Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Испаний хөлбөмбөг » ЛА ЛИГИЙН ШИЛДЭГ ТРАНСФЕРУУД

GD Star Rating
loading...

Өнгөрсөн зун Испанийн Ла Лигт олон сонирхолтой наймаа болж, багуудын хүчний харьцаанд багагүй өөрчлөлт орсон. Эдгээрээс хамгийн оновчтой 10 трансферийг танилцуулья.

10.Элдер Поштига, довтлогч (Сарагоса)

Үнэ: 1 сая евро (“Спортинг”-оос)

Статистик: 15 тоглолт, 4 гоол, 1 дамжуулалт

Сарагоса хотын баг зуны с о л и л ц о о н ы сүүлийн өдөр П о р т у г а л ы н шигшээгийн довтлогчийг өөрийн болгосон нь өдгөө багийн тэргүүн шугамны гол хүн болоод байна. Тэрбээр шинэ багт хийсэн дебют тоглолтдоо л гоол оруулсан бол өдгөө дөрвөн бөмбөг дансандаа бүртгүүлжээ. Түүнийг авснаар “Сарагоса”- гийн довтолгоо илүү олон хувилбартай болсон хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна.

Хэн, юу хэлэв?

П.Гвардьола (“Бар селона”- гийн дасгал жуулагч): “Сара госа”-гаас хэнийг илүү анхаарч байна вэ гэж үү? Эхний ээлжинд Поштигаг хэлнэ. Тэр хурдтай, гоолын мэдрэмж сайтай довтлогч.

9.Радамель Фалькао, довтлогч (Атлетико)

Үнэ 40 сая евро (“Порту”-гаас)

Статистик: 18 тоглолт, 12 гоол, 2 дамжуулалт

Тэрбээр өнгөрсөн улирлын гялалзсан тоглолтынхоо ачаар нэр хүнд, үнэ өртг өө суга өсгөсөн. Улмаар “Атлетико”-гийн түүхэн дэх хамгийн үнэтэй хөлбөмбөгч болон Испанийн нийслэлд газардсан билээ. Ийм өндөр өртөгтэй тоглогчоос хөгжөөн дэмжигчид зөвхөн гоол хүлээж байсан нь тодорхой. Аз болоход колумб довтлогч айлын хаалгыг хэрхэн мялаахыг мэддэг байжээ. Эхний тоглолтдоо Фалькао гоолгүй өнжиж, баг нь “Валенси”-д дийлдсэн ч дараа нь Европа лигийн хүрээнд “Селтик”-тэй хийсэн тулаанд хет-трик хийсэн юм. Үүнээс гурав хоногийн дараа лигтээ “Спортинг”-ийг бут ниргэсэн тоглолтод хоёр бөмбөг нэмэрлэсэн байна.

Хэн, юу хэлэв?

Пицци (“Атлетико”-гийн довтлогч): Фалькао бол дэлхийн шилдэг довт логч. Гоол оруулахын тулд түүнд бөмбөг байхад л хангалттай. Бусдыг нь Фалькао өөрөө хийдэг юм. Хэрвээ надаас К.Роналду, Л.Месси, Р.Фалькао гурвын аль нэгтэй хамт тоглох сонголт тулгарвал би түүнийг л сонгоно.

8.Мартин Касерес, хамгаалагч (Севилья)

Үнэ: 3 сая евро (“Барселона”-гаас)

Статистик: 16 тоглолт, 1 гоол, 8 клиншит

2008 онд “Барса” түүнийг 16.5 сая еврогоор авсан нь тус багийн түүхэн дэх хамгийн амжилтгүй наймаануудын тоонд багтсан. Уругвай хамгаалагч үүнээс хойш хэд хэдэн багт зээлээр явж байгаад өнгөрсөн зун “Севилья”-д бүрмөсөн ирсэн юм. Тэр Каталонд сэлгээний тоглогч байсан бол Андалузд гол тоглогч болоод байна. Төв болон хоёр жигүүрийн алинд ч тоглох чадвартай түүнгүйгээр “Севилья”-гийн арын албыг төсөөлөхийн аргагүй болжээ. “Севилья” улирлын 16 тоглолтын тэн хагаст гоол алдаагүй нь түүнтэй салшгүй холбоотой.

Хэн, юу хэлэв?

Д.Фонсека (“Ювентус”- ын тоглогч асан): Касарес надад Ф.Каннаварог санагдуулдаг юм. Универсаль байдал нь түүний хамгийн том давуу тал. Тэр хамгаалалтын бүхий л байрлал болоод арын хагас хамгаалагчаар ч тоглож чадна.

7.Арда Туран, зүүн жигүүрийн довтлогч (Атлетико)

Үнэ 12 сая евро (“Галатасарай”- гаас)

Статистик: 18 тоглолт, 3 гоол, 6 дамжуулалт С и м а у

Саброза явсны дараа “Атлетико”-гийн хамгийн сул байрлал зүүн жигүүр болоод байв. Гэхдээ тэд Туркийн лигийн шилдгээр хоёр удаа шалгарсан Арда Тураныг авснаар энэ дутагдлаа засч чадсан. Сонирхуулахад тэр 12 сая еврогоор зарагдсанаар Туркийн бүх цаг үеийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч болжээ. Арванхоёрдугаар сард турк залуу гурван тоглолт дараалан (“Селтик”, “Эспаноль”, “Ренн”) гоол хийсэн. Гэхдээ түүний гол давуу тал нь гоолын дамжуулалт өгдөг чанар юм. Түүний жигүүрээс өгсөн олон дамжуулалтыг Фалькао чулуу болгож байлаа.

Хэн, юу хэлэв?

Энрике Сересо (“Атлетико”-гийн ерөнхийлөгч): Арда Туран бол гайхалтай авьяастай тоглогч. Тэр “Реал”, “Барселона”-гийн алинд нь ч гол тоглогч болж чадна. Гэхдээ аз болж тэр манай багт тоглож байна.

6.Санти Касорла, довтлох чиглэлийн хагас хамгаалагч (Малага)

Үнэ: 20 сая евро (“Вильярреал”- аас)

Статистик: 16 тоглолт, 4 гоол, 3 дамжуулалт

“ Малага ” – чууд шейх Аль-Танигийн ивээлд очсоны дараа зуны солилцоо наймаанд маш идэвхитэй оролцсон. Үүний үр дүнд 15 тоглогчоо явуулж, 17-г шинээр авчирсан юм. Энэ олон наймаанаас хамгийн чухал нь Испанийн шигшээгийн тоглогч Санти Касорлаг авчирсан явдал байлаа. Тэр есдүгээр сард яах аргагүй шилдэг тоглогч нь байсан. Эхний дөрвөн тоглолтод гурван гоол оруулж, хэд хэдэн оновчтой дамжуулалт өгсөн. Түүний бүх гоол стандарт цохилтоос хаалганд орж байлаа. Үүнээс хойш эрч хүч нь бага зэрэг саарсан ч энэ нь түүнийг шилдэг трансферийн жагсаалтад ороход саад болсонгүй. Хэрвээ Касорла сайн тоглоод эхэлвэл “Малага”-гийн амжилт ч дээшлэх нь тодорхой.

Хэн, юу хэлэв?

Хави (“Барселона”- гийн хагас хамгаалагч): Та нар намайг хөлбөмбөг тоглоход хэтэрхий намхан гэж бодож байна уу. Тэгвэл Санти Касорлаг хар л даа. Тэр өндөр намаараа надтай л адилхан. Тэгсэн хэрнээ гайхалтай сайн тоглож байгаа биз дээ.

5.Адриан Лопес, довтлогч (Атлетико)

Үнэ: үнэгүй (“Депортиво”- гоос)

Статистик: 22 тоглолт, 11 гоол Энэ залуу өнгөрсөн зун Данид болсон залуучуудын Европын АШТ-ий мэргэн буучаар тодорч, олонд танигдах эхлэлээ тавьсан. Шигшээгийн ирээдүй болсон ийм авьяаслаг залууг үнэгүй авсан нь “Атлетико”-гийн хувь маш том олз юм. Нэг ёсондоо тэр муу тоглосон ч гэсэн нийслэлийн баг алдагдал хүлээхгүй гэсэн үг. Гэхдээ Адриан эртний баялаг түүхтэй том багт ирээд жижигдсэнгүй, лигтээ тав, Европын тавцанд тав, цомын тэмцээнд нэг гоол оруулж, энэ үзүүлэлтээр баг дотроо зөвхөн Фалькаогийн ард бичигджээ.

Хэн, юу хэлэв?

Мигель Анхель Лотина (“Депортиво”- г и й н дасгалжуулагч асан): Адриан бол цагаан Криштиану Роналду. Тэр өндөр техниктэй, нэгийн эсрэг нэг гарсан тохиолдолд хамгаалагчдыг түвэггүй аргалж чадна. Түүнийг ирээдүйд агуу хөлбөмбөгч болно гэдэгт эргэлзэхгүй байна.

4.Адиль Рами, төвийн хамгаалагч (Валенси)

Үнэ: 6 сая евро (“Лилль”- ээс)

Статистик: 13 тоглолт, 2 гоол, 6 клиншит

“Валенси” түрүү жилийн өвөл л түүнийг авахаар хичээсэн ч “Лилль” явуулаагүй. Улмаар өнгөрсөн зун ч гэсэн гол хамгаалагчаа зарах дургүй байсан ч хөлбөмбөгч өөрөө хүссэн болохоор яаж ч чадаагүй юм. Жилийн өмнөөс Францын шигшээд дуудагдсанаас хойш үндсэн бүрэлдэхүүн байр сууриа баттай олсон энэ залуу өнгөрсөн улиралд Францын лигийн бэлгэдлийн багт багтсан юм. Өдгөө “МЮ” түүнийг авахын тулд 25 сая еврог санал болгоод байна.

Хэн, юу хэлэв?

Браулио Васкес (“Валенси”-гийн Спортын албаны захирал): Адиль Рамитай гэрээ байгуулах нь гол даалгавар байсан. Учир нь тэр маш өндөр түвшний хамгаалагч. Тэр ердөө 25 настай. Цаашид ур чадвар нь илүү дээшлэх нь тодорхой.

3.Сеск Фабрегас, төвийн хагас хамгаалагч (Барселона)

Үнэ: 39 сая евро (“Арсенал”-аас)

Статистик: 20 тоглолт, 11 гоол, 7 дамжуулалт

“ Барса ” угаасаа хагас хамгаалагч даараа алдартай. Энэ багт Хави, Иньеста, Бускетс, Кейта, Машерано, Алькантара гээд өндөр түвшний “полууд” бий. Тэгвэл дээрээс нь Фабрегасыг авчихлаа. Лондонд байхдаа нэг ч тэмцээнд түрүүлээгүй тэрбээр Каталоны багтай гэрээ байгуулснаас 10 хоногийн дараа гурван цом хүртээд байлаа. Тэрбээр лигийн эхний дөрвөн тоглолтод гурван бөмбөг оруулж, дөрвөн дамжуулалт өгсөн. Түүний энэхүү галзуу формыг зөвхөн гэмтэл л зогсоосон юм. Гэхдээ Сеск өндөр зэрэглэлийн тоглогч болохоор гэмтлийн дараа формондоо түргэн орж, урьдын сайхан тоглолтоо үзүүлэх болсон. Тэр Месситэй хүүхдийн багт хамт тоглож байсан болохоор хоорондоо ойлголцох тал дээр ямар ч асуудал гарсангүй. Одоо тэд харцаараа л биесээ ойлгодог болжээ.

Хэн, юу хэлэв?

Хосеп Мария Бартомеу (“Барса”-гийн дэд ерөнхийлөгч): Түүнийг багтаа авах амаргүй байлаа. “Арсенал” эхлээд биднээс 60 саяыг нэхсэн. Харин бид зуны турш хэлэлцэж байж 45 сая болгон бууруулж дөнгөсөн. Фабрегасын дасан зохицох чадварыг магтахаас аргагүй. Тэр “Барса”-гийн арга барилд маш хурдан зохицож чадсан.

2.Мичу, хагас хамгаалагч (Райо Вальекано)

Үнэ: чөлөөт агент (“Сельта”-гаас)

Статистик: 16 тоглолт, 6 гоол

Сегунда дивизионд тоглож буй “Сельта” өнгөрсөн улиралд дээш дэвшихийн төлөө плей-оффын тоглолт хийсэн. Улмаар эхний тоглолтод түүний гоолын ачаар “Гранада”-г хожсон ч удаах тулаанд дийлдэн пенальт- цохиход хүрсэн. “Сельта” цуврал торгуулийн цохилтод азгүйтсэнээр доод дивизиондоо үлдсэн юм. Харин Мичу тэнд удаан тоглохыг хүсээгүй тул “Рай Вальекано”-гийн саналыг хүлээн авчээ. Мадридын баг ч гэсэн довтолгоо найруулах хагас хамгаалагчийн гачаалд ороод байсан тул хэн хэндээ ашигтай шилжилт болжээ. Өдгөө тэр “Вальекано”- гийн жинхэнэ лидер, багийн довтолгооны хамгийн чухал хүн болоод байна. Тэрбээр улирал эхэлснээс хойш зургаан гоол оруулсан нь хагас хамгаалагчийн хувьд муугүй үзүүлэлт юм. Эдгээрээс хамгийн дурсгалтай нь “Сантьяго Бернабеу” цэнгэлдэхэд “Реал”-ын хаалганд гоол оруулсан мөч.

Хэн, юу хэлэв?

Хосе Рамон Сандоваль (“Рай Вальекано”-гийн ерөнхий дасгалжуулагч): Мичу өнгөрсөн улиралд манай багийн эсрэг маш сайн тоглосон. Тиймээс бид түүнийг багтаа урьсан юм. Одоо өрсөлдөгч багт маань ийм тоглогч байхгүй гэж бодохоор сайхан байна.

1.Хосе Баркеро, төвийн хагас хамгаалагч (Леванте)

Үнэ: чөлөөт агент (“Нуманси”-гаас)

Статистик: 3 гоол, 4 дамжуулалт

Б а р к е р о олон жилийн турш Сегунда д и в и з и о н д тоглосон. Харин өнгөрсөн зун “Леванте” маш их эрсдэлтэй алхам хийж, 33 настай хагас хамгаалагчийг багтаа авсан юм. Тэгвэл одоо энэ алхам нь лигийн хамгийн шилдэг наймаагаар шалгараад байна. Тэрбээр “Леванте”-гийн довтолгооны уураг тархи болж, довтолгоог удирдах үүргээ маш сайн биелүүлж буй. Баг нь улирлын хамгийн том сенсаацыг дэгдээж, нэг үе “Реал”, “Барса”-г орхин хүснэгтийн тархинд заларч байлаа. Одоо тэр байрнаасаа доошилсон ч дөрөвт жагсана гэдэг төсөв багатай “Леванте”-гийн хувьд том амжилт билээ.

Хэн, юу хэлэв?

Унаи Эмери (“Валенси”- гийн дасгалжуулагч): “Леванте”-гийн эсрэг хийсэн тоглолт бидний хувьд маш хүнд болж өнгөрсөн. Ялангуяа хагас хамгаалагч Баркеро нь надад өндөр сэтгэгдэл төрүүлсэн шүү. Ийм өндөр түвшний тоглогч Сегунда дивизионд удаан тоглосныг гайхаад байх юм.

Г.БАЯРСАЙХАН

GD Star Rating
loading...
ЛА ЛИГИЙН ШИЛДЭГ ТРАНСФЕРУУД, 9.5 out of 10 based on 8 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. storm says:

    endees harahad Атлетико zow naimaa hiijee saihan medee bna bayrallaa

    GD Star Rating
    loading...
  2. Alia says:

    Sda Busquets Keita 2-g medehgui l yum bna Mascherano chin Hamgaalagch boltson z de haha harin Cesc sain naimaa bolson Iniesta Xavi 2 bol burhan shu de

    GD Star Rating
    loading...
  3. ronaldo says:

    Barkero geed ene gariig neere deed ligiin dundaj eswel sulhan baguud avdaggui bsiin boloo.hugshirsun hoinoo od boloh gej .Levanteg gantsara chirj yawj bna le shde.uneher sain yum bna lee.olon jil bvr nasaara dood ligt tsugluulsan turshlaga deed ligt gargaad od bolj bna da kkk Amjilt

    GD Star Rating
    loading...
  4. Frost says:

    Atletico Madrid ehnii 10 naimanii 3-n lagiig hiisen gej baij ted La liga-d ehnii 10-aas hoish davhij yavdag ni ontsgui l yum.
    Euro league-d l bujignuulaad bgaam bizde

    Sergio Busquets, Seydou Keita nariig medehgui hun football sonirhdog bol sonin l yum bna… Zuvuur oilgono baih heruul uduh geegui yum shu.

    GD Star Rating
    loading...
  5. 123 says:

    sanchez yasan be…sonin l yum

    GD Star Rating
    loading...
  6. Enxtamir says:

    calijon yasin be

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: