loading...
Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан өнөөдөр Монголын сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Дашдорж болон сагсан бөмбөгийн спортын ахмад мастеруудыг Олимпик хаусд хүлээн авч уулзлаа.
МСБХ-ны ЕНБД Б.Дашдорж сүүлийн үед хийж буй ажлаа товч танилцуулсан юм. Энэ үеэр Сагсан бөмбөгийн алтан үеийнхэн хэмээгддэг П.Бямбаа, Б.Туул, Д.Отгонцэцэг, Л.Дашзэвэг, Г.Бадамханд нарыг сагсан бөмбөгийн хөгжилд оруулсан хувь нэмриг нь үнэлж Монголын үндэсний олимпийн хорооны дурсгалын алтан медалиар тус тус шагналаа.
Монголын сагсан бөмбөгийн холбоо нь өнгөрсөн аравдугаар сард дэргэдээ ахмадын зөвлөл байгуулсан бөгөөд ахмаддаа чиглэсэн, ахмадаас туршлага судлах шат дараатай арга хэмжээг авч байгаа юм.
Монголын үндэсний олимпийн хороо Олон улсын олимпийн хороотой хамтран багийн спортыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд сагсан бөмбөгийн холбоог дэмжин ажиллаж байгаа бөгөөд 2010 оны Азийн наадамд сагсан бөмбөгийн шигшээ баг хоёр ялж, түүхэн амжилтаа тогтоосон билээ.
loading...




Sain bna
loading...