Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм, Өвлийн спорт » Кросби Инсбрукийн олимпийн элч

GD Star Rating
loading...

ОУОХ-ноос “Инсбрук-2012” өвлийн өсвөрийн олимпийн тав дахь элчээр хоккейчин Сидни Кросбиг нэрлэлээ. Ийнхүү 24 настай канад эр уран гулгагч Ким Юү На, уулын цаначин Л.Вонн, Бенжамин Райх, фристайлч Кевин Ролланд нартай хамтран олимпийн хөдөлгөөнийг хойч үеийнхэндээ сурталчлахаар боллоо.

“Энэ нэр хүндтэй үүргийг хүлээсэндээ баяртай байна. Боломжийнхоо хэрээр олимпизмийг сурталчилна” хэмээн тэр өгүүлсэн бол ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Рогге “Кросбиг хүндлэн биширдэг, үлгэрлэн дууриадаг залуу олон.

Эр зориг, эрч хүч нь ийм нөлөө үзүүлдэг байх. Тиймээс бид түүнийг сонгосон юм” хэмээн онцолсон байна.

GD Star Rating
loading...
Кросби Инсбрукийн олимпийн элч, 9.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. naran says:

    sid bitgii l zodog tailchaasai da. tiim surag baigaad baigaa.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: