loading...
Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тухайн сард болж өнгөрсөн тэмцээн, уралдаанд амжилт үзүүлсэн тамирчдаа алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор “Сарын шилдэг тамирчин” төслийг Монголын Спортын сэтгүүлчдийн холбоо, UBS телевиз, Монголын спортын маркетингийн агентлагтай хамтран өнгөрсөн сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Өнгөрсөн сарын шалгаруулалтанд амжилтаараа манлайлсан 5 тамирчин өрсөлдөж Боксын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн МУГТ, Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба шилдгээр тодорсон юм.
Тэгвэл 11-р сарын шилдэг тамирчны шалгаруулалтын дүн гарч Нидерландын Амстердам хотноо болсон Жүдо бөхийн Гран При тэмцээний -78 кг-ийн жинд аваргалсан ОУХМ ПҮРЭВЖАРГАЛЫН ЛХАМДЭГД шилдэг тамирчнаар шалгарлаа.
Тэрээр нийт шалгаруулалтын 50 хувийг эзлэх онлайн санал асуулгад 3-р байрт жагсаж байсан ч МҮОХ, МССХ болон бусад байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн тусгай комиссийн дүнг нэгтгэсний дараагаар ийнхүү Сарын шилдэг тамирчнаар шалгарсан анхны эмэгтэй тамирчин болж байна.
П.Лхамдэгдээс ердөө 4хэн хувийн саналын зөрүүгээр ФИДЕ мастер Алтан-Өлзийгийн Энхтуул 2-р байрт орлоо. Бразилийн Калдас-Новас хотноо болсон шатрын 18 хүртэлх насны өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн авьяаслаг шатарчин охин маань онлайн санал асуулгыг 3 дахь өдрөөс эхлэн тэргүүлсэн боловч комиссын үр дүнг нэгтгэсний дараагаар ийнхүү 2-р байрт орсон байна.
Онлайн шалгаруулалтыг эхний өдрүүдэд тэргүүлж байсан Жүдо бөхийн ОУХМ Д.Төмөрхүлэг, сүмогийн их аварга Хакухо М.Даваажаргал болон Монгол Улсын Гарьд Н.Ганбаатар нар энэ сарын шалгаруулалтанд нэр дэвшиж, амжилттай өрсөлдлөө.
11-р сарын шилдэг тамирчин П.Лхамдэгд одоогоор Японы Токиод болсон Их дуулгын тэмцээнд оролцон эх орондоо байхгүй байгаа бөгөөд тун удахгүй шагнал болох цом, үнэ бүхий зүйлсийг гардуулах болно.
Шалгаруулалтын дэлгэрэнгүй дүн болон нэр дэвшигчдийн танилцуулга, сонгох зарчмыг хавсралтаас харна уу.
Хүндэтгэсэн:
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО
Шалгаруулалтын дүнг эндээс харна уу.
Комиссын дүн
Нэр
М.Даваажаргал
Н.Ганбаатар
П.Лхамдэгд
Д.Төмөрхүлэг
А.Энхтуул
МҮОХ
Тийм
МССХ
Тийм
Спортнтьюс
Тийм
UBS
Тийм
Олимпийн медальтан
Тийм
Онлайн шалгаруулалтын дүн
1. А.Энхтуул – 32 хувь /203 санал/
2. Д.Төмөрхүлэг – 27 хувь /174 санал/
3. П.Лхамдэгд – 16 хувь /103 санал/
4. М.Даваажаргал – 16 хувь /103 санал/
5. Н.Ганбаатар – 9 хувь /54 санал/
Нийт дүн:
1. П.Лхамдэгд – 16 хувь + 30 хувь = 46 хувь
2. А.Энхтуул – 32 хувь + 10 хувь = 42 хувь
3. Д.Төмөрхүлэг – 27 хувь + 10 хувь = 37 хувь
4. М.Даваажаргал – 16 хувь
5. Н.Ганбаатар – 9 хувь
Арваннэгдүгээр сарын Монголын шилдэг тамирчинд нэр дэвшигчид
ОУХМ Даваадоржийн Төмөрхүлэг – Нидерландын Амстердам хотноо болсон жүдо бөхийн гран-при тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд алтан медаль хүртсэн.
ОУХМ Пүрэвжаргалын Лхамдэгд – Нидерландын Амстердам хотноо болсон жүдо бөхийн гран-при тэмцээний эмэгтэйчүүдийн -78 кг-ийн жинд алтан медаль хүртсэн.
Ёкозүна Хакухо Мөнхбатын Даваажаргал: Мэргэжлийн сүмогийн Кюүюү башѐд 14 даваа 1 унаатай түрүүлэн дээд зиндаанд 21 дэх удаагаа түрүүлсэн.
Монгол улсын гарьд Нямдоржийн Ганбаатар: Бүгд Найрамдах улс тунхагласны 87 жилийн ойд зориулсан 256 бөх зодоглосон үндэсний бөхийн барилдаанд 8 давж түрүүлсэн.
Шатрын ФИДЕ Мастер Алтан-Өлзийгийн Энхтуул: Бразилын Калдас-Новас хотноо болсон шатрын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 18 насны ангилалд хүрэл медаль хүртсэн.
Дахин сануулахад Сар бүрийн шилдэг тамирчид ирэх сарын эхний долоо хоногт тодрох бөгөөд шилдгийг дараах зарчмаар тодруулдаг
1. Онлайн санал асуулга (Вэб хуудас, бусад онлайн хэрэгслээр санал авах) – нийт саналын 50 хувь
2. Сарын шилдгийг дүгнэх комисс (Хамтрагч байгууллага бүрээс нэг нэг төлөөлөгч) – нийт саналын 50 хувь
loading...




Лхамдэгдэд баяр хүргэе амжилт хүсье. Энхтуулд ч бас баяр хүргэе онлайнаар 1т орсон байна ш дээ. Эндээс хувь хүнийхээ хувьд дүгнэлт хийхэд бид оюуны спортоо орхигдуулаад байх шиг…
loading...
yadaj sariin tsaling ni ugdug yum bgaa bzde esvel tsamts uguud bloo yu
loading...