loading...
Саяхан Сэлэнгэ аймагт чөлөөт бөхийн дасгалжуулагч нарын сургалт болж түүнд тус аймгийн сум, чөлөөт бөхийн клуб, дунд сургуулийн 15 багш дасгалжуулагч хамрагдлаа.
МЧБХ-ны 2012 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу явагдсан уг сургалтыг залуучуудын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Баярсайхан удирдан явуулж “Бие халаалтын шинэлэг дасгалууд, ганцаарчилсан ба хосоор хийх дасгалууд”, “Өсвөр үеийн тамирчдыг шилэн сонгох аргачилал”, “Эхлэн хичээллэгчдийн сургалт дасгалжуулалтын төлөвлөлт”, “Өсвөр үеийн тамирчдын бэлтгэлийн болон тэмцээнд оролцох үеийн жин хасалт”, “Чөлөөт бөхийн дүрмэнд сүүлийн үед орсон өөрчлөлт”, “Шинэлэг техник, тактикын хувилбарууд”, “Хөдөлгөөний үйлдэл, дасгалууд, цаг хугацааны болон орон зайн мэдрэмж сайжруулах, акробатикийн дасгалын үзүүлэх нөлөө”, Үндсэн зогсолтоос шилжилт, хөдөлгөөний үйлдлүүд, мэхний хувилбарууд”, “Хэвтээ ба босоо мэхүүдийг эзэмшүүлэх аргууд” зэрэг сэдвээр хичээл зааж видео бичлэгтэй ярилцлага зохион байгуулжээ.
Энэ сургалт нь хөдөө орон нутагт ажиллаж байгаа багш дасгалжуулагч нарт дүрмийн шаардлагад нийцсэн, шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэл сургуулилт явуулахад нь их дэм болох нь дамжиггүй.
loading...



