Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Монголын сагсан бөмбөг » “Пэпси” лигт хожигдолгүй баг ганц л үлдлээ

GD Star Rating
loading...

“Пэпси” хөгжлийн лигийн тойргийн тоглолтууд БТС-ын заалнаа амжилттай үргэлжилсээр байна. Багууд нийтдээ 7-9 тоглолтыг хийгээд байна. тиймээс амжилт үзүүлж болохуйц багуудын чансаа илт ялгарч эхэллээ. А хэсэгт өрсөлдөж байгаа Үндэсний дээд лигийн Харцага багт хүч үздэг О. Золзаяагаар ахлуулсан ҮБТДС-н баг Бямба гарагт Улс төрийн тойм багт 75:66 харьцаатайгаар хожигдсоноор анхны ялагдалаа хүлээсэн ч найман хожил , нэг хожигдолтойгоор хэсгийг тэргүүлсэн хэвээр байгаа бол тэдний араас долоон хожил, нэг хожигдолтойгоор Хасын хүлэгүүд баг жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байна.

Энэ долоо хоногийн хамгийн өрсөлдөөнтэй тоглолт А хэсэгт өрсөлдөж байгаа Хасын хүлэгүүд, Чандмань ээж багуудын тулаан байсан юм. Эхний үеэс л тун ширүүхэн эхэлсэн багуудын тоглолт 101:97 харьцаатайгаар Хасын хүлэгүүдийн ялалтаар өндөрлөсөн бөгөөд энэ тоглолтын шилдэг нь М.Цогтбаатар /Хасын хүлэг № 9/ байлаа.Тэрээр багтаа 59 оноог авчирсан, үүний 27-г нь алсын зайн шидэлтээр авчээ. В хэсгийг SBL нэг ч хожигдолгүй тэргүүлж араас нь М.Амаржаргал дасгалжуулагтай Соёмбо даатгалын Ноёд баг , Ш.Сэдбазар дасгалжуулагчтай НМХГ багууд нэг, нэг хожигдолтойгоор хэсгийн удаах байруудад бичигдэж байна.


А хэсэг Хожил Хожигдол
1.  ҮБТДС 8 1
2.  Хасын хүлэгүүд 7 1
3.  Мобиком 94 7 2
4.  Залуус сан 7 2
5.  Улс төрийн тойм 5 2
6.  Ховд хөгжлийн төлөө сан 5 3
7.  Суруга Монгол 4 4
8.  МЦ-Оюуны эрэл 4 5
9.  Чандмань ээж 3 6
10. Даймонд 3 4
11. Fourtall 2 6
12. Зайсан 1 7
13. Ноён 0 8

В Хэсэг Хожил Хожигдол
1.  SBL 7 0
2.  Соёмбо даатгал МХТС-Ноёд 7 1
3.  НМХГ 6 1
4.  ННДГ 5 3
5.  Налайх-Цоглог хангай 4 2
6.  Замын битум 4 2
7.  UB Андууд 3 4
8.  Ард даатгал мустанг 3 6
9.  Шинэ Ази 2 4
10.  AD Market 2 7
11.  Federal 0 7

 

GD Star Rating
loading...
"Пэпси" лигт хожигдолгүй баг ганц л үлдлээ, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: