loading...
Азийн бөхийн холбооны ерөнхийлөгч Chang-Kew KIM өнөөдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ.Монголын чөлөөт бөхийн холбооноос гаргасан хүсэлтийн дагуу 2013 оны Дэлхийн цомын тэмцээнийг Улаанбаатар хот зохион байгуулахаар нэр дэвшээд байгаа бөгөөд Доктор Chang-Kew KIM тэмцээний бэлтгэл ажилтай танилцахаар Дэлхийн бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо\FILA\-оос томилогдон ирээд байна.Тэрээр 2011 оны 12 сарын 25-28 өдрүүдэд Монгол улсад айлчилах бөгөөд энэ хугацаанд Улаанбаатар хот, тэмцээн болон спортын ордон, бэлтгэлийн заал, тамирчид байрлах зочид буудал зэрэгтэй танилцан Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагуудтай албан ёсны уулзалт хийнэ.
loading...



