Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм, Зуны олимпийн наадмууд » А.ЭНХ-АРИУН: ГАДААДАД БҮТЭН САР БЭЛТГЭЛ ХИЙСЭН

GD Star Rating
loading...

Инсбрукийн олимпийн эрх авсан А.Энх-Ариун охинд батламжаа БТСГ-ын дарга Ч.Наранбаатараас гардан авлаа. Канад, Герман, Норвегид болсон цуврал тэмцээнүүдэд хурд сорьж, өсвөрийн олимпийн эрх хүртсэн түүнтэй энэ үеэр цөөн хором ярилцав.

-Миний дүү тэшүүрийн спортоор хэзээнээс хичээллэсэн юм бэ?

-Монгол Улсын гавьяат тамирчин Л.Цэнд багшаар 2006 онд тэшүүрийн цагаан толгой заалгасан. “Инсбрук-1964”-т оролцсон анхны олимпчдын нэг нь манай багш. Түүний мөрөөр замнаж, залуучуудын анхны олимпод уралдах болсондоо баяртай байгаа.

-Калгарид болсон эхний тэмцээнд бүх зайдаа улсын дээд амжилт тогтоосон болохоор дараа дараагийн уралдаануудад амжилтаа бататгасан байлгүй?

-Ямар ч гэсэн зохих оноогоо цуглуулж чадсан. Германд зохиогдсон тэмцээнд оролцохдоо сандарч тэвдээд алдаа гаргасан тал бий.

-Европод хүч сэлбэж байхдаа эх орондоо ингэж бэлтгэл хийх боломжтой бол гэсэн хүсэл төрсөн үү?

-Тэгэлгүй яахав. Бүтэн сар гэрийн бараа хараагүй болохоор аав, ээжийгээ их санасан. Монгол орон битүү мөсөн гулгуурын талбайтайсан бол бэлтгэлээ өндөр түвшинд хийх боломж бүрдэх байсан гэж өөрийн эрхгүй бодсон шүү. Энэ асуудал удахгүй шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаа. Би БНХАУ-ын Чанчүнь хотод бэлтгэл хийж байгаад уржигдар л ирсэн. Ням гаригт Германд очиж, бэлтгэл үргэлжлүүлээд тэндээс Инсбрук явна.

-Олимпийн эрх хүртсэн тухай мэдээ сонсоод сэтгэл чинь амарсан байх?

-Арванхоёрдугаар сарын эхээр энэ баярт мэдээг сонссон. Сүүлийн хоёр тэмцээн долоо хоногийн зайтай зохиогдсон учраас багагүй ядарсан.

-Хаанахын мөс илүү таалагдав?

-Канадын Калгари хотын мөс. Тэшүүрийн дэлхийн дээд амжилтын ихэнх нь Калгари болон Солт-Лейкт эвдэгдсэн байдаг. Надад ч гэсэн Калгарийн мөс тун ээлтэй байлаа.

-Б.Дэлгэрмаатай хамт тэнд бэлтгэл хийсэн гэл үү?

-Тийм ээ. Б.Дэлгэрмаа эгч 3000 м-т улсын рекордыг шинэчилсэн шүү. Бид хоёр хамтдаа Чаньчүнд ч бас бэлтгэл хийсэн.

-Өндөр хөгжилтэй оронд сарын бэлтгэл хийхэд техник, хурдад ямар өөрчлөлт гарч байна вэ?

-Үр дүнгээ өгөлгүй яахав. Гэхдээ мөсний ча нараас шалтгаалаад хурд харьцангуй өөр бай лаа. Ялангуяа Норвегид болсон тэмцээн илүү хэцүү санагдсан.

-Математикийн олимпиадад амжилттай оролцож байсан гэж сонссон. Бэлтгэл сургуу лилт, тэмцээн уралдаан гэсээр хичээл хоцрогдож байна уу?

-Математик, физикийн хичээл илүү сонирхолтой санагддаг юм. Олимпийн эрх авсан учраас одоо хондоо сургуулиасаа чөлөө авчихсан байгаа. Бэлтгэлдээ л гол анхаарлаа хандуулж байна.

-Гадаадын тэшүүрчдээс чамд үлгэр дууриалал үзүүлдэг тамирчин хэн бэ?

-Чехийн Мартина Сабликова.

-Инсбрукийн олимпод амжилттай оролцоорой, миний дүү

. -Баярлалаа. Энэ дашрамд надад их итгэл хүлээлгэсэн МҮОХ, БТСГ, Тэшүүрийн холбоо, I сургуулийн удирдлагууд, ачит багш Л.Цэнд, Д.Энхбаяр, Г.Болд нар болон гэр бүлийнхэндээ талархлаа илэрхийлье.

Б.СОНДОР

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: