Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг » Стив Кин тайван байна

GD Star Rating
loading...

Ажлаа алдахад ойрхон байгаа Стив Кин баасан гаригт хэвлэлийн бага хуралд оролцлоо. Талбайдаа Уэст Бромвич, Болтон багуудад дараалан дийлдсэнээр Блекберн лигийн хүснэгтийн сүүлийн байр луу шидэгдсэн юм. Ийм хүнд үед тэднийг Ливерпуль, МанЮ-тай хийх хүндхэн хуваарь хүлээж байна.

Кинд ирэх дарамт шахалт улам бүр нэмэгдсээр байгаа бөгөөд орон нутгийн хэвлэл, багийн фенүүд гээд бүгд түүний эсрэг талд зогсож байгаа.

Блекберний бэртэл гэмтлийн талаар –

Мэдээж хэрэг бидэнд сайнгүй л байна.  Харин лигийн бусад  дасгалжуулагчид   манай бэртэл гэмтлийг сайн ашиглаж байгаа. Угаасаа тэгэхээс ч өөр арга байхгүй. Манай ихэнхи хамгаалагчид нэгэн зэрэг бэртэл авсан нь байдлыг нилээн хүндрүүлсэн. Скотт Данн гэхэд зургаан долоо хоног, Гаель Гивет зүрхний хагалгаанд орсон учраас удаан хугацаанд талбайд гарах боломжгүй болсон. Тийм болохоор өвлийн наймааны цонхоор идэвхитэй ажиллаж энэ сул талаа хурдан нөхөх хэрэгтэй байна. Тэгж байж л бид премьер лигийн хүчтэй өрсөлдөөн дундаас амьд үлдэж, сайн тоглох болно
Стив Кин –  Блекберний дасгалжуулагч

Ажилдаа үлдэх эсэх талаараа –

Лигийн хамгийн туршлагатай дасгалжуулагчид над руу утсаар ярьж зөвлөгөө өгч байгаа. Ийм хүнд нөхцөлд намайг маш сайн ажиллаж байна гэж тэд магттаж байсан.

 

GD Star Rating
loading...
Стив Кин тайван байна, 9.8 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. wasd says:

    eeee steve keaned ymar xetsv bga boloo…bvr uruwdcluuu….blackburn liverpoolig nuxcasaidaaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: