1).

Эдгээр тоглолтуудын дараа DFB Покалын  сугалаа явагдаж дараахи оноолт таарчээ.

Штутгарт- Байерн Мюнхен

Хольштайн Киел- Боруссиа Дортмунд

Херта- Боруссиа М

Хоффенхайм- Гройтер Фюрт

Тоглолтууд 2012 оны хоёрдугаар сарын 7/8 нд явагдана.

GD Star Rating
loading...
DFB Покал: Боруссиа Мөнхенгладбах, Штутгарт дараагийн шатанд, 9.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. Red Devil says:

    Hertha BSC tyryyleseee

    GD Star Rating
    loading...
  2. Zochin says:

    Munkhiingalbadrakh gedeg bag bdag ym bna

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: