Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм, Өвлийн олимпийн наадмууд » Инсбрукийн олимпод оролцох тамирчдаа үдэн мордууллаа

GD Star Rating
loading...

Австрийн Инсбрук хотноо ирэх сарын 13-22- нд болох залуучуудын өвлийн анхдугаар олимпод Монгол Улсаас Д.Өсөхбаяр цана, А.Энх-Ариун тэшүүрийн төрөлд өрсөлдөх эрх авсан билээ.

Тус наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол өнгөрсөн баасан гаригт “Olympic House”-д болж, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн нарын төлөөлөгчид алтан соёмбот далбаагаа цаначин хүү, тэшүүрчин охинд гардууллаа.

48 жилийн тэртээ энэ л хотод манай анхны олимпчид цас, мөсөн замд мөрөө гаргасан түүхтэй. “Инсбрук 2012”-т 60 гаруй улсын 1050 тамирчин 15 спортын төрөлд 63 багц медалийн төлөө тэмцэлдэх юм.

GD Star Rating
loading...
Инсбрукийн олимпод оролцох тамирчдаа үдэн мордууллаа, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: