loading...

Хэдийгээр Бундеслиг амарсан ч тайзны ард худалдаа наймаа бужигнаж байна. Байер Леверкузений хагас хамгаалагч хуучин Германы шигшээ багийн багийн ахлагч Михаэль Баллакийн гэрээ ирэх зун дуусна. Харин тэр багтаа үлдэх үү ? эсвэл энэ өвөл, зуны алинд нь багаасаа явах вэ? Эдгээр асуултын хариу тун удахгүй тодорхой болно. Тэрээр ямар ч байсан Леверкузенээс явна хэмээн ажиглагчид таамаглаж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Английн багууд мөн Америк, Катарын клубүүд түүнчлэн хуучин багийн анд Анелкагийн шинэ багийхан хүртэл Баллакийг сонирхож байгаа гэнэ.
loading...



